Эрүүгийн эрх зүйн тест

2011-03-06,

Эрүүгийн эрх зүй хичээлээр авах тестийн шалгалт

 

 

Хуулийн ............ курсын оюутан .....................................

 

 

Таньд амжилт хүсье

 

1.     Дор дурьдсан зүйлүүдийн аль нь гэмт хэргийн объект болох вэ?

а.мөнгө, үнэт цаас      б.эд зүйл                            в.орон сууц

г.эд хөрөнгө шударгаар олж авах, захиран зарцуулах эрх   

2.     Дор дурьдсан зүйлүүдийн аль нь гэмт хэргийн халдлагын зүйл

болохгүй вэ?

а.     нийгмийн хэв журам          б.эд зүйлс в. өмч

г. Хүн, түүний бие махбодь

3.     Дор дурьдсан зүйлүүдийн аль нь гэмт хэргийн бүрэлдэхүүний

объект вэ?

а. үнэт чулуу               б.нийтийн өмч      в.алт, мөнгө

г.галт зэвсэг тэсэрч дэлбэрэх бодис

д.     эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцаа

4.     Дор дурьдсан пүйлүүдийн аль нь гэмт хэргийн халдлагын зүйлд хамаарахгүй вэ?

а.     хувийн өмч           б.нийтийн өмч     в.худалдаа банк санхүүгийн ашиг сонирхол

г. эд хөрнгө  д.мөнгө үнэт цаас              е.бичиг баримт

ё. бүгд хамаарна

5. Халаасны хулгайн гэмт хэргийн        үед хулгайлагдсан мөнгө гэмт хэргийн бүрэлдэхүүний

а.     объектив тал                       в. субьект

б.     субъектив тал     г. обьект болно.

5.     Аль нь тодорхой үйлдлийг хийгээгүй төлөө хариуцлага хүлээлгэхэд хүргэх үйлдэл, хийх ёстой үед ямар хууль тогтоомж нөхцөл байдлаас урган гардаггүй вэ?

а. үндсэн хуулийн заалтаас

б албан үүрэг.мэргэжлийн чиг үүргээс

в. ес суртахууны хзм хэмжээнээс

г.салбар хуулийн заалтаас

д.гэр бүлийн болон төрөл садны харьцаанаас

е.иргэний гэрээ хэлцэлээс

ё. амлалт

6. Гэмт хэрэг үйлдэх үеийн нөхцөл байдал нь гэмт хэргийн бүрэлдэхүүний аль элементэд хамаарах вэ?

а. объект              .

б. объектив тал 

в . субьектив талд

г. субьект

7. Гэмт хэргийн бүрэлдэхүүний дор дурьдсан шинжүүдийн аль нь объектив талд хамаарах вэ?

а. цаг үе               

б. гэм буруу         

в. Нас

г. хэрэг хариуцах чадвар

д. гэмт хэргийн сэдэлт, зорилго

8. Аль нь эрүүгийн эрх зүй дэх шалтгаант холбооны учир холбогдолыг илэрхийлдэггүй   вэ?

а. үйлдэл нь хор уршиг учрах зайлшгүй нөхцөл болох ёстой.

б. үйлдэл нь хэд хэдэн хор уршгийг бий болгох боломжтой

в. хор уршиг нь үйлдлийн зүй тогтолд үр дүн байх ёстой

г. шинж чанараараа үйлдэл нь тухайн тодорхой хор уршгийг бий болгох чадвартай байх ёстой

д. нийгэм хохирсон гэдэг утгаар нь авч үздэг

е. шалтгаант холбоо нь тохиолдлын шинжтэй байж болно

ё. үйлдэл нь заавал хор уршгийн өмнө байна

9.       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гэмт хэрэгт хамтран оролцогчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын тухай хэм хэмжээнд объектив талын ямар шинжүүдийг заасан бэ?

а.       гэмт хэрэг үйлдэх арга

б.       гэмт хэрэг үйлдсэн цаг үе

в.       хор уршиг

г.        шалтгаант холбоо

д.       гэмт хэрэг үйлдсэн газар

10.    Ямар гэмт хэрэгт шалтгаанд холбоо гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх шинж болох вэ?

а. үргэлжилсэн гэмт хэрэг

б. материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг ,

в.  хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг

г санаатай гэмт хэрэг

д. бүгд зөв

е. бүгд буруу

11.    Гэмт хэргийн хор уршиг гэж юу вэ?

а. гэмт хэргийн халдлагын зүйлд учирсан хохирол

б гэмт этгээдийн хүрэх гэсэн зорилго

в.       гэмт хэргийн бүрэлдэхүүний объектод учруулсан хохирол

г.        гэмт үйлдлийн улмаас учирсан гэм хор

12.    Ямар шинжүүд гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг

бүрдүүлэх вэ?

а.       гэмт хэрэг үйлдэх үеийн нөхцел байдал, цаг хугацаа, сэдэлт зорилго

б.       үйл явдал, цаг хугацаа, газар, арга, зэвсэг хэрэгсэл, хор уршиг, шалтгаант холбоо, нөхцөл байдал

в. гэмт хэргийн хор уршиг ба үйлдэлдээ хандах субьектив хандлага

13. Объектив тал гэж юу вэ?

а.гэмт хэрэг үйлдэх үеийн нөхцел байдал

б.гэмт үйл явдлын илрэх гадаад хэлбэр

в.хохирол учирч байгаа нийгмийн харилцаа

г.үйлдэж буй гэмт үйлдэлдээ хандах субъектийн сэтгэхүйн харьцаа

14. Гэмт хэргийн тухай:

а. эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэнэ.

б. эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэнэ.

в.аль нь ч биш

15. Онц хүнд гэмт хэрэгт аль нь хамаарах вэ

а.             Энэ хуулийн тусгай ангид 10 жилээс дээш 15 жил хүртэл хугацаагаар хорих,онцгой тохиолдолд 25 жил хүртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэхээр заасан гэмт хэрэг

б.             Энэ хуулийн тусгай ангид 10 жилээс дээш 15 жил хүртэл хугацаагаар хорих болон баривчлах, онцгой тохиолдолд 25 жил хүртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэхээр заасан гэмт хэрэг

16. Нийлмэл гэмт хэрэг:

а.             энэ хуулийн тусгай ангийн хоёр буюу түүнээс дээш зүйл. хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нийлмэл гэмт хэрэгт тооцно.

б.             нийлмэл гэмт хэрэг үйлдсэн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг бүрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

17.          Гэмт хэрэг үйлдэхээр завдах гэдэг нь

а.             гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл буюу эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн этгээдийг хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүйг

б.       гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэж санаатай хийсэн боловч тухайн этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ

18.    Гэмт хэргийн олонлогийн төрөл юу вэ?

а.       гэмт хэрэг удаа дараа үйлдсэн, гэмт хэргийн давталт, гэмт хэрэг байнга үйлдэх нь олонлог мөн.

б.       нийлмэл гэмт хэрэг, гэмт хэргийн давталт, рецедив нь олонлогийн төрөл мөн

в.       хэд хэдэн терлийн ямар ч гэмт хэрэг байж болно

г.        олонлогт гурав ба түүнээс дээш тооны гэмт хэрэг хамаарна.

19.    Нийтлэг рецедив гэж юу вэ?

а.       өмнө нь үйлдсэн гэмт хэрэгтээ ялтай байхдаа санаатай гэмт хэрэг шинээр үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн

б.       ял эдэлж дууссан этгээд шинээр гэмт хэрэг үйлдсэн

в.       гэмт хэрэг үйлдэж тэдгээрийн алинд ч шийтгүүлээгүй байх

20.    Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох эрхтэй субьект нь

а.       мердөн байцаах байгууллага         в. шүүх

б.       прокурор              г. зөвхөн улсын дээд шүүх

21.    Онцгой аюултай гэмт хэрэгтнээр   тооцогдсон ялтны ял эдлэх

дэглэмийг нэрлэ.

а.       чанга дэглэмтэй хорих анги            .

б. хугацаагүй хорих салбар

в.       гяндан   г.

г. онцгой дэглэмтэй хорих анги

22.    Гэмт хэргийн давталтын эрх зүйн үр дагаваруудын аль нь биш вэ?

а.       Гэмт хэргийг давтан үйлдвэл зарим тохиолдолд хариуцлалгыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

б.             хөөн хэлэлцэх хугацаа тасарна.

в.             хуульд зааснаас хүнд ял оногдуулах үндэслэл болно.

г.              хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж болно.

23.          Гэм буруу гэж юу вэ?

а өөрийн үйлдлийн болон түүнээс үүсэж болох хор уршигт хандах сэтгэхүйн харьцаа

б. гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэл санааны байдал

в мөрдөн байцаагч, шүүгч, хэрэг бүртгэгч нараас гэмт хэргийн талаар хийж буй үнэлгээ, дүгнэлт

г.              үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө цээрлэл амсах үүрэг

д.             гэмт хэрэг үйлдэх үедээ удирдлага болгосон сэдэлт.зорилго

24.          Дорж бууныхаа цэнгийг шалгах зорилгоор хашааны шонд бай хийж тавиад буудах үед хашааны нөгөө талд явж байсан "Н" суманд өртөж нас барав ."Н" -н гэм буруугийн хэлбэрийг тодорхойл.

а.             шууд бус санаатай            г. шууд санаатай

б.             хөнгөмсөгөөр хандах        д. хайхрамжгүй хандах

в.             золгүй тохиолдол

25.          Өөрийг нь дайрч доромжлосон согтуу "У"-г Хэнмэдэх толгойн тус газар нь гараараа цохиход "у" их согтуу байсан учир ургаа мод мөргөж тархинд нь цус харваснаас болж нас баржээ. Хэнмэдэхийн үйлдэлдээ хандсан сэтэхүйн харьцааг тодорхойл.

а.             шууд бус санаатай            в. хөнгөмсгөөр найдсан

б.             хайхрамжгүй хандах         г. тохиолдол

26.          Мод боловсруулах үйлдвэрийн хэсэг ажилчид ажлаа тараад төмөр зам дээгүүр тавьсан модон гүүрээр гарч яваад "С" тоглоомоор "Н"-г дэгээдтэл "н" хөл алдан шатнаас унахдаа ардаа явж байсан 2 ажилтанг түлхэн гурвуулаа гүүрнээс унаж, улмаар бие махбодид нь хүнд гэмтэл учирсан байна. "С"-д хэрхэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх вэ?

а.             "С","Н" хоёр бусдад болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан

б.       зөвхөн "С" эрүүгийн хариуцлага хүлээнэ.

в.       энэ нь тохиолдол учраас тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.

г   зөвхөн "Н"" эрүүгийн хариуцлага хүлээнэ

27.    "М" бусад хүмүүстэй архидан согтуурч улмаар түүнд байсан гар буугаар зүг чиггүй буудсаны улмаас тэр хавьд байсан нэг хүн суманд өртөгдөн газар дээрээ нас барж гурван хүн шархадсан байна. "М"-н үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрийг тодорхойл .

а. шууд санаа               в. хайхрамжгүй хандсан

    б. хөнгөмсөгөөр найдсан            .  г. шууд бус санаа

28.  "Д" архи уусан үедээ байнга муудалцдаг хөрш "Л"-г эхнэртэйгээ хардан алахаар ангийн буу аван отож байхад нь иргэдийн мэдээллээр баривчилсан байна. "Д"-н үйлдэл ямар үе шатанд байсан бэ?

а.       төгсөөгүй завдалт              в. бэлтгэсэн

б.       төгссөн завдалт г. үйлдэл нь төгссөн

29.    Гэмт хэрэг үйлдэхээр завдах нь гэм буруугийн ямар хэлбэртэй байх вэ?

а.       Шууд ба шууд бус санаатай

б.       болгоомжгүй

в.       гэм буруугийн давхардсан хэлбэр

г.        шууд санаатай

30.    "Г" гэгч Батыг алахаар завдсан боловч гэмт үйлдлээ төгсгөлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан байна. "Г"-г бусдын алахаар завдсанаар хариуцлага хүлээлгэх үү?

а.       "Г"-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлне.

б.       тэр хариуцлага хүлээх нь гарцаагүй

в.       "Г" гэмт хэрэг үйлдэх явцдаа   өөр гэмт хэрэг үйлдээгүй   бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.

г.              түүнийг эрүүгийн хуулийн 34-р зүйлийг журамлан 91-дүгээр зүйлээр

хариуцлага хүлээлгэнэ.

д.             сайн дураараа таагалзах хуульд заасан шинжүүд бүгд байвал эрүүгийн

хариуцлагаас челөөлнө.

31.          Гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэх гэж юуг ойлгох вэ?

а.             гэмт хэрэг үйлдэх гэж байгаа тухайгаа бусдад ярих

б.             гэмт хэрэг үйлдэх санаа бодол төрөх

в.             гэмт хэрэг үйлдэх арга боловсруулах, зэвсэг хэрэгсэлээ бэлтгэх

г.              эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйлд заасан үйлдлийг хийж эхлэх

д.             гэмт хэрэг үйлдэх нехцөлийг бүрдүүлэх

32.          Болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдэх үед бэлтгэлт, завдалт байж

болох уу?

а.             болно

б.             болохгүй

в.             зарим тохиолдолд болно

33.          Гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсаныг гэрчлэх нөхцөл байдлуудыг нэрлэ

а. гэмт үйлдэлээ хийж эхэлсэн этгээд түүнийхээ төгсгөлд хүрч болох боломжтойг ухамсарласан байх

б.             учруулсан хохиролыг арилгасан

в.             үйлдсэн гэмт хэрэгтээ үнэн санаанаасаа гэмших

г.              үйлдэх гэж буй гэмт хэргийнхээ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх

д.             хохиролоо нөхөн телүүлэх

е.       гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа төгс татгалзсан байх

ё. бүгд зөв

34.    "С" шөнөөр хашаа хамгаалалттай барилгын талбай руу орж хоёр уут цемент аваад авч явах гэж байгаад манаач ирж явааг хараад цементээ орхин зугтав. Түүний үйлдэлд үиэлэлт өгнө үү.

а.       хулгайлах гэмт хэрэг үйлдсэн

б.       гэмт хэрэг үйлдэхээсээ сайн дураараа татгалзсан учир эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.

в.       хулгайлахыг завдсан

г.        "С"-н үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан

35.    Гэм буруу

а. гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.

б   шүүхээр хэнийг ч гэм буруутай гэдгийг нотлоогүй тохиолдолд гэм буруутайд тооцож үл болно.

36.    Гэм буруу нь

а.       санаатай

б.       санамсаргүй гэсэн хэлбэртэй байна

в.       санаатай, болгоомжгүй, давхардсан гэсэн хэлбэртэй байна

37.    Гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл буюу эс үйлдэхүйг бүрэн хийсэн гэж тухайн этгээд ойлгосон боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй бол төгссөн завдалт гэнэ.

а. зөв               б. буруу

38.    Хор уршгийг гэм буруугүйгээр учруулах гэдэг нь

а.       Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, түүнчлэн учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол

б.             гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нехцвл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, түүнчлэн учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдээгүй байсан бол

39 Онц их хэмжээний хохирол гэдэг нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг

а.             200- гаас дээш дахин

б.             150-аасдээш дахин

в              250-аас дээш дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг хэлнэ.

40. Төгсөөгүй гэмт хэрэг гэдэг нь

а.             Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэх

б.             Гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзах

в.             Гэмт хэрэг үйлдэхээр завдахыг хэлнэ.

г.              гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэх, завдахыг хэлнэ.

41. Төгссөн гэмт хэрэг нь

а.             өөртөө эрүүгийн хуульд заасан шинжийг агуулсан үйлдлийг

б.             эрүүгийн хуулийн тусгай ангид заасан шинжийг агуулсан үйлдэл, эс үйлдэхүйг

в.             өөртөө эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулсан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн байхыг хэлнэ.

42. Ганбаатарыг гэмт хэрэг үйлдэх гэж байхад нь урьд нь үгсэж тохирлцсон Дамба нь гэмт хэрэг үйлдэхээс татгалзаж цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр Ганбаатар баривчлагджээ.Дамбын үйлдэлд үнэлэлт өг.

а.             төгссөн завдалт,

б.             төгсөөгүй завдалт

в.             бэлтгэсэн

г.              Дамба гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан

43. Болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдэх үед бэлтгэл, завдалт байж болох уу

а. болно

б. болохгүй

в. зарим тохиолдолд

44. Гэмт хэрэгт хамтран оролцохын заавал байх шинжүүдийг нэрлэ.

а. гэмт хэрэг үйлдэхэд хоёр буюу түүнээс дээш хүмүүс оролцсон байх

б. тэд үйл ажиллагаагаа нэгтгэсэн байх

в. гэмт хэрэг үйлдэхээр хэлэлцэж тохирсон байх

г. тэднийг гэмт хэрэг үйлдэхэд түлхэж буй сэдэлт, хүрэх зорилго нэг байх   

д бүгд зөв

45. Дэлгүүрийн худалдагч Дулмаа нь Долгор, Шатар нарын хулгаилсан эд зүйлийг борлуулж өгөхөөр амласан   байна    Энэ байдлаараа тэр хоёр бусдын эд зүйлийг хулгайлгахад тэднийг өдөөн түлхсэн үү?   Дулмаа гэмт хэргийн хатгагч

а. Гэмт хэргийн хамжигч

б. мөн

в. Гэмт хэрэгт хамаарагсад

46. Гэмт үйл ажиллагааны ямар үе шатанд хамтран оролцож   болох вэ?

А.  Гэмт хэргийн хамтран үйпдэх нь гэмт хэргийн үйлдэж эхлэхийн өмнө буюу гэмт хэрэг үилдэж байх үед үйлдлээрээ нэгдэн тохиолдолд байх боломжтой. Гэхдээ заавал гэмт хэргийн хор уршиг учрахын өмнө байна. Гэмт хэрэгт хамтрах нь зөвхөн гэмт хэргийн үйлдэхээр   бэлтгэх шатанд байх боломжтой .

47.    Эрүүгийн хуульд заасан гзмт хэрэгг хамтран оролцогчдын төрөлд аль нь хамаарахгүй вэ?

а.       гүйцэтгэгч

б.гэмт хэргийг үл мэдээлэгч.

в .нуун далдлагч

г. хамжигч

г.хатгагч

д.зохион байгуулагч

е захиалагч

48. Дор дурдсан этгээдийн аль нь гэмт хэргийг зохион байгуулсан этгээд вэ?

а. гэмт хэрэг үйлдэхэд заавар, зөвлөгөө өгөх, замаар шууд гардан удирдсан этгээд

б өөрийн танилыг хулгай хийхийг ятгасан этгээд

в. Гэмт хэргийн гүйцэтгэгчид хулгайлсан эд хөрөнгийг борлуулж өгөхийг амласан.

49. Харуулд зогсох үүрэг гүйцэтгэсэн этгээдийг аль төрөлд хамааруулах

а.   Хамтран гүйцэтгэгч

б.             нуун далдлагч

в.             хамжигчид

г.              үл мэдээлэгчид

50   Эрүүгийн хуульд заасан хамтран оролцогчдын хэлбэрт аль нь хамаарахгүй вэ.

а.             хамтран гүйцэтгэгчид

б.             гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан тохиролцсон этгээд

в.             зохион байгуулалттай бүлэг

г.              зандалчлах бүлэг

д.             гэмт байгууллага

51.          Гэмт хэрэгт хамаарагсад хамтран оролцогчоос юугаараа ялгаатай вэ?

а   гэмт хэрэгт хамаарагсад нь болгоомжгүй хэрэг үйлддэг, хамтран оролцогчид нь санаатай гэмт хэрэг үйлддэг.

б. гэмт хэрэгт хамаарах үед үйлдэл нь хор уршигтай шалтгаант холбоогүй,урьдчилан амалдаггүй, тохирлцдоггүйгээрээ хамтран оролцохоос ялгаатай

в. гэмт хэрэгт хамаарах нь үйлдэл эс үйлдэлээр   хэрэгждэг бол хамтран оролцох нь зөвхөн үйлдэл байна.

52. Гэмт хэрэг санаатай үйлдэхэд хоёр буюу түүнээс дээш этгээд нэгдсэнийг

а.             хамтран оролцогчид          б.хамтран оролцогч в. Хамаарагсад гэнэ.

53. Захиалагч, зохион байгуулагч, хатгагч, гүйцэтгэгч, хамжигчийг гэмт хэрэгт

а хамтран оролцогч                          в. зохион байгуулалтай бүлэг

б. хамтран оролцох                           г. гэмт бүлэглэл гэнэ.

54.          Гэмт хэрэг үйлдүүлэхээр бусдыг хөлсөлсөн этгээдийг

а.             гүйцэтгэгч             в. хамжигч

б.             хатгагч   г. захиалагч 

д. зохион байгуулагч         захиапагч гэнэ.

55. Зааж зөвлөх, зэвсэг хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа, орон байраар хангах зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн этгээд болон гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг хэрэгэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлсийг нуун далдлах зарж борлуулах, гэмт хэргиин ул мөрииг баллахаар урьдчилан амалсан этгээдийг гэнэ

а урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг

б. зохион байгуулалттай бүлэг

в. хамжигч            

г. гэмт бүлэглэл

56. Гэмт хэрэгт хамтран оролцох нь бүлэглэн гүйцэтгэх урьдчилан угсэж тохиролцсон бүлэг, зохион баигуулалттаи бүлэг, гэмт бүлэглэл

гэсэн      байна

а. Хэлбэртэй

б. төрөлтэй

57.          Ятгах заналхиилэх болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд бусдыг өдөөн түлхсэн зоригжуулсан этгээдииг       гэнэ.

а. зохион баигуүлагч          б. хатгагч

в. Хамжигч г.гүйцэтгэгч

58.          Хоёр буюу түүнээс дээш этгээд урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн бол гэнэ.

а. Зохион байгуулалттай бүлэг      б. Бүлэглэн гүйцэтгэгч

в. Гэмт бүлэглэл г. хамаарагсад

59. Гэмт хэрэг үйлдэхийн тулд урьдчилан нэгдсэн тогтворгой бүлгийг гэнэ.

а . хамжигч;                          в. гэмт бүлэглэл

б зохион байгуулапттай бүлэг      г. аль нь ч биш

60.          Гэмт хэрэг үйлдэж ашиг олох зорилготой бүтэц зохион байгуулалт бүхий этгээдүүдийн нэгдлийг гэмт бүлэглэл гэнэ.

а. зөв        б. буруу

61.  Захиалагчид түүний захиалсан гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулсан ялаас

а. Доогуур оногдуулж болохгүй      б. доогуур ял оногдуулж болно

62. Зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэлийн удирдагчид энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд ийм бүлэг бүлэглэл байгуулсныхаа төлөө болон уг бүлэг бүлэглэлийн үйлдсэн бүх гэмт хэргийн төлөө хариуцлага хүлээлгэнэ.

а. буруу б- зөв

63. Гүйцэтгэгч нь бусад оролцогч мэдээгүй өөрөөр хэлбэл түүнтэй тохиролцоогүй гэмт хэрэг үйлдэхийг гэнэ.

а.             зөрчиж гүйцэтгэх                в. урьдчилан тохиролцож гүйцэтгэх

б.             тохиролцож гүйцэтгэх

 64. Зөрчиж гүйцэтгэсэн гэмт хэрэгт бусад хамтран оролцогчид эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

а.             зөв          б. буруу

65. Нуун далдлагч, үл мэдээлэгч, зөнд орхигчийг                     гэнэ,

а гэмт хэрэгт оролцох       в. гэмт хэрэгт хамаарагсад

б.             гэмт хэрэгт оролцогч

66. Гэмт хэрэг үйлдсэн этгээд түүний хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг урьдчилан амлалгүйгээр санаатай нуух зэргээр гэмт хэргийн ул мөрийг арилгасан этгээдийг...........гэнэ,

а.             үл мэдээлэгч                        в. захиалагч

б.             нуун далдлагч     г. гүйцэтгэгч

67. Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгааг болон үйлдсэнийг мэдсээр байж зохих байгууллага албан тушаалтанд мэдээлээгүй этгээдийг.... гэнэ

а.             нуун далдлагч     в. гүйцэтгэгч

б.             үл мэдээпэгч                        г. захиалагч

68. Аль нь гэмт хэрэгт хамтран оролцогч биш вэ

а.             захиалагч             г. хамжигч

б.             зохион байгуулагч             д. нуун далдлагч

в.             хатгагч

69. Аль нь гэмт хэрэгт хамаарагсдад хамаарахгүй вэ

а- нуун далдлагч                г. зохион байгуулалттай бүлэг

б. гүйцэтгэгч                        д. зөвхөн А, В хариулт зөв

в- үл мэдээлэгч

70. Захиалагч нь дараахь ойлголтуудын алинд нь багтах вэ

а гэмт хэрэгт хамтран оролцох

б.гэмт хэрэгт хамтран оролцогч

в.             гэмт хэрэгт хамаарагсад

70.          Эрүүгийн тусгай ангид нэрлэж заасан гэмт хэргийг үл мэдээлсэн, нуун далдалсан бол эрүүгийн хариуцлага

а. хүлээлгэнэ                       б. хүлээпгэхгүй

71. Шүүх нь гэмт хэрэгт хамтран оролцогчдод хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгон хэрэглэхдээ оролцогч ............... бүриин харгалзан эрүүгийн хуулийн 37-дугаар зүйлийн зохих хэсгийг журамлан тогтооно,

а. гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг

б үйпдлийн шинж чанар, хэм хэмжэз

 в А. Б хариулт зөв

72. Аль нь гэмт хэрэгт хамтран оролцохын обьектив шинж биш вэ

а. гэмт хзрэг үйлдэхэд хэрэг хариуцах чадвартай хуульд заасан насанд хүрсэн хоёр ба түүнээс дээш тооны хүмүүс оролцсон

б. хамтран оролцогчид үйл ажиплагаа хүчин чармайлгаа нэгтгэх замаар гэмт хэрэг үйлдсэн

в. зөвхөн санамсаргүй гэмт хэрэгт хамтран оролцох боломжтой

73. Аль нь гэмт хэрэгт хамтран оролцохын субьектив шинж вэ

а. Зөвхөн  санаатай гэмт хэрэгт л хамтран оролцох боломжтой

б. бүх хамтран оролцогчид нэгдмэл үр дүнд чиглэсэн агуулгаараа нийглэг санаа зорилготой байна

в. оролцогч бүр гэмт хэргийн зөвхөн санаатай гэм буруугаар үйлдэнэ.

г. бүгд зөв

74. Гэмт хэрэг үйлдэх санааг бусаддаа төрүүлдэг хамгийн аюултай оролцогч нь

а гүйцэггэгч                                           б .хатгагч

в. зохион байгуулагч                         г. хамжигч

75.  Гэмт хэрэг үйлдэхэд өөрөө гар бие оролцдоггүй бусдаар хүсэл зорилгоо гүйцэтгүүлэгч нь

а. Захиалагч                        б.гүйцэтгэгч                          в. хатгагч

76.  Аль нь гэмт бүлэглэлийн шинж вэ

а. дотооддоо үүргээ нарийн хуваарилсан байна.

б. тогтвортой ажилладаг.

в. хүнд онц гэмт хэрэг байнга үйлдэх зорилготой байна.

г.гэмт хэрэг үйлдэж ашиг олох зорилготой

77. Гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн этгээдийн гэр бүлийн гишүүн эцэг эх, үр хүүхэд төрөл садан бол үл мэдээлснийхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээхгүй

а. зөв                     б. буруу

78.          Нуун далдалсан нь үйлдэгдсэн гэмт хэрэгтэй шалтгаант холбоогүй

а.             зөв

б.             буруу

79. Зөнд нь орхих нь тухайн этгээд гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа буюу үйлдсэнийг мэдэж байсан атлаа таслан зогсоох талаар тодорхой арга хэмжээ аваагүй байна

а. зөв                     б. буруу

80. Хамжигч гэмт хэргийг гаргуулахгүй байхын тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсэн нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй

а. зөв                     б. буруу

81.          Хатгагч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаасгүйцэтгэгч болон бусад хүмүүсийг гэмт хэрэгт хатгаж чадаагүй бол

а.             гэмт хэрэгт бэлтгэсэн гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

б.             гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

в.             А, Б хариулт хоёулаа зөв

82.          Гүйцэтгэгч түүний хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас гэмт хэргийг үйлдэж чадаагүй бол бусад оролцогчид гэмт хэрэгт

а.             бэлтгэсэн

б.             завдсан

в.             дээрхи хоёр үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

83. Хамгаалагч довтолгооны эсрэг хамгаалалтыг зөвхөн төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын халдашгүй чөлөөтэй байх эрхийг хамгаалах зорилгоор хийсэн байна. Довтолгооныг далимдуулж гэмт санаа зорилгоо хэрэгжүүлсэн бол аргагүй хамгаалалт гэж

а   тооцно             б. тооцохгүй

84. Нийгэмд ашигтай зорилгод хүрэхээр хийсэн үйлдвэрлэл шинжилгээ судалгааны ажлын үндэслэл бүхии эрсдлийн үр дүнд эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсан бол гэмт хэрэгт

а   тооцно             б тооцохгүй

85.          Хууль ёсны тушаал захирамжийг биелүүлэх явцад хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолд хохирол учирсан бол гэмт хэрэгт тооцох үндэслэл

а. болно                б. болохгүй

86. Заавал биелүүлэх тушаал, захирамж биелүүлж бусдад гэм хор учруулсан этгээдэд эрүүгийн хариуцлага

а. хулээлгэхгуй    в. зарим тохиолдолд

б. хүлээлгэнэ

87. Илт хууль бус тушаал захирамж өгсөн этгээд гэм хор учруулсныхаа төлөө эрүүгийн хариуцлага

а    хүлээнэ                          в. Зарим тохиолдолд

 б. Хүлээхгүй                        г. А,В зөв

88.  Илт хууль бус тушаал захирамжыг биелүүлээгүйн төлөө эрүүгийн хариуцлага

а.             хүлээхгүй              в. хүлээнэ

б зарим тохиолдол

89. Тулгарсан аюулд хамаарах нөхцлүүд

а. хүний үйл ажиллагаа, байгалийн гамшиг, хүний биеийн биологийн хэрэгцээ /өлсөх, цангах, даарах г.м/

б.             тулгарсан аюул нь илт бодитой байна

в тулгарсан аюул нь ирээдүйд бус одоо бодитой байж байгаа төдийгүй түүнийг тухайн нөхцөлд өер аргаар зайлуулж болохгүй байна.

г. А, В хариулт зөв

д.  Б, В хариулт зөв

90. Олон хүний амь насанд гэм хор учруулсан, нийтийг хамарсан буюу байгалийн гамшигт үр дагаварт хүргэх аюул бодитой байхад эрсдэл хийснийг үндэслэл бүхий эрсдэлд

а. тооцно              б. тооцохгүй

91. Нийгэмд ашигтай зорилгод хүрэхээр хийсэн үйлдвэрлэл, шинжилгээ судалгааны ажлын үндэслэл бүхий эрсдлийн үр дүнд энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсныг гэмт хэрэгт

а. Тооцно              б. тооцохгүй

92. Хүн бүр албан тушаалын байдал, мэргэжил хуулиар хүлээлгэсэн

үүрэг албаны тусгай бэлтгэлээс хамаарахгүй арагүй хамгаалалт хийх

а. Эрхтэй              б. эрхгүй

93. Аргагүй хамгаалалтын байдалд өөрөөр хэлбэр, энэ хуулиар хамгаалагдсан төр нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах халдашгүй чөлөөтэй байх түүнчлэн бусад эрх эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахдаа гэм хор учруулахыг гэмт хэрэгт

а. тооцохгүй         б. тооцно

94. "Э" охинтойгоо орой гэртээ дөхөж явтал хэсэг залуучууд өдөөн хоргоож чирж явахыг завдсан ба энэ үед охин нь зугтаж гараад гэртээ очиж аавдаа хэлсэн байна. Эцэг "X" шувууны буугаа сумлан гарч энэ үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардахад залуучууд их согтуу байсан учир үгийг нь тоолгүй "X" рүү дайрсан тул "X" буудахыг сануулаад ойртон ирсэн "Ж"-г буудаж хүндээр шархдуулжээ."Х"-г эрүүгийн хариуцлагад татаж болох уу?

а. болно. Учир нь "X" бусдыг болгоомжгүйгээр гэмтээсэн

б. аргагүй хамгаалалтын хэр хэмжээг хэтрүүлж бусдыг алсан

в. "түүний үйлдэл аргагүй хамгаалалт болно

г. санаа сэтгэл нь цочирон давчдаж бусдыг санаатай апсан.

95. Эрүүгийн хуульд л заагхагүй нийгмийн хор аюулыг үгүйсгэх нөхцөл баидлыг нэрлэ.

а. Аргагүй хамгаалалт

б. гарцаагүй байдал

в үйлдвэрлэл. шинжилгээ судалгааны ажлын үндэслэл бүхий эрсдэл

г  хохирогчиин зөвшөөрөл

д тушаал захирамж биелүүлэх

96. Эрүүгийн хариуцлага хэзээ үүсэх вэ?

а.             гэмт хэрэг үйлдэгдсэн үеэс

б.             гэмг хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлага татсан үеэс

в.             хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүх төрийн нэрийн өмнөөс ял оногдуулан шүүхийн шийтгэх тогтоол гарч хуулийн хүчин төгөлдөр болсноор

г.              гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоосон үеэс

97.          Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэл

а.             шуүхийн шийтгэх тогтоол

б.             мөрдөн байцаагчаас яллагдагчаар татах тоггоол үйлдсэн байдал

в гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулсан үйлдэл, эс үйлдэлийг гэм буруутай хийсэн

г.              хэргээ өөрөө илчлэн ирсэн

д.             сэжигтэнг баривчилсан

е эрүүгийн хэрэг үүсгэсэн

98. Эрүүгийн хариуцлагын зорилго нь

а.             монгол улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хангахад оршино

б.             иргэн, нийгмийг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх. гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд оршино.

в.             зөвхөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх хүмүүжүүлэхэд оршино

99.          Эрүүгийн хариуцлага нь. . .

а.             эрүүгийн эрх зүйн хэм хэмжээнд тусгалаа олсон ял болон эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээгээр хэрэгждэг

б.             зөвхөн ялын арга хэмжээгээр хэрэгждэг

в.             бүгд буруу

100. Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялд аль нь хамаарахгүй

вэ

а.             торгох

б.             баривчлах            г. хорих

в.             хүнд хүчир хөдөлмөр хийлгэх         д.  цаазаар авах

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

ene testiig ajilj duusgalaa odoo her zereg sain hiisenee medemeer baidag hariuug ni tawih bolomj baina uu?
бичсэн Зочин цаг: 23:38, 2014-12-04 | Холбоос | |
bilguun
test uzlee taalagdlaa баярлах
бичсэн bilguun (зочин) цаг: 15:56, 2011-03-29 | Холбоос | |
эрүүгийн тест ажиллаа.Ер нь хийж чадах юм шиг байна.Нэмэж тест тавих боломжтой юу.болно гэвэл хичээл дээр хариугаа өгөөрэй за түр бака.та шүү алга ташилт
бичсэн B.Bat tsengel (зочин) цаг: 17:56, 2011-03-24 | Холбоос | |
test ajillaw
бичсэн eba_1991 цаг: 11:45, 2011-03-16 | Холбоос | |



:-)
 
xaax