Хуульчийн ёс зүй

2011-03-04,

Сэдэв 1.

Ёс зүйн судлах зүйл

 

1. Ёс зүй бол ёс суртахууны хэм хэмжээний бүрдэл цогц мөн.

Ёс зүй нь Ethika, ethes гэсэн грекийн зан заншил , зан суртахуун гэсэн үгнээс гаралтай . Судалгааны тусгай салбарыг анх агуу их Аристотель этик гэдэг үгээр тэмдэглэжээ.

Этик буюу ёс зүй нь тухайн орчинд хүмүүст тавих ёс суртахуун, зан суртахууны шаардлагыг илэрхийлсэн ойлголт юм. Өөрөөр хэлбэл, ёс зүй гэж сайн, муу шударга, шударга бус зөв буруугийн тухай төсөөлөлд үндэслэгдсэн зан төлөвийн журмыг хэлнэ.

Ёс суртахуун, зан суртахуун, ёс зүй гэсэн ойлголтууд хоорондоо нягт холбоотой , ижил утгыг илэрхийлэн давхцах шинжтэй байж болно. Эдгээрийн хооронд хатуу зааг тавьж эрс ялгахад бэрхтэй.

 Ёс зүй нь ёс суртахуун, зан суртахууны тухай сургааль гэсэн цогц утгыг мөн илэрхийлдэг. Түүнчлэн ёс, эрх зүй нь гоо зүйтэй салшгүй холбоотой бөгөөд зөвхөн соёлтой хүмүүс л ёс зүй, эрх зүйг өндөр түвшинд сахин биелүүлэх учиртай. Хүмүүс өдөр тутмынхаа ажил амьдралд эрх зүйн төдийгүй, ёс суртахууны хэм хэмжээг олонтаа мөрдлөг болгодог. Юуг хийж болох юу хийж болохгүй, ямар зүйл сайн, ямар зүйл нь муу, юманд хэрхэн яаж хандах тухай анхны төсөөллийг хүн бүр бага байхаасаа эхлэн олж авч тэр нь орчин ахуй, гэр бүл, сургууль, ажил, амьдралд өөр хоорондоо харилцахад илэрлээ олж төлөвшин, улмаар нийгмийн амьдралд заавал мөрдөх шинжтэй зан байдлын журам болж төлөвшин бэхждэг ажээ.

Энэхүү журмыг ёсчлон мөрдөх нь хүмүүс биеэ зөв авч явах, өөрийгөө жолоодохын үндэс болдог. Ёс суртахууны хэм хэмжээг сахих нь “энгийн хүмүүст” хамаарах зүйл бус, албан тушаал, ажил мэргэжил, нийгмийн болон эд хөрөнгийн байдлыг харгалзахгүйгээр ямарч хүмүүс, нийт иргэдэд нэг адил хамаарах нйитлэг зүйл “бичигдээгүй хууль” болдог. Нийт иргэд ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахихын зэрэгцээ тодорхой албан тушаал, ажил мэргэжлийн хүмүүс эрхэлж буй үйл ажиллагааныхаа онцлогоос хамаарч ёс зүйн тухай өвөрмөц хэм хэмжээг мөрдөх шаардлагатай. Үүнээс үндэслэн иргэний, албан хаагчийн, мэргэжлийн ёс зүйн тухайн ойлголт бий болох бөгөөд эдгээр нь төр, иргэний : албан тушаалтан, ажилчдын : мэргэжилтэн, ажиллагсдын : багш, сурагчдын зэрэг харилцаанд оролцогчид хэн боловч өөрийн ямар нэгэн давуу байдалд “дулдуйдахгүйгээр” харилцаж буй хүн нь хэн ч байсан гэсэн түүнд ямагт хүндэтгэлтэй хандаж, тэдгээрийн хооронд харилцан бие биенээ ойлголцон нөхөрсөг харилцаа үүсгэх нийтлэг шаардлагыг агуулах бөгөөд ёс зүйн эдгээр төрлүүдийн хооронд шийдвэрлэж болшгүй ямар нэгэн зөрчилт байдал бий болох үндэсгүй юм. Иймд хэн ч байлаа гэсэн нийгэмд ажиллаж, амьдрал ёс зүйн бичигдээгүй хуульд захирагдан, зан үйлээ нийцүүлэх учиртай .

 Энэ нь төр түвшин, нийгэм амгалан, хүмүүс тайван байхын зайлшгүй чухал нөхцөл юм.

Ёс зүйн ангилал ба онцлог мэргэжлийн ба мэргэшлийн ёс зүй

Аливаа мэргэжил ёс зүйн өвөрмөц шаардлагыг өөртөө бий болгодог. Өөрөөр хэлбэл мэргэжил бүхэн өөрийн ёс зүйтэй байна. Хуульч нь мэргэжлийн онцгой төрөл учраас түүнд ёс зүйн онцлох шаардлага тавигддаг.  

 Энэ нь уг мэргэжлийн онцлогоос урган гардаг. Төрийг төлөөлж иргэдтэй харьцдаг, төрийн хуулийн хэрэгжүүлж, зөрчих тохиолдолд зохих шийтгэл хүлээлгэдэг, хуулийн биелэлтийг хянадаг зэрэг мэргэжлийн онцлог байдлууд нь хуульчийн ёс зүйн өвөрмөц   байдалтай байхыг нөхцөлдүүлдэг .

Хэрэв иргэний ёс зүй бүх хүнд, албан хаагчийн ёс зүй тухайн албан тушаалтанд хамаатай байдаг бол хуульчийн ёс зүй зөвхөн хуульч хүнд л хамаарна. Тэгэхдээ ёс зүйн нийтлэг шаардлагуудаас ангид буюу “жичдээ” хуульчийн ёс зүй гэж байх учиргүй. Харин хуульчийн ёс зүйд ёс суртахууны нийтлэг шаардлагууд мэргэжлийн онцлогтой холбоотойгоор өвөрмөц шинжтэй болж улам нарийсдаг гэж ойлгох нь зүйтэй .

 Энэ талаар ОХУ-ын хууль цаазын нэрт онолч доктор профессор С. С. Алексеев   бичихдээ: “Хуульчийн ёс зүй нь хуульчийн үйл ажиллагааны зан суртахууны нийтлэг зарчмуудыг төдийгүй, мөрдөн байцаах, шүүх, өмгөөлөх, зэрэг хууль зүйн ажлын төрлүүдтэй холбоотойгоор түүнд тавигдах ёс суртахууны онцлог шаардлагуудыг нэгэн адил хамаардаг” гэж тэмдэглэжээ. Иймд хуульчид ёс суртахууны нийтлэг шаардлагуудын зэрэгцээ мэргэжлийн ёс зүйн өвөртөц шаардлага давхар тавигддаг. Үүгээрээ хуульч нь ёс зүйн талаар илүү өндөр үүрэг хариуцлага хүлээж байдаг онцлогтой . Тэгэхдээ иргэний болон мэргэжлийн ёс зүйг ялган үзэх нь зүйтэй .

Манай хууль зүйн ном зохиолд иргэний, албан хаагчийн, мэргэжлийн, мэргэшлийн ёс зүй гэх зэргээр ангилан үзсэн нь бий. Хэрэв хуульч нь иргэний хувьд нийгмийн харилцаанд оролцож байгаа бол ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахих учиртай. Харин хуульчийн хувьд ажил үүргээ гүйцэтгэж байгаа бол мэргэжлийн ёс зүйг баримтлах ёстой. Иргэний ёс зүйг биелүүлээгүй тохиолдолд хуульч нь олон нийтийн зүгээс зэмлэл хүлээж болох бөгөөд харин мэргэжлийн ёс зүйн шаардлагыг биелүүлээгүй бол   хуулийн буюу ажиллаж байгаа байгууллагынхаа зүгээс зэмлэл хүлээнэ.

Хуульчийн ёс зүй гэдэг нь мэргэжлийнхээ үүргийг биелүүлэхтэй холбоотойгоор тавигддаг тусгай шаардлагуудаас бүрдэнэ. Тэгэхдээ мэргэжлийн ба мэргэшлийн ёс зүйг нягт холбоотой болон ялгаатай авч үзэх нь зүйтэй.

Эхнийх нь нийт хуульчдад хамаатай нийтлэг ойлголт , хоёрдохь нь зөвхөн тухайн мэргэшлийн хуульчдад хамаатай тусгай ойлголт юм.

 Хуульчийн мэргэжлийн болон мэргэшлийн ёс зүй нь харилцан бие биеийг нөхцөлдүүлж өргөн агуулгатай болгож байдаг. Энэ утгаар үзвэл хуульчийн мэргэжлийн ёс зүй нь нийт хуульчийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд баримтлах ёс суртахууны үндсэн шаардлагууд болно. Тухайлбал , хуульчид төр , ард түмний төлөө үйлсэд шударгаар зүтгэх , хүний эрх , хууль ёсны ашиг сонирхолыг тууштай хамгаалах , хүмүүст үнэн сэтгэлээсээ үйлчлэн туслах , аливаа байгууллага , албан тушаалтан эрхээ зөв эдлэж , үүргээ бүрэн белүүлэхэд эрх зүйн бүх арга хэрэгслээр үйлчлэх , мэргэшлийн бүхий л туслалцааг үзүүлэх , төр , нийгэм , иргэдэд харш аливаа хууль бус үйлдлийг үл тэвчин , тууштай тэмцэх , хууль ёсыг цэвэр ариун болгох , зөрчих явдлаас сэргийлж , гарах шалтгаан нөхцлийг арилгах , хууль үл биелүүлэх явдалтай шийдэмгий тэмцэх, хуулийг гуйвуулах , үл хүндэтгэх , тойрон гарах , зайлсхийх , хэрэгсэхгүй байх , үгүйсгэх , хээл хахууль авах , албан тушаал , мэргэжлээ хортойгоор урвуулан ашиглах , хуульчид сэжигтэн , яллагдагч   , шүүгчид зэрэг эдгээртэй хувийн талаар холбоо тогтоох асууж байцаахдаа тухайн хэрэгт шууд холбогдолгүй зүйлийг хувийн ашиг сонирхолын үүднээс сонирхох , ашиг хонжоо харах , өөрт ашигтай зүйлийг биелүүлэхийг эдгээр хүмүүсээс шаардах , хүнийг ямар нэгэн байдлаар ялгаварлах , тэгш бус биш хандах , танил тал харах , шалгагдаж тогтоогдоогүй зүйлийг нийтэд тарааж мэдээлэх , төр , иргэн , байгууллагын нууцийг задруулах , бодит байдлыг хэтрүүлэх зэрэг зохисгүй байдал гаргахгүй байх , хүмүүст хүндэтгэлтэй хандах , санал хүсэлтийг нь анхааралтай сонсож , өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэх , түүнчлэн хуулиар далайлган айлган сүрдүүлэх, албадах , бүдүүлэг харилцах , занал хийлэх зэрэг зохисгүй байдал гаргахыг цээрлэж , харилцааны өндөр соёлтой байж өөрийгөө жолоодох ёстой.

Хуульч нь толинд харагдаж буй мэт хүмүүсийн нүдэнд ил тод байдаг тул өөрийгөө хянаж , биеэ зөв авч явах шаардлагатай . Хуульч зөвхөн хууль сахиулагч төдийгүй , төрийн албан хаагчийн бүрэлдэхүүнд багтдаг онцгой мэргэжлийн хүмүүс тул албан тушаалтны хувьд баримтлах ёс зүйн шаардлагуудыг нэг адил биелүүлэх учиртай .

 Энэ нь хуульчийн нэр хүндийг өргөж ажил мэргэжлийнхээ үүргийг шударгаар биелүүлэхэд нөлөөлнө. Хуульч нь ёс зүйн талаар ямар нэгэн доголдолтой байх нь ажил үүргээ биелүүлэхэд муугаар нөлөөлдөгийг амьдрал нэгэнт харуулж байна.

Иймд мэргэжлийн талаар сайн хуульч байхын зэрэгцээ , ёс суртахууны хувьд төлөвшсөн ажил амьдралд байр сууриа олж тогтворжсон байх явдал зайлшгүй чухал гэдгийг хуульч бүрэн санаж явах учиртай .

Хуульчийн мэргэжлийн ёс зүйн нийтлэг шаардлагууд нь эрхлэн гүйцэтгэх ажил төрлийн онцлогоос хамаарч мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг олж улам нарийсдаг.

Үүнээс үндэслэн шүүгч , прокурор , өмгөөлөгч , мөрдөн байцаагч цагдаагийн ажилтан, нотариатчийн ёс зүйн шаардлагууд өвөрмөц байдлаар илэрдэг .

Мэргэжлийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээнүүдийг агуулдаг бол мэргэшлйин ёс зүй нь тусгайлсан хэм хэмжээнүүдийг агуулж ажил үүргээ гүйцэтгэхэд өвөрмөц байдлаар илэрдэг.

 Өөрөөр хэлбэл ерөнхий ойлголт болох мэргэжлийн ёс зүй нь тусгай болох мэргэшлийн ёс зүйг өөртөө багтааж хуульчийн гүйцэтгэх ажил үүргийн дагуу цаашид улам нарийсдаг гэж үзэж болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                         

 

 

                                                                                                          

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Лекц 2            

Хуульчийн мэргэжил, нийгэмд гүйцэтгэх үүрэг, онцлог

 

Ёс суртахууныг "цэвэр ариун" байлгах нь тухайн нийгмийн ишүүн бүрийн санаа тавих асуудал бөгеөд ёс суртахууны оройтол нь засч залруулахад ихээхэн цаг хугацаа, зохион байгуулалт шаардагддаг, хор уршиг, муу нөлөө ихтэй, хамрах хүрээ өргөнтэй, нийгмийг тун амархан ялзралд оруулж, нийгмийн сэтгэл зүйд асар богино хугацаанд дасал болж байх ёстой зүйл иэтээр сэтгэгдэж газар авч үрждэг нь хэн бүхний анхааралыг татаж байна.

Нэг нийгэм нөгөөгөөр солигдсон нь хүмүүсийн үзэл бодол, үнэлэмж, баримжаалал, үнэт зүйлд их өөрчлөлт, тэрч байтугай зарим хүнд энэ талаар үндсэн эргэлт гаргаж хэвшил дасал болсон маш олон зүйлийг нь өөрчилсөн юм. Үүнд бид нарын мэдээлэл бага авч, нэг намын үзэл сурталжсан, улс төржсөн "тархи угаах" үйл ажиллагаанд хөтлөгдөж байсан байдал, нөгөө талаас аль нэг талыг барьж туйлшрах дуртай зан чанар, хэвшилт байдал ч нөлөөлснийг үгүйсгэх аргагүй юм. Шинэ нийгмийн харилцаанд шилжихдээ олон улсын улс орнууд дахь хөгжлийн чиг хандлагын нарийн бүтэц, хөгжиж ирсэн ээдрээтэй гол гол асуудлууд, төрийн бодлогын алсын хараа, нийгмийн тухай болон улс төрийн боловсрол, нийгмийн сэтгэл зүй, ёс суртахуун, бүх нийтийн эрх зүйн боловсролын талаар олон нийтийг бага цэнэглэж, сул анхаарч ирсэн нь нийгмийн ёс зүйн асуудалд сөрөг нөлөөлсөн гэж үзэж байна.

Хуульчдын хувьд дээрх асуудал харьцангуй бага нөлөөлөлтэй боловч хамгийн их анхаарал татсан асуудал бол албан үүргээ гүйцэтгэх явцдаа иргэн, хуулийн этгээдийн талаар олж авсан мэдээллийн нууцыг санаатай болон санамсаргуйгээр алдах, задруулах, өөрийн хувийн явцуу эрх ашигт ашигладаг гэж олон нийт дугнэж үздэг явдал юм.

Шүүх эрх мэдлийн салбарт хийгдэж байгаа шинэчлэп амьдралын салбар бүрийн харилцааг зохицуулж байгаа хуулиуд /эрх зүйн шинэтгэл/ нь зохион байгуулалт, уйл ажиллагааны бодлогогүйгээр хэрэгжих үндэсгүй юм.

Энэхүү бодлого, үйл ажиллагааны нэг хэсэг нь хуульчийн ёс зүйн асуудал байх нь дамжиггүй юм. Үүнийг хэрэгжүүлэх үндэс нь хуульч бүр өөрийн эрхэлж байгаа албан тушаал, мэргэшлийн ёс зүйг даган мөрдөхийн зэрэгцээ ёс зүйн тухай онолын тулгуур ухагдахуунуудыг сайтар судалж түүнтэй холбогдуулан амьдрал, нийгмийн   хөгжлийн   явцтай   уялдуулан   ёс   зүйн талаар шинэлэгээр сэтгэн, мэргэшил тус бүрээрээ анхаарах, эрхэмлэх гол асуудлыг оновчтой тодорхойлж байх нь бидний үйл ажиллагааны зайлшгүй шаардлага мөн. Олон нийтийн санаа, бодол, дүгнэлтэнд тулгуурлан хуульчийн мэргэшил бүрд анхаарах зарим асуудлуудыг тусган аваасай гэж хүсч дараах байдлаар тоймлон бичлээ. Үүнд:

Прокурорын ажилтны ёс зүйд анхаарах зүйл: Хуулийн хэрэгжилтэнд салбар бүрээр хяналт тавьж өөрөөр хэлбэл өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд хувь хүмүүс болоод нийгмийн зөрчилдөөний хүрээнд ажилладаг учраас аливаа хөндлөнгийн нөлөөнд автахгуйгээр гагцхүү хуульд захирагдаж, шударгаар ажиллах нь тэдний мэргэжлийн чадвараа нь илүү ёс зүйн төлөвшилтөөс нь их хамаардаг.

Прокурорын ёс зүйг дагаж мөрдсөнөөр тухайн прокурорын төдийгуй прокурорын байгууллагын нэр хүнд өснө, прокурорын байгууллагын нэр хүнд өссөнөөр хуулийн байгууллагад итгэх итгэл нэмэгдэнэ, хуулийн байгууллагын нэр хүнд өссөнөөр нийгэм эрүүлжиж жинхэнэ утгаараа шударга, ардчилсан нийгэм төлөвшинө. Иймээс хувь хүний зүгээс төдийгүй нийгмийн зүгээс төрийн зүгээс прокурорт ёс зүйн тодорхой шалгууруудыг бий болгож өгдөг билээ.

Захиргааны талаар гарч байгаа эрх зүйн чадамж бүхий актуудад хяналт тавьж төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хуулийн бүрэн хүрээнд зохион байгуулахад онцгой анхаарах нь хоорондоо зөрчил бүхий, хоёрдмол утга санаатай, гүйцэт боловсруулж чадаагүй баримт бичиг баталгаажин хэрэгжих нөхцлийг хааж төрийн албаны нэр хүндийг өргөх болно.

Хяналтын үүрэг гүйцэтгэхдээ мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлт, шүүхийн шийдвэр хэрэгжилтэнд онцгой анхаарч хүний эрх, эрх чөлөө хуулиас гадуур хөндөгдөх, хязгаарлагдахад үнэн зөв мэдээлэлд тулгуурлан, хуулийн хүрээнд хүнлэг байдлаар хандах, баримт материалд нухацтай дүн шинжилгээ хийж, үл итгэх, дан ганц хардах, сэрдэх талаас нь бус мэргэжлийн өндөр түвшинд анализ, сентиз хийж логик гаргалгааг бодитой байлгахын төлөө өөрийн мэргэшил, чадварыг нэмэгдүүлэх, туршлагажих нь прокурорын ёс зүйн баримтлах үзэл, тогтсон хэвшил байх ёстой. Ер нь их хардамтгай, харьцааны хувьд дээрэнгүй байдал ажиглагддаг байна.

Мөн төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд улсын яллагчийн үүрэг гүйцэтгэхдээ яллах хатуу байр суурийг баримтлах биш хэргийн үнэн мөнийг олж хууль завших, хуулийн нэр хүнд унах явдлаас аль болох болгоомжлон мэдлэгтэйгээр, ажил хэрэгч байр сууринаас хандах явдал юм.

Шийдвэрлэгдээгүй аливаа асуудлын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлч, өмгөөлөгчийн шахалтанд орж өөрийн санал бодол, дүгнэлтийг урьдчилан илэрхийлэх, улс төрийн нөлөөнд автахгүй байх нь шударга ёсны илрэл, прокурорын ёс зүйн талаар анхаарах асуудлын нэг билээ.

Хуульч мэргэшлийн дотроос олон нийтэд харьцангуй бага хэмжээгээр шүүмжлүүлдэг, нэр хүндийн хувьд өндөр байдаг нь прокурорын ажлын онцлогтой холбоотой. Прокурор нь бүх хуульчдын толь байх, үлгэр жишээ байх ёстой.

Шүүгчийн ёс зүйд анхаарах зарим асуудал: Шүүх хараат бус, хариуцлага хүлээдэг, мэдрэмжтэй, шударга, хүртээмжтэй, бүтээмжтэй ажиллах нөхцлийг бүрдүүлэгч нь шүүгч бөгөөд шүүхийн байгууллага хүний эрх, шударга ёсны баталгаа байхын хувьд хуульд заасан чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгааг харуулах толь мөн. Энэ үүргээ хэрэгжүүлэхдээ шүүгч нь албандаа хүндэтгэлтэй хандах, харилцааны соёлыг эрхэмлэн шүүх хуралдаанд гол төв нь байж хурлыг чадварлагаар удирдаж, зөв гарц, журам ёсыг баримтлуулж, гэм бурууг нотлох, гэм буруу нь нотлогдоогүй хэнийг боловч эрхийг нь хүндэтгэж, мэтгэлцээний урлагыг жинхэнэ ёсоор эзэмшин үг хэлэх, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангах, хурлын дэгийг сахиулах, асуудалд нэг талыг баримтлах, хөнгөн хуудам хандах, өөрийн эрхийн давуу байдлаар дарамтлах, хуралд оролцогчдод шахалт үзүүлэх, зориуд буруутгах, баримт нотолгоог үл хүндэтгэх явдлаас ямагт сэргийлэх ёстой.

Шийдвэрлэж    байгаа    хэргийг    саланги,    тусгаарлагдсан байдлаар нь биш, аль болох бүхэлд нь цогцоор авч үзэж үнэлж дүгнэх. Хэвлэл мэдээллээр өмнө тараагдсан нийтлэлд буюу тухайн шийдвэрлэх үеийнхээ баримт материал, шинэчилсэн байцаалтанд тулгуурлах. Олон нийтийн зүгээс үзүүлж байгаа /улс төрийн нам, санхуү, эдийн засгийн бүлэглэл/ дарамт шахалтыг үл тооцох, өөрийн мэргэшлийн чадвар, чадамжийг урлаг   болгон   эв   дүйтэйгээр   илэрхийлэх,   явцуу   хүрээнд хэдхэн хуулийн заалтанд бус амьдрал баялаг, хэлэлцэж буй шийдвэрлэх асуудал бүр ч ээдрээтэйг мэдэрч сэтгэх, цаг үе, нийгмийн амьдралын хүрээ, мэдээллийн эрин үеийн хөгжлөөс үл хоцрох явдал ёс зүйн зөрчлөөс сэргийлэх үндэс болно.

Мөн шүүгч нарын талаар хийгдсэн удаа дараагийн судалгаанд шүүгчдийг :

-  харилцааны соёл хэт доогуур,

- эд материалын хувийн нөлөөнд автамтгай,

- маргагч талууд болон шүүх хуралдаанд оролцогчидтой хувийн харилцаа тогтоодог,

-  хүнд сурталтай,

-  шүүх хуралдаанд хайхрамжгүй ханддаг гэх зэргээр дурьдсан нь иргэдийн дунд тэдний талаар базаахгүй үнэлгээ өгч байдаг түүнийг засахын тулд хэрхэн ажиллах чиглэл мөн гэж үзэх хэрэгтэй юм.

Цагдаагийн ажилтны ёс зүйд анхаарах зарим асуудал:

Цагдаагийн ажилтан нь дотроо ажил мэргэжлийн хувьд нарийвчилсан олон үүрэгтэй, тэрхүү бүтцийн гар нийлсэн хамтын ажиллагааны үндсэн дээр төрөөс хүлээлгэсэн үургээ биелүүлж эрх нь тодорхой хэмжээгээр хөндөгдсөн иргэд, хуулийн этгээдийн хувьд үйлчилгээний, харин хууль ёсыг үл хүндэтгэж зөрчигчдөд хүчний байгууллага байх ёстой гэж иргэд, олон нийт үздэг.

Цагдаагийн албан хаагч нь "Цагдаагийн байгууллагын тухай хууль"-д зааснаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах нийтлэг үүрэгтэй байдаг боловч хэв журамын албанаас бусад нь төдийлөн оролцдоггүй, ялангуяа аж ахуй, санхүүгийн, эмнэлгийн ажилтнууд энэ ажилд нилээд хол хөндий байдаг нь цагдаагийн ажилтны нэр хүнд, ёс зүйд таатай нөлөөлөл үзүүлж чаддаггүй юм.

Цагдаагийн ажилтан нь иргэд, олон нийттэй хамгийн ойр төдийгүй, ажиллаж тэдний амгалан тайван байдлыг сахиулах зорилгоор шаардлагатай үед урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шалгах, үзлэг, нэгжлэх хийх, саатуулах тохиолдол алхам тутамд нь тохиолддог. Энэ нь энгийн иргэдэд таатай санагддаггүй бөгөөд ажил албаны үнэт цагийг нь үрэгдүүлэх, бусад хүмүүст буруу сэтгэгдэл төрөх, нэр төрд нь ямар нэг хэмжээгээр нөлөөлөх, асуудалд холбогдож хэлмэгдэх бий гэх зэргээр айж болгоомжилдог нь үйлчилгээний гэхээсээ хүчний үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн, өнгөрсөн түүхийн тодорхой хугацаанд хэлмэгдүүлэх ажиллагаанд тодорхой хэмжээгээр [ оролцож байсан хар сүүдэртэй нь холбоотой юм.

Хүнийг тодорхой хугацаагаар саатуулах /өөрийн дураар явах эрхийг нь хязгаарлахаас түр саатуулах байранд хийх хүртэл/ нь тухайн хүнд хэрэг төвөг хийгээгүй байсанч сэтгэл зүйн хувьд ямар их дарамт болдогийг ажилтан бүр анхаарч ажиллах шаардлагатай. Нөхцөл байдлыг бүрэн нотлолгүйгээр хорих, цагдахыг урьдал болгох, үзлэг, нэгжлэг хийх нь ямар нэгэн байдлаар далимдуулж ашиглах, сүрдүүлэх, дарамталж байна I гэж тухайн хүнэзс цагдааг хардах сэтгэгдэл төрүүлдэг болохыг байнга санаж ажиллах хэрэгтэй. Гэхдээ сүүлийн жилүүдэд хүн амын амжиргааны түвшний бууралт, улс төрийн хийрхэл, сэтгэл санааны элдэв хямрал,стрессээс шалтгаалан цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг хүлээн авахгүй, эгдүүцэх, эсэргүүцэх, мушгин

гуйвуулах нь элбэг болсон бөгөөд энэ бүхэнд мэргэшлийн ур чадвараа гаргаж зөрчилдөөнт байдлыг оновчтой зохицуулахын оронд тухайн хүнтэй хуулиар далайлган буруу харьцах, энэ нь хэрүүл маргаан, гүтгэлэг, доромжлол, эрх чөлөөнд халдах явдал болж шатлан даамжирч байгаад дүгнэлт хийх хэрэгтэй.

Мөн нэг талыг барих, үндэслэлгүйгээр танил талаа өмгөөлөн хаацайлах, ажил алба нэгтэй нөхөртөө нөлөөлөхийг эрмэлзэх, хувийн зүгээс ашиг завшаан горилох нь байсаар байгаа асуудал гэж олон нийт ярьдаг нь бодолцох л зүйл мөн. Ялангуяа хэв журмын цагдаа нарыг орой үдэш, гэрэл гэгээ муудсан үед шалгах хянах нэрээр нэгждэг, мөнгө төгрөгийг хураан авч өө сэв эрдэг, "Шалгана, дараа ирж асуудлаа шийдвэрлүүл" гэх зэргээр хураан авсан зүйлээ завших гэж оролддог гэсэн асуудлыг нилээд өргөн тавьдаг нь өөрийн хяналт, асуудалд шуурхай хандах /асуудлыг Шийдвэрлүүлэхээр хөөцөлдөхийн оронд бага хэмжээгээр хохирох нь дээр байдаг/ явдлыг сайжруулахыг шаардаж буй явдал юм. Танил тал муутай бол асуудлыг шуурхай хөөцөлдөж гаргасан   гомдлыг   барагдуулдаггүй.   Яльтай   яльгүй хүндрэл гаргаж залхаадаг. Чирэгдэл, явдал ихтэй гэж олон нийт дүгнэж үзэж хэвшжээ.

Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар хэрэг бүрдүүлэх, тогтоох илрүүлэхдээ өөрийн үзэмжээр ханддаг /өөрийн танил талыг холбогдвол хохирогчийг чирэгдүүлж залхаагаад зохицуулдаг, биш бол үйлдлийг мушгиж хуулиар далайлган айлгаж хорино цагдана гэж сүрдүүлдэг, хун ёсны, хүний эрх, эрх чөлөөний талыг төдийлөн анхаардаггүй,/ дээрэнгүй харьцдаг нь түгээмэл гэж дүгнэж ярьж байгаа нь нууц бишээ. Суүлийн үед ихээхэн анзаарагдаж байгаа зүйл бол бичиг үсгийн чадварын асуудал бөгөөд алдаатай, гаргац муутай, соёл, стандартгүй бичдэг нь боловсролтой хүмүүст үнэхээр өрөвдөлтэй төдийгүй, инээдтэй, эмгэнэлтэй харагддаг байна.

Замын цагдаагийн хөдөлмөр нь хөдөлгөөний соёл муудаж, хөдөлгөөнд оролцох бүрэлдэхүүн хэт ихэссэн, хурдтай, маневар сайтай техник, чадвар муутай, хөдөлгөөний соёлгүй жолоочийн тоо өсч байгаа, замын нөхцөл муу, гарцын нэвтрүүлэх чадвар хангалтгүй, нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолын нэг удаа зогсож нэвтрүүлэх даац тун бага байгаагийн дээр таксины үйлчилгээ, суудлын тэрэг тэнд түр зогсож хүн буулгаж, суулгаж болдог   болсон,   микроавтобустай   холбоотой   амьдралд   үл дүйцэх журам заавар зэрэг нь тэдний нэр хүндийг унагах, заримд нь бухимдах, залуу боловсон хүчнүүдийг шийдвэрлэхэд төвөгтэй байдалд оруулж байгааг анзаарч мөрдөгдөж байгаа баримт бичиг, заавар журамдаа өөрчлөлт хийхээс асуудлыг эхлэх хэрэгтэй гэж олон нийт дүгнэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйд анхаарах зарим асуудал: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилтанг а/ шүүхийн тогтоол гүйцэтгэх, б/ шүухийн шийдвэр гуйцэтгэх гэсэн хоёр чиглэлээр ажил албаны онцлогтой нь уялдуулан ёс зүйн анхаарах зарим асуудлыг авч үзэж болох юм.

Дээрх хоёр чиглэлийн ажилтан нь юуны өмнө "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай" хуулийн заалт нэг бүрийг, түүнтэй холбогдуулан гаргасан заавар журмуудыг нэг бүрчлэн нарийвчлан судалж, тухайн үед хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд анхаарах ёстой.

Шүүхийн   тогтоол   гүйцэтгэх   газрын   ажилтан   нь   ажлын өвөрмөц төрлийн үүргийг гүйцэтгэж эрүүгийн хуулийн зорилтыг хангаж шүүхээс гэм бурууг нь тогтоож ялласан гэмт этгээдийг тодорхой хугацаагаар нийгмээс тусгаарлан нийгмийн аюулгүй байдлыгхангаж, ялтнаас гаргаж болзошгүй зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлж, эрх үүргийнхээ нэгдлийг бүрэн биелүүлэх ёстой.

Энэхүү ажил нь нэг талаас хорих байгууллагын ажилтны эрх зүйн мэдлэг, хуульч ажиллагаа, сонор сэрэмж, ажигч гярхай байдал, харилцааны эв дүй, хүнлэг энэрэнгүй чанар, нөгөө талаас ялтны зохих дэглэмийн шаардлагыг хангаж, гэм буруугаа ойлгон нийгмийн гишүүн хэвээр байж иргэнших, нийгэмших нөхцлийг хангаж шүүхээс оногдуулсан ялнаас өөр дарамт шахалт, гэсгээлтгүйгээр хүнжих, хүмүүнжих явдалд нь хууль ёсны туслалцаа, дэмжлэг үзүүлэх явдал юм.

Ялтан бүр алдсан, гэндсэн, ухаарсан байдаггүй бөгөөд дахин давтан гэмт хэрэг хийж шоронжсон, рецетив гэмт хэрэгтнээр тооцогдсон, нийгмийн дунд амьдарч, ажиллаж чадахгүйгээр эвдэрсэн, зан харилцааны хувьд ихээхэн доголдолтой, хүнийг элдвээр гоочилж,элдэв явуулга,хатгаас хийж, өөрийн дарамтанд оруулах, ая зүйгээрээ, дураараа байх хүсэл эрмэлзлэлтэй, түүгээрээ бахархаж, бардамнасан нэгэн хүртэл байдаг нь энэ ажлын хүнд нөхцлийг сэтгэл зүйн болон албаны бэлтгэлийн өндөр чадвар, сахилга, зохион байгуулалт, хяналт шалгалт, зарчимч шаардлага, шаардлагатай үед хуульд заагдсан арга хэмжээг авч чаддаг байдлаар даван туулах ёстой.

Үүнээс ухарч, няцах зүйл байхгүй бөгөөд гагцхүү ялтан нь зөвхөн өөрөө гэм буруугийн улмаас ял эдэлж байгаа төдийгүй түүний ойр дотны хүмүүс, эцэг эх, эхнэр нөхөр, үр хүүхдүүд нь давхар шаналж сэтгэл зүйн хувьд ял эдэлж байдгийг байнга санаж энэ талаар энэрэнгүй, голч, шударга, ёс зүйтэй хандах нь энэ байгууллагын ажилтны эрхэмлэх зүйл юм.

Энэхүү хандлагыг бий болгохдоо аль болох хуулийн хүрээнд ажиллаж, хүнд алдсан алдаагаа засах боломж байдгийг ухааруулж, сэтгэлийн утас, зөв алхам бүрийг нь хөндөж сайшааж, урамшуулж ажиллахын зэрэгцээ, ялтан, түүний холбоотон, садан төрөлтэй хувийн харьцаа тогтоохоос сэргийлж харилцаагаа зөв хэм хэмжээнд байлгаж, баримталж сурах нь ёс зүйн зөрчлөөс сэргийлэх алхам юм.

Хорих байгууллагын ажилтан нь тэр дундаа хорих ялын дэглэм дээшлэх тусам ажиллах нөхцөл хүндэрч сэтгэл зүйн хүнд дарамтанд байдаг нь ажлын онцлог бөгөөд төрийн тусгай энэ албыг хэн нэг нь гүйцэтгэх нь дамжиггүй бөгөөд бүр амжилттай гүйцэтгэж   ирснийг   тус   байгууллагын   түүх   гэрчилнэ.   Иймд өөрийгөө байнга хурцалж /мэдлэг, чадвараар/, хүнтэй ажиллах харьцах, сурган хүмүүжүүлэх мэдлэг, чадвар, хандлагыг цаг үеийн шаардлагын хэмжээнд байлгах,   мэдээллийг шуурхай авч, боловсруулж сурах, дүгнэлтийг оновчтой гаргах,   уужуу тайван, ухаалаг чанарыг өөртөө төлөвшүулэх нь нэн хэрэгтэй.

Ялтан нь сэтгэл санааны маш их өөрчлөлттэй. нөхцөл байдлаас шалтгаалж огцом хувирдаг,   ялангуяа насанд хүрээгүйчүүд буруу хандлага авч, олуул дарвих аваас гарах үр дагавар,хор хохирлыг ухамсарлахгүйгээр болчимгүй үйлдэл хийх, бие биеэ уруу татах явдал гаргахыг үгүйсгэх аргагүй. "Аргатай хүн арсланг унаж, эвтэй хүн ихийг бүтээдэг", хурцадсан асуудлаас сайн үр дагавар гардаггүйг санаж, бодож ажиллавал зохилтой.

Өөрийн болон байгууллагын нэр төрийг эрхэмлэн албандаа хүндэтгэлтэй хандаж, олон нийт гэмт хэргээс цэрвэхдээ түүнтэйи ажилладаг албан хаагчдад таатай бус ханддагыг сэтгэлийн бөхөөр, ажлын сайнаар даван туулж, түүнд няцаалт өгч сурах арга зүйг эзэмших хэрэгтэй юм. Яг үнэндээ ял эдэлж байгаа эвдэрсэн,   эндсэн   хэнийг   нь   ч   гэсэн   хорих   байгууллагын ажилтнаас өөр хэн ч өдөр бүр анхаарч халамжилж, тусалж,

дэмжиж байдаггүй бөгөөд ойр дотныхон нь нэгдүгээрт, дэглэмийн шаардлагаар тодорхой хугацаатайгаар уулзаж учирч, зөвлөж хэлж,   сэтгэл   зүйн дэм   өгдөг,   хоёрдугаарт,   амьдрал   ахуйн болоцоогоор тэр хугацаанд нь байтугай ял эдлэх хугацаанд нь эргэж тойрч чадахгүй хий л санаа нь зовж байдгийг ойлгож өөрсдийнхээ ажилд бахархалтай хандах хэрэгтэй юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар нь иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэрийг хэрэгжүүлж, хохиролыг барагдуулдаг.

Энэ үүргийг хуулийн хүрээнд гүйцэтгэх хуудсаар, зохих харьяалал, тойргийнхоо дагуу, тодорхой хугацаанд барагдуулахыг эрмэлздэг бөгөөд энэ ч зорилгоор хуульд заасан журмын дагуу төлбөр төлөгч хуулийн этгээд, төлбөр төлөгч иргэний, эсхүл бусад этгээдийн орон байр, агуулахад нэвтрэн орох, биед болон эд хөрөнгөнд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, барьцаалах, хураах, нуугдмал хөрөнгийг илрүүлэх, хураагдсан эд хөрөнгийг худалдан борлуулах, үйл ажиллагаатайгаа холбогдуулан иргэн, албан тушаалтныг дуудан ирүүлэх, баримт, тайлбар, танилцуулга гаргуулан авах зэрэг онцгой эрх эдэлж байдаг.

Гэтэл харьяаллын бус гүйцэтгэх ажиллагааг хийх, эрхээ хэтрүүлэн ашиглах, бэлэн мөнгө, эд хөрөнгөтөй зүй бус харьцах, танил тал харж үйлчлэх, үйлчлүүлэгчийг дарамтлах, унаа шаардах, өөрийн хийх ажлыг хохирогчоор гүйцэтгүүлэх зэрэг ёс зүйн төдийгүй хууль зөрчсөн асуудалд холбогдох нь нэгдүгээрт, тухайн ажилтан, албан тушаалтантай, хоёрдугаарт, өөрийн санаагаар ажлаа амжуулах гэсэн иргэд, албан тушаалтны дураар загнах үйлдэлтэй холбоотойгоор гардаг байна.

Шийдвэр гүйцэтгэх эрх зүйн орчин боловсронгуй болох тусам энэхүү ажиллагаа багасаж байгаа нь тодорхой боловч зарим гүйцэтгэгч нар мөнгө төгрөгний болон, танил талын асуудалтай холбогдож байгаа нь өөрийн нь хэнэггүй байдал, ажил албандаа хүндэтгэлтэй бус хандаж байгаагийн илрэл гэж дүгнэж байна.

Өмгөөлөгчийн ёс зүйн зарим асуудал: Өмгөөлөгч нь юуны өмнө сонгон шалгаруулалтанд орж албан ёсны эрхээ авч, Өмгөөлөгчдийн холбоо, харъяалагдах Өмгөөлөгчдийн зөвлөлөөс өөрт нь итгэн даалгасан томилолт, ажил үүргийг шударгаар биелүүлж гэрээт тал буюу түншийнхээ хууль ёсны төлөөлөгч нь байж, итгэлцлэлийн үндсэн дээр эрх ашгийг нь хамгаалж, энэ зорилгоо үр дүнд хүрэхийн төлөө уйгагүй хөөцөлдөх ёстой.

Өмгөөлөгчийн үндсэн үүрэг нь тухайн үйлчлэгч нь хэдийгээр гэм зэмтэй, буруутай үйл ажиллагаа хийсэн нь тодорхой байсан ч гэсэн хууль ёсны эрх ашгийг нь хамгаалж эцсийн шийдвэр гартал мохохгүйгээр сэтгэл гарган үйлчлэх ёстой.

Гэтэл манай амьдралд цөөн тооны бус өмгөөлөгч өөрийн үүргийг дутуу ухамсарлан "Энэ хэрэг тэртэй тэргүй тийм ял авна" гээд шүүх хуралд нь оролцохгүй мэдэмхийрэх, үйлчлүүлэгчээ гомдоох, өндөр үнэ хөлс нэхэх, гэрээ хийж, үнэ хөлсөө авсан мөртлөө тухай хэргийг гүйцэт шийдвэрлүүлээгүй байхад нь ямар нэг шалтагаар орхих, нэмж хөлс нэхэх, тэрч байтугай хоёр талд үйлчлэх, хэргийг шалгаж байгаа хуульчдад нөлөөлөхийг оролдох, хэргийг шалгах явц болон шүүх хуралдааны үед мэтгэлцээний соёлгүй байдал гаргаж хууль ёсыг зөрчих, нэгэнт тодорхой хэрэгт учир утгагүй маргаж зөвтгөх гэж улайран зүтгэх, нөгөө талыг буруутгах гэж мухайрлах явдал хүртэл гардаг болохыг анхаарах хэрэгтэй юм.

Өмгөөлөгч нь хууль зүйн асар өргөн мэдлэгтэй, мэтгэлцээний өндөр соёлтой, бусдыг хүндэтгэж зөв харьцдаг, яриа нь утга төгөлдөр, алсын хараатай, уг сурвалж, нотолгоо, үндэслэгээ сайтай, хүний эрхийг хамгаалах, нийгмийн шударга ёсыг тогтооход тодорхой чиглэлээр мэргэшсэн түүнийгээ дагнан ажилладаг бол тун сайшаалтай юм.

Өнөөдрийн байдлаар хууль зүйн туслалцаа, зөвөлгөө өгдөг товчоо, хуульчид олширсон боловч үнэхээр чадварлаг нэгэн нь ховор байна. Тэр ч байтугай хүний тавьж байгаа гомдлыг зөв илэрхийлж өргөдлийн утга санаа, гарчигийг тоймлох чадваргүй, үйлчлүүлэгчийн биш өөрийн хүслээр асуудлыг тавьж шийдвэрлүүлж мөнгө авахыг хүсдэг чадваргүй өмгөөлөгч цөөнгүй байгааг ард түмэн шүүмжилж байна.

Үйлчлүүлэгчээс мөнгө авахыг эрхэм зорилгоо болгож хууль бус газар байрлаж, бие бие сурталчлан, ажил зорилго нэгтнийгээ далдуур муулж, өөрийгээ дөвийлгэх гэсэн санаа зорилготон ч байх юм. Зарим нь хэрэг шийдвэрлэхээс өмнө тодорхой амлалт өгч, хэргийгурьдчилан шийдвэрлэдэг/далдыгхарагч/увидастан хүртэл байдаг нь ёс зүйд яаж нийцэх билээ.

Өмгөөллийн үйл ажиллагаанд нэгэнт оролцчихоод хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр /нэгэн зэрэг олон хэрэг авах, өөр аймаг суманд явах гэх мэт/ хэргийн хэвийн явцад саад болох тохиолдол байна.

Өмгөөлөгч нь хамгийн шударга нэгэн байх атал орлогоо бүрэн тодорхойлж татвар төлөхөөс зайлхийдэг явдал хүртэл байдаг байна. Өмгөөлөгч нь хувь хүн, хуулийн этгээдийн хувь заяаг шийдвэрлэдэгачтан,шударгаүйлстэнучирүйлажиллагааныхаа шаардлагаар өөрт нь тодорхой болсон байгууллага, хувь хүний нууцыг задруулах, ашиглах ёсгүй.

Наториаторчийн ёс зүйн анхаарах зарим асуудал: Нотариаторч нь Монгол улсын Наториаторчийн тэнхимийн хурлаар баталсан "Нотариаторчийн ёс зүйн дүрэм"-ийг сайтар судалж заалт бүрийг нь ёслон биелүүлэх ёстой.

Гэтэл иргэн, ажахуйн нэгж, байгууллагын эрх, ашиг, сонирхлыг хамгаалахдаа танил тал, хувийн харилцаа холбоогоо ашиглан аливаа үйлдлийг хууль бусаар гэрчлэх, хүнд найдах, гуйлтыг ёсоор болгох, хайхрамжгүй хандах ёсгүй. Харилцааны соёлгүй, ажлын цагийн хуваариа баримталдаггүй, хэзээ ажиллах, ажлын байрандаа байх нь тухайн наториаторчийн эрх мэтээр төсөөлж, үйлчлүүлэгчээ басамжлах. хурдан шуурхай үйлчлэхийн оронд цаг завыг нь үрэгдүүлэх, "нотлуулбал хийлгэх, эсвэл бай" гэж хүртэл ханддаг тухай иргэд ярьдаг нь том дохио юм.

Мөн үнэлгээ ихтэй ажлын байр, байрлалыг булаалцалдах, бие биеэ үгүйсгэх, үйлчилгээ үзүүлсэн татварыг бүрэн бичдэггүй, зөвхөн үйлчлүүлэгчид өгөх хэсгийг л дутуу хагас бичсэн болдог, сүүлийн үед өвлөх, өмчлөх, бэлэглэх зэрэг хуурамч гэрээг /орон байр, үл хөдлөх хөрөнгө зарж борлуулсан татвараас нуугдах/ мэдсээр мөртлөө баталгаажуулдаг явдал газар авсан нь илт болжээ.

Гаалийн ажилтны ёс зүйд анхаарах зарим асуудал: Гаалийн ажилтан нь өргөсөн тангарагтаа үнэнч байж улсын хилээр бараа, тээврийн хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлэхгүй байх, татвар, хураамжийг үнэн зөв ногдуулах, улс эх орон, ард түмнийхээ эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалахад мэргэшлийн өндөр түвшинд ажиллах мэдлэг, чадвар, хандлагыг бүрэн эзэмшиж, төлөвшүүлсэн байх ёстой.

Гаалийн ажилтан үүрэг хүлээсэн ажлын байрандаа жинхэнэ эзэн нь болж, гаалийн хяналт, шалгалт, бүрдүүлэлтийг ёсчлон бүрэн гүйцэтгэх, цаг агаарын болон байгалийн, орчны, ажлын байрны хүндрүүлсэн нөхцөлд ч ажиллах эрч хүч, ажил мэргэжпийн өндөр ур чадвар, онцгой идэвхи, санаачлага, уйгагүй хөдөлмөрч ажиллагаагаа алдалгүйгээр улс, эх орны ашиг сонирхол, аюулгүй байдлыг хангаж ажиллах чадамжийг өөртөө бүрэн бүрдүүлэхэд байнга анхаарах хэрэгтэй юм.

Ажил, мэргэжлийн онцлог байдал нь үүнийг шаардахын зэрэгцээ гаалийн ажилтан нь хээл, хахуульд автахгүй, танил тал, нүүр, албан тушаал, харгалзахгүйгээр гагцхүү мэргэжилдээ, ажилдаа үнэнч байх, татвараас зайсхийх, дутуу төлөх, хууран мэхлэх, өөрт нь нөлөөлөх боломжийг гаргахгүй ажиллах шаардлагатай.

Мөн байгууллагын болон мэргэжлийн нууцыг бүрэн хадгалж, сонор сэрэмжийг алдалгүйгээр соргог байж, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа, материал, тээврийн хэрэгсэлд хуулийн хүрээнд бүрэн хяналт тавьж ажиллах хэрэгтэй. Албан үүргээ гүйцэтгэсний төлөө буюу үүргээ бүрэн бус гүйцэтгэхэд нөлөөлөх боломжийг гаргуулахгүй байх, бусдын өдөөн хатгалга, урилга, дайллага, бэлэг, дурсгал, үйлчилгээ, туслалцааг няцаах сэтгэл зүйн бэлтгэлтэй, гэнэтийн асуудалд хариулт өгөх чадвартай байх хэрэгтэй юм.

aГаалийн ажилтны ёс бус үйл ажиллагааны талаар ард иргэд ихээхэн ярьдаг боловч   баримтгүй гэсэн үндэслэлээр хэрэг зөрчил үгуйсгэгдсээр ирсэн. Гэвч "даравч далдайна, булавч бултайна" гэдгийн үлгэрээр Гаалийн ерөнхий газрын албан тушаалтнууд олон тоогоороо гэмт хэрэгт холбогдон шалгагдаж гэм буруутай нь тогтоогдлоо.

Манай ард түмэн "Саалийн үнээ" гэдэг томъёоллоор ашигтай зүйлийг, өөрсдийг нь тэжээн тэтгэж байгаа үйл ажиллагааг ярьдаг бол Гаалийн ерөнхий газар нь улс төрийн нам, хүчнүүдийн "Саалийн үнээ" болсон гэхэд хилсдэхгүй юм. Үүнийг гаалийн ажилтан, албан хаагчид л таслан зогсоож чадна, чадах ч үүрэгтэй, ёстой.

Иймд манай хилийн алтан босгоор "бусармаг зүйл" алхаж орох, гарахыг шалган илрүүлж улсын төсөвийн ихээхэн хувийг бүрдүүлдэг гаальчид ёс зүйтэй, ариун шударга байх нь аль ч талаасаа санаа амар, амар тайван оршихуйн үндэс юм.

Онцгой байдлын албан хаагчдын ёс зүйн анхаарах зарим асуудал: Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид нь үнэхээр л онцгой нөхцөл байдалд ажиллах албаны болон сэтгэл зүйн бүрэн бэлтгэлийг тайван цагт байнгын бэлтгэл сургуулилтаар хангасан байх шаардлагатай.

Онцгой байдлын ажил мэргэжлийн онцлог нь гал, ус, зуд, шуурга гээд байгаль цаг агарын хүний хүчнээс давсан онцгой нөхцөл, халдварт өвчин, үйлдвэрийн осол, элдэв хорт бодис, эрсдэлийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргэн босгох, эмзэг байдал, эрсдлийг бууруулах мэргэжлийн, мэргэшлийн өндөр ур чадвар, зориг тэвчээр, овсгоо самбаа, хүнлэг энэрэнгүй сэтгэл, хүнч чанар, хувьсан ажиллах, сэтгэх, хормхон хугацаанд шийдвэр гаргах гээд маш олон төрлийн авьяас, сэтгэлгээ, дадлага, туршлага, байнгын бэлтгэл, багаж, тоноглол, түүнийг эзэмших эв дүйг шаардсан одоо цагийн хамгийн энэрэнгүй алба гэдгийг байнга санаж түүнийг хэрэгжүүлэх бүхий л бэлтгэлийг энгийн үед хангасан байхыг гол зорилгоо гэж ойлгож болно.

Энгийн үед тайван байдалд "онцгой" байдалд цагийн байдалд зөв үнэлэлт өгч иргэний төдийгүй мэргэшлийн зориг, ур ухаан гаргах боловсрол, мэргэшлийн ур чадвар, ёс зүйд суралцах нь энэ байгууллагын ажилтны эрхэмлэх зүйл мөн.

Онцгой байдлын ерөнхий газрын бүхий л шатны албан тушаалтан нь зөвхөн өөрөө төдийгүй тайван цагт "болзошгүй аюул"-ыг   сөрөн   зогсох,   урьдчилан   сэргийлэх,   хамгаалах аврах, хор хөнөөлииг оууруулах, арилгах, сэргээн босгох, тусламж үзүүлэх, яаралтай, хойшлуулшгүй арга хэмжээг зохих түвшинд, байгаа бололцоондоо тулгуурлан зохион байгуулах, ажиллах мэдлэг, чадварыг нийт иргэд, олон нийтэд ойлгуулан сурталчлах, сурган дадлагажуулах нь тэдний үүрэг төдийгүй ёс зүйн ихээхэн хамааралтай асуудал гэж анхаарч үзэж хэрэгжүүлж сурах шаардлагатай.

Үүнд хамгийн дөт хүрэх арга замыг сонгох чадварыг эзэмших нь тэдний ариун үүрэг төдийгүй ёс зүйн чанар байх болно.Эелдэг үг уурыг ч номхруулдаг Хүний эрхийн тухай ярих нь илүү зүйл боловч түүнийг хэрэгжүүлэх, амьдралд хэрэгжих нөхцөл бололцоог бүрдүүлэх нь хуульч мэргэжлийн хэн бүхний эрхэм зүйл байх ёстойд учир шалтгаан нь холбогдоно.

Үүнийг тунхаглалаар, Үндсэн хууль баталж түүнд тодорхойлсноор, иргэний гэх үйл ажиллагаа, байгууллага байгуулснаар, ухуулга, сурталчилгаа хийснээр, баримт бичигт дурьдаснаар, хөдөлгөөн, жагсаалаар тодорхойлж болохгүй нь ойлгожтой.

Хүний эрхийг хэрэгжүүлэх нь зөвхөн хууль тогтоомжинд тусгалаа олох төдий хэрэг биш бөгөед хүний эрхийг хөндөж ажилладаг хуульчдын оюун ухаанд бат шингэсэн итгэл үнэмшил байх учиртай.

"Хүний эрх, үндсэн эрх чөлөөг түүнд олгохоос татгалзах нь хувь хүнд тохиолдож байгаа эмгэнэл төдийгүй, нийгмийн болон улс төрийн эмх замбараагүй байдалд хүргэх нөхцлийг бүрдүүлж, нийгэмд болон нийгэм, улсуудын хооронд хүчирхийлэл, мөргөлдөөний үрийг тарьдаг" гэсэн нь хүний эрхийг хамгаалахдаа хуулийг дээдлэх нь зөвхөн хуулийн заалтуудыг хэрэглэх явдлаар хязгаарлагдах бус, харин энэ бол шударга ёсны чухал журам бөгөөд урвуулан ашиглаж болзошгүй төрийн эрх мэдлээс нийгмийн бүхий л гишүүдийг хамгаалах хэрэгсэл байх ёстой чухал санаа болно.

Манай орны хувьд дөрөв дэх шинэ "Үндсэн хууль"-даа хүний эрхийг тодорхой тунхагласны зэрэгцээ ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль Дээдлэх явдлыг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болгон

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Лекц 3

Хуульчийн мэргэжлийн хариуцлага, түүний төрлүүд

 

Хуулийн ажилтанд тавигдах ёс зүйн шаардлага нь бусад ажил мэргэжлийн хүмүүсээс ангид, илүү нарийн чанд хэм хэмжээг мөрдөх хэрэгтэй байдаг. Энэ нь хуулийн ажилтны ажил үүрэгтэй холбоотой бөгөөд нийгмийг ариутган, түүний эмгэг дутагдал, зөрчил бүртэй хуулийн хүрээнд тэмцэж байдаг ажлынх нь онцлогтой уялдан илэрдэг. Мөн нөгөөтэйгүүр хуулийн ажилтан бүр хүний хувь заяа, амьдралын ээдрээтэй, нарийн төвөгтэй асуудлыг дэнслэн шинжиж, шаардлагатай тохиолдолд төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаж, түүнийг хэрэгжүүлэн биелүүлж гүйцэтгэж байдагтай холбоотой. Энэ үндсэн дээр хуулийн ажилтанд тавих ард олон нийтийн хараа хяналт бүр нарийн байдаг ба тэдэнд дэндүү их итгэж, хувь заяагаа даатгах, эрх зүйн хувьд зөвлөгөө, тусламжийг нь авах, эрх нь зөрчигдөх бүрд тэдэнд хандаж тусламж гуйх, эрхээ хамгаалуулах, сэргээлгэх, хохирлоо нөхөн төлүүлэх гэх мэт арга үйлдлүүдийг хийлгэж байдаг билээ.

Иймд хуульчийн ёс зүйн тухай нарийвчлан судалж, судалгаа дүгнэлт хийж, шийдвэр гаргах түвшинд түүнийг харгалзан үзэх, хуулийн ажилтан бүр ёс зүйг мэдлэг, ухамсартайгаар сахин хэрэгжүүлэх, гарч болзошгүй нөхцөл байдал, зөрчлөөс шинжлэх ухааны үндэслэлтэйгээр урьдчилан сэргийлэх, өөрийн болон албаны, төрийн нэр хүндийг өндөрт өргөн хуулийн хэрэгжилтийг хангах талаар ард түмэн, олон нийтийг үлгэрлэн манлайлах, ниигмийн ухамсарыг зөв бүрдүүлж, эерэг таатай орчин үрэгдүүлэхэд хуулчийн ёс зүй маш чухал үүргийг гүйцэтгэнэ.

Тодорхой төрлийн мэргэжлүүд үйл ажиллагааныхаа дадал, хийгдэж буй процедурынхаа сэтгэл зүйн орчноос хамаарч зан суртахууны ялгаатай, зарим тохиолдолд өвөрмөц шаардлагыг амьдралд бий болгодог. Энэ нь тухайн тодорхой мэргэжлийн шинж чанар, бусдын өмнө хүлээх хариуцлагатай уялдан гарч ирж буй үйл байдалд буюу ерөөс өөрийн сонирхлоос ангид ямар сонирхлыг илэрхийлэх вэ гэсэн шаардлага, үйл ажиллагааныхаа хүрээ заагаар ялгагдана.

Бусдаас олж авсан эрхийн хүрээнд хэрэгжүүлэх албан үүргийг гүйцэтгэхдээ холбогдсон үйл ажиллагааг нь хөндлөнгийн явцуу ашиг сонирхол, өөрсдийнх нь хувь нөлөөллөөс ангид байлгах, мөн үүрэг оноогчийн итгэлийг даах үүднээс ёс зүйн хэм хэмжээг тодорхой утгаар нь хууль зүйн болон нийгмийн үр дагавартай болгож, албаны /мэргэжлийн/ ёс зүй гэх шаардлагыг тавьж өгдөг байна.

Маш ерөнхий байдлаар авч үзвэл "Хуульчийн ёс зүй"-н хэм хэмжээ нь:

Нэг: Харилцагчийн шаардлагаас тавигдах ёс зүйн хэм хэмжээ /харилцагчдаа үнэнч байх, түүний ашиг сонирхлыг хамгаалах, итгэл даахтай холбоотой асуудлууд/

-           өөрөөсөө чөлөөлөгдөх /ичих, айх, нэрэлхэх, өсөрхөх гэх мэт сэтгэл зүйн хүчин зүйлсээс өөрийгөө чөлөөлөхөд чиглэгдсэн шаардлагууд/

-           Харилцагчийн бус сонирхлоос чөлөөлөгдөх /өөрийн хийгээд бусад хөндлөнгийн ашиг сонирхлоос харилцагчийн сонирхлыг дээгүүр тавихад чиглэгдсэн шаардлагууд/

-           Мэдлэггүй, чадваргүй байдлаас чөлөөлөгдөх /мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд чиглэгдсэн шаардлагууд/

Хоёр: Мэргэжлийн хуульчдын дунд баримтлах ёс зүй Гурав: Мэргэжлийн   нэр хүнд,   хуульчдын   байгууллагаас тавигдах шаардлагыг агуулсан ёс зүйн хэм хэмжээ юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Лекц 4

Нийгмийн болон мэргэжлийн ёс зүйн тогтолцоо, тэдгээрийн хамрах хүрээ хязгаар, хоорондын харилцан үйлчлэл, ашиг сонирхлын зөрчилдөөн

Хүмүүс, нийгэм бүхэлдээ эрх зүй, ёс суртахууны харилцан нөлөөллийн дор оршиж, түүний үйлчлэлийг хүлээн авч байдаг. Тэгэхдээ эрх зүй, ёс суртахуун нь зөв уялдаж, харилцан үр нөлөөтэй үйлчилж чадвал нийгмийн харилцаа төлөвшил хөгжлөө олж, батжин бэхжих нөхцөлтэй болдог. Ийнхүү нийгмийн харилцааны хамгийн чухал хоёр тохируулга болох эрх зүй, ёс суртахууны хэм хэмжээг нийгмийн зорилго, чиглэлд нийцүүлэн нарийн зөв тогтоож, амьдралд чанд хэрэгжүүлэх нь хөгжил дэвшлийн уг сурвалж болно. Эрх зүй, ёс суртахууны мөн чанар, нийтлэг ба онцлог, зааг ялгаа, харилцан үйлчлэл, төлөв байдлыг мэдэх нь онол, шинжлэх ухаан, практикт үлэмж ач холбогдолтой.

Эрх зүй, ёс суртахуун нь хоёул нийгмийн харилцааг зохицуулах нийтлэг шинжтэй боловч эрх зүй нь төрөөс тогтоогдон, түүний хүч нөлөөгөөр дамжин хэрэгжиж, зөрчигдөх тохиолдолд төрийн албадлага хэрэглэн, хуулийн цээрлэл үзүүлж байдаг. Тэгвэл ёс суртахуун нь олон нийтээс тогтоогдон, түүний хүч нөлөөгөөр дамжин хэрэгжиж, зөрчигдөх тохиолдолд төрийн албадлагыг бус, харин олон нийтийн цээрлэл үзүүлдэг. Энэ шинжүүдээр эдгээр нь онцлогтой.

Эрх зүйг тогтооход төрийн эрх барих дээд байгууллага онцгой үүрэгтэй. Энэ нь парламентын хууль тогтоох үйл ажиллагаагаар хэрэгжих бөгөөд нэг талаас, эрх зүйд хууль тогтоогчдын санаа бодол, нөгөө талаас иргэдийн хүсэл эрмэлзлэл тодорхой хэмжээгээр тусгалаа олж байдаг. Ямарч тохиолдолд нийгмийн харилцааны төлөв байдал, шинэ харилцааг төлөвшүүлэх, хуучныг өөрчлөх, шинэчлэх асуудал эрх зүйн хэм хэмжээнд илрэлээ олж, төрийн хуулиудаар дамжин хэрэгждэг. Үүгээрээ эрх зүй нь бүтээлч үүрэг гүйцэтгэх бөгөөд улс төр, эдийн засаг, нийгэм, оюун санааны харилцаа төлөвшин хөгжихөд чухал хүчин зүйл болно. Эрх зүйг бүтээн бий болгодог төр ч гэсэн өөрөө түүнд захирагдан "хуулийн дарангуйлал" тогтсоноор нийгмийн эмх цэгц сайжирч, хууль дээдлэх ёс хэрэгжих боломжтой болно. Тэгэхдээ нийгмийн харилцааг дан ганц эрх зүйгээр төлөвшүүлнэ гэж үзэж хараахан болохгүй бөгөөд ёс суртахууны хэм хэмжээ чухал үүрэгтэй.

Эрх зүйн хэм хэмжээ нь ёс суртахууны хэм хэмжээний адил нарийн чанд мөрдөгдөх нь хуулийн хүч нөлөөг дээшлүүлж, амьдрах чадвартай болгоно. Энэ нь хуулийг хүлээн авах иргэдийн эрх зүйн ухамсар, соёлын түвшингээс үлэмж хамаарах бөгөөд хүн амын дунд зохиох эрх зүйн хүмүүжлийн ажлын үр нөлөөгөөр хэмжигдэнэ. Төрөөс хуулиа дээдлэх нь иргэд эрх зүйн хэм хэмжээг чанд сахихын үлгэр дууриал болно. Төр хууль гаргаад зогсохгүй, өөрөө хуульдаа захирагдан нарийн чанд сахин биелүүлэх нь иргэд эрх зүйг төдийгүй, ёс суртахууны хэм хэмжээг даган мөрдөхөд үлэмж ач холбогдолтой юм.

Лекц 5

ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ХЭМ ХЭМЖЭЭ, ДҮРЭМ

 

Хуульчдын хувьд мэргэжлийн үйл ажиллагаа, хуулийн үзэл санааг хуульч өөрийнхөө хувийн сонирхлоос хэрхэн яаж зааглах вэ гэх асуудлыг гол болгон харж байна. Энэ нь хуулийг төгөлдөржүүлж, түүнийг эрх зүйд ойр, хүний эрхийн агуулгаар амьд байлгах үүргийг нийгмийн өмнө хүлээж байгаа бол тэр хэмжээгээр энэ салбарын мэргэжилтнийхээ хувьд өөртөө өндөр хариуцлага, хувь хүний үйл байдлын хувьд хатуу хязгаарлалтыг ухамсартайгаар сонгох ёстой болж байна.

"Хуульчийн ёс зүй, түүнийг тодорхойлох шалгуур үндэслэл" илтгэлдээ Х.Тэмүүжин "Албаны болон мэргэжлийн ёс зүй гэж бусдын нэрийн өмнөөс, тэдний эрх ашгийг хангах үйл ажиллагаа явуулахаар эрх /эрх мэдэл/ олж авсан этгээд, эрх олгосон бүтцийн сонирхлыг өөрийн болон бусад хөндлөнгийн сонирхлын дээгүүр тавьж, эл зан суртлаа албаны /мэргэжлийн/ үйл ажиллагаандаа мөрдлөгө болгохыг ойлгоно" хэмээн норматив утгаар тодорхойлоход хүргэдэг гэжээ.

            Мэргэжлийн ёс зүйн үүднээс авч үзвэл аливаа харилцаанд оролцогч хэн боловч өөрийн ямар нэг "давуу байдал"-аар түрүү барихгүйгээр бие биедээ хүндэтгэлтэй хандаж, харилцан ойлголцох нь нийгэмд амьдарч, ажиллаж байгаа хэний болов ёс суртахууны "бичигдээгүй хууль"-нд захирагдах зарчимд үндэслэгдэнэ. Энэ нь хуульчдад ч гэсэн нэгэн адил хамаарах нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл хуульчийн тусгайлсан "онцгой" ёс зүй гэж байх боломжгүй бөгөөд зөвхөн ёс зүйн нийтлэг шаардлага, туүний үндсэн хэм хэмжээнд тулгуурласан мэргэжлийн онцлогтой холбогдон ажил үүрэг биелуүлэх өвөрмөц шинжээр улам баяжин нарийссан "Хуульчийн ёс зүй"-г сахин биелүүлэхтэй холбогдон гарч ирдэг.

Иймээс аливаа мэргэжил бүхэн зан суртахууны өвөрмөц шаардлагыг бий болгодог бөгөөд энэ нь мэргэжил   бүхэн өөрийн гэсэн ёс суртахуунтай байдагтай холбоотой юм. Хуульч мэргэжлийг сонгож түүнийг эзэмшсэн хэн боловч хуульчийн ёс зүйг сахин биелүүлэх зайлшгүй үүрэгтэй. Зайлшгүй гэдгийн учир нь түүнийг сайтар судалж онолын мэдлэг эзэмших төдийгүй практик амьдралд чадварлагаар ёсчлон биелүүлэх талаар ихээхэн үр дүйтэй, санаачлагатай, зоримог шийдвэртэй, зөв зүйтэй алхам хийхийг хэлнэ. Хууль зүйн аль нэг мэргэшлийг сонгон авч түүнд өөрийгөө бүх талаар бэлтгэх, бие сэтгэлээ бүрнээ зориулан оюун ухаан, авьяас чадвараа дайчлан ажиллах хүсэл   эрмэлзлэлээр   жигүүрлэн   өөрийнхээ   өмнө   тодорхой зорилтуудыг тавих нь өөрийнхээ өмнө ирээдүйгээ нээнэ гэсэн хэрэг мөн. Энэ нь хуульчид ёс зүйн талаар бусдаас илүү их хариуцлага хүлээж байдгаар тайлбарлагдана.

Хуульчийн ёсзүй нь эрх зүй,зан суртахууны ухамсрын харилцан холбоонд үүсч төлөвшдөг. Үунийг хуульчийн мэргэжлийн эрхэм зорилго, зорилт, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн хөгжлийн шаардлагаас урган гарч байгаа шаардлагатай холбон ойлговол зохино.

Иймд хуульчийн эрхэм зорилго, зорилт, ажлын байрны тодорхойлолтыг сайтар тунгаан ойлгож түүний нэр хүндийг эрхэмлэн сахих хэрэгтэй. ОХУ-ын хууль цаазын нэрт онолч, төрийн шагналт, доктор, профессор Сергей Сергеевич Алексеев "Хуульч бол эрх зүйн мэргэжлийн /суурь ба тусгай/ мэдлэг эзэмшсэн, түүнийгээ практик үйл ажиллагаанд хэрэглэх чадвартай, хууль цаазын асуудлаар мэргэшсэн хүнийг хэлнэ"

гэж тодорхойлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди "Хуульчдыг нийгмийг эмчлэгч эмч" гэж тодорхойлжээ. Төрөөс улс орныг жолоодох, нийгмийн харилцааг эрх зүйгээр зохицуулахад түүний үйл ажиллагааг хэрэгжүүлэх төрийн аппаратын ажилтнууд төдийгүй, уг үйл ажиллагааг эрх зүйн талаар тусгайлан хангах албаны хүмүүс зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ чиг үүргийг зөвхөн мэргэжлийн хуульчид гүйцэтгэж чадна. Хуульчид бол терийн албыг ёс жаягаар нь явуулах, төрийн хуулийг дэг журмаар нь хэрэгжүүлэхэд төрдөө тусалдаг түшээ нар, төр ард түмнийг хууль зүйн талаар холбож байдаг мэргэжлийн үйлчид мөн. Ямар ч мэргэжил хуульч шиг төрийн нэрийн өмнөөс хууль хэрэглэн, хууль зүйн үйл ажиллагаа явуулж, шаардлагатай тохиолдолд албадлага хэрэглэн хүний эрх, эрх чөлөөг тодорхой нөхцөлд хязгаарлах /зарим тохиолдолд хүний хувь заяаг үндсээр нь шийдвэрлэх/ эрх зүйн статус байдаггүй.

Хуульчийн мэргэжил нь нийгмийн амьдралд хамрахгүй хүрээ зааг гэж байдаггүй бөгөөд энэ чанараараа хуульчаас амьдралыг, мэргэжил бүхнийг, амьдрал ахуйн нарийн түвэгтэй, ээдрээтэй асуудал бүрийг ойлгох, мэдрэх билгийн хараа, нарийн мэдрэмж шаардаж байдаг. Мөн удирдан зохион байгуулах, бие даасан байдлыг хангах, маш өндөр хариуцлагатай, шударга байх, хүнлэг энэрэнгүй байх, улс төрийн ноён нуруутай байх, тэсвэр тэвчээр, ирээдүйг угтан харах, итгэл тэмүүлэл, өөдрөг, зөнч зан, уйгагүй хөдөлмөрч байдал, өөрийн хяналт зэргийг бусдаас илүү шаарддаг юм.

Хуульчийн ажил нь хууль зүйн зөвөлгөө өгөх, хуулийг тайлбарлан ойлгуулах, сурталчлах, хууль, тогтоол, шийдвэр, тушаал, зэрэг баримт бичгийн төсөл боловсруулах, санал өгөх, гэрээ хэлэлцээр, өргөдөл, нэхэмжлэлийн эх зохиох, түүнийг хэрэгжүүлж шийдвэрлүүлэх, гүйцэтгэлийг хангах, үзлэг, нэгжлэг хийх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийх, хэргийг хянах, хэрэг маргааныг таслах, ял оногдуулах, хохирогч, нэхэмжлэгчийн эрхийг төлөөлөн хамгаалах, үг хэлэх, тайлбар гаргах, нотлох баримт олж дүгнэлт гаргах, баримт бичиг, фактыг батлан гэрчлэх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх зэрэг тодорхой үйлдлүүдийг хийх замаар өөр өөрийн мэргэшлийн өвөрмөц онцлогийг тусгасан онцлогтой байж хэрэгждэг билээ.

 

Хуульчийн ажлын гол обьект нь хүн мөн. Хуульч мэргэжлийн хувьд тодорхой нөхцөлд хүний хувь заяаг хууль зүйн талаар "гартаа барьж байдаг" гэж болно. Иймээс "сэтгэл зүйч", "хүн судлаач", "сурган хүмүүжүүлэгч" байх зайлшгүй шаардлагатай. Хуульч нь ямагт зөв бурууг ялган, шударга үнэнийг тогтоох зорилгоор ажилладаг учраас түүний ажлыг /мэргэжил мэргэшлийг/ эрх зүйн төдийгүй ёс зүйн учир холбогдолтойг ихээхэн анхаарч судлах хэрэгтэй юм. Үүнийг хууль зүй нь ёс зүйтэй олон талаар хол боотой бөгөөд зорилго нэгтэй, шаардлага, хэм хэмжээ нь олон талаар тохирч байдгаар тайлбарлана.

Хуульч мэргэжлийн ёс зүй бол нийт хуульчид үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ баримтлах ёс суртахууны /харилцааны/ үндсэн шаардлагууд болно. Тухайлбал: хуульч нь төр, нийгмийн төлөө үйлсэд үнэнч шударгаар зүтгэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж үнэн сэтгэлээсээ үйлчлэн туслах, аливаа байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан /хуулийн этгээд/ эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхэд нь эрх зүйн туслалцааг зохих ёсоор үзүүлэх, төр, нийгэм, иргэдэд харш аливаа хууль бус үйлдлийг үл тэвчиж түүний эсрэг тууштай тэмцэх, хууль ёсыг цэвэр ариун байлгах, хуулийг гуйвуулах, биелүүлэхээс зайлсхийх, үл хүндэтгэх, үгүйсгэх, хээл хахууль өгч авах, албан тушаалаа хортойгоор ашиглах, мэргэжлээ урвуулан хэрэглэх, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтантай хувийн харилцаа тогтоох, асууж байцаахдаа тухайн хэрэгт холбогдолгүй зүйлийг хувийн сонирхлын үүднээс асууж сонирхох, ашиг хонжоо хайх, хүнийг ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхах, танил тал харах, шалгагдаж тогтоогдоогүй хэргийг нийтэд мэдээлэх, төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулах, бодит байдлыг хэтрүүлэх, албадах, айлган сүрдүүлэх, заналхийлэх, бүдүүлэг харьцах зэрэг зохисгүй байдал гаргахгүй байх, хүнд хүндэтгэлтэй хандаж санал хүсэлтийг нь анхааралтай сонсон, өргөдөл гомдлыг нь шуурхай шийдвэрлэх, хууль зүйн зөвөлгөө өгөх талаар соёлтой харьцаж, өөрийгөө зөв жолоодон биеэ үлгэр дууриалалтай авч явах зэрэг хэм хэмжээг чанд сахих учиртай.

Хуульч нь зөвхөн хууль сахиулагч төдий бус төрийн албан хаагчийн бүрэлдэхүүнд "Төрийн албаны хууль"-д заасны дагуу төрийн тусгай алба хаагч, жинхэнэ алба хаагчид хамаардаг.

 Иймд төрийн албанд тавигдах ёс суртахууны нийтлэг шаардлагуудыг нэгэн адил сахин биелүүлэх ёстой. Эдгээр шаардлагууд нь ямар нэг дарамт, давхар ачаа бөгөөд хуульчийн нэр хүндийг өргөж, нарийн төвөгтэй үүрэг зорилтоо амжилттай хэрэгжүүлэх чухал нөхцөл нь болдог.

Мэргэжлийн   талаар   сайн   хуульч   байхын   үндэс   нь   ёс суртахууны хувьд бүрэн төлөвшсөн, ажил, амьдрал, нийгэмд эзлэх байр сууриа олж тогтворжсон байх явдал гэдгийг хатуу анхаарч санаж явах хэрэгтэй байдаг.

 

ХУУЛЬЧИЙН МЭРГЭШЛИЙН ЁС ЗҮЙ

Хуульчийн мэргэжлийн ёс зүй нь ерөнхий ойлголт байдаг бол хуульчийн мэргэшлийн ёс зүй нь түүнээс урган гардаг тусгай ойлголт юм. Өөрөөр хэлбэл хуульчийн ерөнхий мэргэжлийн ёс зүйг сахин биелүүлэх нь төдийлөн хангалттай бус, харин нарийн тусгай/ мэргэшлийн ёс зүйг мөрдөх нь ажлын шаардлагаар зайлшгүй нөхцөлддөг гэсэн үг юм. Тэгэхдээ мэргэжлийн ба мэргэшлийн ёс зүй нь нягт холбоотой, нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлж бие биеэ харилцан шүтэлцэж өргөн агуулгатай болгож байдаг.

Хуульч нь гэм хийсэн хүнийг байцааж шийтгэдэг мэт төсөөлж байсан өрөөсгөл ойлголт үеэ өнгөрөөж хуульгүйгээр нийгмийн дунд ажиллаж, амьдрах нь бэрхтэй бөгөөд нийгмийн харилцааг зохицуулагч нь гагцхүү хууль гэдгийг олон түмэн сайтар ойлгох боллоо. Нөгөөтэйгүүр хуулийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэхийн хирээр хуульчийн ажлын байрны тоо, төрөл өргөжин тэлж шинэ шинэ мэргэшил бий болж байна. Үүнийг дагаад хуульч бэлтгэдэг их дээд сургуулийн орон тоо нэмэгдэж, ажлын байр нь ч, өсөн нэмэгдэж байгаа хуульчдын тоо нь ч, сайн хуульчдыг хүлээж байна. Төрийн албаны Зөвлөлийн тогтоолоор "Хуульчдыг сонгон шалгаруулах журам" батлагдан хэрэгжих боллоо. Хуульч нь төрийн албан хаагчийн төрөлд багтах боловч улс төр, олон нийт, аж ахуйн байгууллагад ажиллаж болно. Эрхэлж буй ажлынхаа төрлөөс хамаарч албан тушаалын байдал нь янз бүр байж болох бөгөөд улс төрийн, төрийн захиргааны, тусгай үйлчилгээний, төрийн тусгай албан тушаалд ажил эрхэлж болно.

Өнөөдөр хэн өөрийн мэдлэг, чадвар, хандлагаараа ажил, мэргэжилдээ эзэн болж чадна түүний ажлын байр бэлэн төдийгүй баталгаатай байх нь ойлгомжтой юм. Гэхдээ энэ бол нэг тал нь. Харин нөгөө талдаа ёс суртахууны ухамсар, мэдрэмж, төлөвшилт нь түүний хэрэгжилт юм. Иймч учраас хуулийн байгууллага, мэргэшил бүр өөрийн ёс зүйн дүрмийг боловсруулан мөрдөх боллоо.

Хууль барьж нийгмийг эрүүлжүүлж эмчлэх зорилготой төдийгүй хүний хувийн амьдралыг ямар л бол ямар байдлаар шийдэж чадах хуулийн салбарын мэргэжилтнүүд энэ эрх мэдлээрээ . өргөн давуу байдал үүсгэж, зүй бусаар ашиглахаас хамгаалж хянах, үйл ажиллагааг нь нийгмийн шударга ёс, эрх зүйн утганд нийцүүлж байх нь гадаад талаасаа хууль ёсны асуудал болох ч дотоод талаасаа тухайн хуульч үүнийг өөрөө хүсэж, түүнийгээ өөрийн итгэл үнэмшил болгон тогтоох нь ёс суртахууны хийгээд оюуны, ёс суртахууны соёлын асуудал болно.

Дотоод болон гадаад гэсэн харилцан үйлчлэх хүчин зүйл дээр оршин байх энэ хэм хэмжээг ихэнх улс оронд баримт бичиг талаасаа "Ёс зүйн дүрэм" гэдэг нэрээр хэрэгжүүлдэг. Нөгөөтэйгүүр "Ес зүйн дүрэм" нь үйлчилж буй субъектүүдээ зан суртахууны хувьд цэвэр байлган, гэгээрүүлэхээс гадна маргаан гарсан тохиолдолд эх сурвалжийн хувьд тасалж чадах тодорхой, баттай ноттой, хариуцлагын өндөр шаардлагатай байх ёстой байдаг.

Иймд ёс зүйн тухай ярихдаа хуулийн зохицуулалт, ёс зүйн зохицуулалтын хүрээ, хил хязгаар хаагуур зааглагдаж, яаж салах ёстой вэ гэдгийг сайн бодолцох хэрэгтэй бөгөөд бүрэн эрх, чиг үүргийн шинжтэй зохицуулалтууд хуулиар, түүнд хандах сэтгэл зүйн болоод бүрэн эрхийг урвуулах, хүчгүйдүүлэх үйлдэлтэй холбоотой асуудлыг ёс зүйн дүрмээр оновчтой илэрхийлэн зохицуулах шаардлагатай байдаг.

Хуульчийн мэргэшлийн ёс зүйн тухай авч үзэхдээ мэргэшил бүрд тохируулан гаргасан ёс зүйн дүрмийг сайтар судлах нь чухал ач холбогдолтой болно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                     Лекц 6

 

Ёс зүйн хяналт, зөрчил, хариуцлага, хариуцлага хүлээлгэх процедур

 

Монгол улсад хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг дээдэлсэн хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах, эрх зүйт төрийг төлөвшүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд хуульчдын нийгэмд гүйцэтгэх үүрэг, нөлөө өсч, тэдэнд нийгэм, иргэдийн зүгээс тавих хяналт, шаардлага нэмэгдэж байгаа нь тэдний нэр хүндийг цэвэр ариун байлгахтай холбогдож байгаа юм.

Хуульчийн нэр хүндийн цэвэр ариун байдал нь түүний мэргэшлийн ур чадвараас илүү харилцааны соёлтой холбоотой болох нь судалгаагаар харагдаж байна. Судлаач нарын дүгнэж байгаагаас үзэхэд хуульч нь мэргэжил. мэргэшлээсээ илүү ёс зүй, түүний дотроос харилцааны тал дээр алдаж үйлчлүүлэгч, иргэдийн дунд таагүй сэтгэгдэл төрүүлэх явдал багагүй байна. Өөрөөр хэлбэл хуульчдын талаар ирүүлсэн гомдол, саналын ихэнх хувийг энэ талын асуудал эзэлж байгаа юм.

Их хурлын дарга Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайд байхдаа 2001 оны 2-р сарын 16-нд "Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах төв орон нутгийн байгууллагын удирдах ажилтны нэгдсэн семинар" дээр хэлсэн үгэндээ "Манай төрийн, түүний дотор хууль хяналтын бүх шатны байгууллага ард түмэндээ үйлчилдэг үйлчилгээний байгууллага болж үйл ажиллагаагаа өөрчлөх учиртай. Үүний тулд ард түмэн татвар төлж, тэр мөнгөөр бид боловсрол эзэмшиж одоо төрд алба хашиж амьдарч байгаа нь хэн ч маргашгүй үнэн.

Гэтэл манай хууль хяналтын байгууллага, хуульчид энэ жирийн үнэнийг эс хэрэгсэж, тэдгээрт хандсан хүмүүсийн эрэлт хүсэлтэд хүйтэн цэвдэг хандаж, аашилж загнаж, хясан боогдуулж, дэндүү хүнд суртал гаргадаг дутагдлаа засч чадахгүй байна. Хүнийг хорьчихоод олон хоног сараар байцаадаггүй, дуудаж ирүүлчихээд өдөржин хүлээлгээд орой нь буцааж ажил амьдралыг нь алдагдуулдаг, энэ талаар санал хүсэлтээ илэрхийлэхээр аашилж дарамталж асуудлынх нь шийдвэрлэлтийг улам чангаан залхааж тооцоо боддог явуургүй зуршлаас шийдвэртэй салах хэрэгтэй.

Хэрэг зөрчилд холбогдсон ч бай. иргэний шугамаар маргаан гаргасан ч бай иргэн хүнтэй хүний есоор хандаад багахан чирэгдүүлээд, алдаа оноог нь ойлгуулаад явуулдаг харьцааны соёлыг бүх ажилтанд эзэмшүүлэх явдал бидний нэг гол зорилт гэдгийг хэлэх байна" гэсэн нь одоо ч шинж чанараа алдаагүй, шийдвэрлэж чадаагүй асуудал, байсаар байгаа дутагдал юм.

Иймээс хуульч бүр харилцааны соёл, харилцааны эв дүйн талаар тодорхой мэдлэгийг эзэмшиж дадал чадвар болгон хэвшүүлэх нь шийдвэрлэх асуудал хэвээр байна гэсэн үг юм.

Хүмүүс хоорондоо санаа бодол, мэдээ, мэдээлэл солилцох, хэлхээ холбоо тогтоох, түүнчлэн хүмүүс хоорондын харилцан ойлголцлыг бүрдүүлэх нөхцлийг харилцаа гэнэ. Харилцаа нь шууд ба шууд бус, биеэр буюу дам хэлбэрээр гэж ангилагддаг. Хүмүүс хоорондын харилцан ойлголцол гэдэг нь санаа бодол, мэдээ, мэдээллийг үг хэллэг, дохио зангаа, бичгээр болон үйлдлээр солилцох үйлдэл юм. Хуульчдаас иргэдтэй холбогдож байгаа харилцаа нь эрх зүйтэй ямар нэг шинжээр холбогдсон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх явцад голдуу үүсдэг харилцаа тул бусад харилцаанаас ихээхэн өвөрмөгц шинжийг агуулдаг.

Хүмүүний харилцааны гол түлхүүр нь хэл ярианы соёл, харилцааны эв дүй нь хүмүүнлэг, энэрэнгүй ёсны дээд илрэл юм. Амьдрал байдлаас хүн хүнтэйгээ харьцах, төлөв түвшин ёсны илрэл нь үгийг оновчтой хэрэглэх, даруу, эгэл хэм хэмжээг баримтлах асуудал юм.

Манай төр засгаас төрийн тусгай албан хаагчдын хувцасны талаар ихээхэн анхаарч өнгө, үзэмж, чанар, хэрэглээг нилээд бодолцож эдэлгээний хугацааг нь хүртэл заасан байдаг билээ. Өөрөөр хэлбэл гутал, ботинк, оймс, трико, бээлий, ороолт, сахал, үс зэргийн өнгө, урт, хэмжээ зэргийг журамлан зохицуулсан байдаг нь санаандгүй зүйл биш юм. Иймээс ч ойр ойрхон жагсаалын үзлэг хийж гутлын өсгий, утас зүү, бичиг баримт, үзэг, тэмдэглэлийн дэвтэр, улирлын хувцасны жигдрэлт, индүүдлэг, өнгө, үзэмж гээд үзэж шалгадаг нь цаанаа нарийн учир холбогдолтой билээ. Үүний нөгөөтэйгүүр хуульчийн биеэ авч явах соёл нь түүнийг олон түмний нүдэнд илтгэх чанар, тухайн албан хаагчид өгөх үнэлгээ тул элдэв содон ээмэг, бөгжнөөс эхлээд бусдын анхаарлыг татах содон сонин, үнэтэй зүйл хэрэглэх, үс зүс, хумсыг онцгойлон будах, засах, хувцасанд шаардлагагүй чамирхсан индүүдлэг, хээ гаргах, оёх, чимэг зүүлт зүүх, малгайд хэлбэр гаргах, хэт өндөр өсгий зэргийг хориглодог.

Үүний нөгөөтэйгүүр хуульч нь өөрийн алхаа, гишгээ, явдалд хүртэл анхаарч байх шаардлагатай бөгөөд энэ ч үүднээс боловсон хүчнийг анх сонгон авахдаа нурууны өндөр, биеийн элдэв гажиг, эрүүл мэнд зэргийг анхаарч үздэг юм.

Хуульчийн биеэ авч явах соёлын нэг чухал хэсэг нь тухай хүний дуу хоолойны өнгө, чанга сул. хурдан удаан, гадаад үг хэллэг эсвэл сул үг их хэрэглэх явдал юм. Товч тодорхой, тэр дундаа албаны үед харилцагч нартаа аль болох ойлгомжтойгоор дараа нь хоёрдмол утга санаа гаргасан, буруу ойлгосон зэргээр таныг мушгин гуйвуулж ашиглах боломж олгохгүйгээр, яв цав байх, аль болохоор зөв ойлгосныг нь лавлаж, ажилдаа хүндрэл гаргахгүй харилцаж байх нь чухал юм. Энэ нь утсаар ярих, станц, холбоогоор мэдээ, мэдээлэл дамжуулах, ойлголцоход маш чухал байдаг. Өөрөөр хэлбэл эрх нь зөрчигдсөн буюу хохирсны улмаас утсаар мэдээ, мэдээлэл өгч байгаа хүмүүс сандарч тэвдсэн, бачимдаж, бухимдснаас чанга орилох, ээрэх, гацах, үг нь ойлгомжгүй байх, буруу зөв хэлэх, хаяг, утас, байршил нь тодорхойгүй зэрэг зөрчил харилцаанд гарах бөгөөд энэ асуудалд хуульчид өөрөө аль болох тайвнаар тухайн этгээдийг тайвшруулж аль болох үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй авч хууль ёсны туслалацаа үзүүлэх, шаардлагатай арга хэмжээг авах нь чухал байдаг.

Биеэ авч соёлын нэг чухал үзүүлэлт нь хууль хэрэгжүүлэх ажиллагаанд нөлөөлөх гэсэн хөндлөнгийн, албан тушаалын, улс төрийн, найз нөхдийн гэх мэт аливаа нөлөөллийг тэсвэртэй даван туулж тэдэнтэй хувийн харилцаанд орохгүй байх явдал юм.

Мөн албан тушаалдаа хүндэтгэлтэй хандаж хувийн зүгээс хийж байгаа аливаа үйл ажиллагаандаа албаны нэр хүндийг ашиглахгүй байх, түүнээс сэргийлж зөвхөн иргэний байр сууринаас хандаж хэвших шаардлагатай.

Шинэ залуу ажилтнууд, ялангуяа өөрийгөө хянах, барих чадвар дутмаг байдлаас нөгөө харилцагч хүний буруу /ёс суртахуунгүй/ үйлдэлд тэвчээр алдаж өөрөө буруугүй мөртлөө буруу мэт байдалд ордог нь элбэг байдгийг хэн бүхэн сайтар тунгаавал зохилтой.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэдэв 7

Хуульчийн мэргэжлийн төрлүүд,

Шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ

Хуульчийн ёс зүйн эрх зүйн зохицуулалт хоёр талтай гэж үзэж болно. Нэгдүгээрт МУ-ын Үндсэн хууль , шүүхийн тухай , прокурорын байгууллагын тухай , цагдаагийн байгууллагын тухай , өмгөөлөлийн тухай , зэрэг хуулиудад хуульчийн үйл ажиллгаа , бүрэн эрхтэй холбогдсон хэм хэмжээнүүдийг агуулсан нь зөвхөн эрх зүйн төдийгүй давхар ёс зүйн учир холбогдолтой байдаг.

 Энэ утгаар эдгээр хууль нь хуульчийн ёс зүйн, эрх зүйн зохицуулалтын үндсэн эх сурвалж болно. Хоёрдугаарт МУ-ын Шүүхийн шүүгчдын ёс зүйн дүрэм , прокурорын ёс зүйн хэм хэмжээ , өмгөөлөлийн ёс зүйн дүрэм , мөрдөн байцаагчийн ёс зүйн дүрэм , цагдаагийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, нотариатчдын ёс зүйн дүрэм зэрэг актууд нь хуульчийн ёс зүйн , эрх зүйн зохицуулалтын тусгайлсан шинжтэй эх сурвалж болно. 

Эдгээр хууль , хуульчилсан актуудын эрх зүйн үндэс нь 1992 онд батлагдсан МУ-ын Үндсэн хууль бөгөөд түүнд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ: ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах , шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно: “Шүүхийг зөвхөн Үндсэн хууль , бусад хуулийн дагуу байгуулна: шүүгч хараат бус байж гагцхүү хууль захиргадана. Хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.

Шүүгчийн хараат бус , шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Бүх шатны шүүх , хэрэг , маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ. Хуульд тусгайлан зүйлчилж заасан зарим хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэж болно гэж заасан нь зөвхөн эрх зүйн төдийгүй ёс зүйн шинжтэй заалтууд болно.

МУ-ын Шүүхийн тухай хуульд шүүгч нь ёс зүйн хэм хэмжээ шударга ёсыг чандлан сахиж тангараг өргөх , шүүх хуралдааны горимыг баримтлах , шүүгчийн сахилгын хороо байгуулах , сахилгын зөрчил гаргасан шүүгчид шийтгэл ноогдуулах , сахилгын хэрэг үүсгэх , шалгаж шийдвэрлэх гомдол гаргах журмын тухай заасан юм.

МУ-ын Прокурорын байгууллагын тухай хуульпд “ Прокурорын байгууллага гадны нөлөөнд үл автах , хуулийг нэг мөр дээдлэх , прокурор эрх хэмжээгээ хэрэгжүүлэх сахилгын шийтгэх ногдуулах тухай заасан нь хууль зүйн төдийгүй ёс зүйн ач холбогдолтой юм. Өмгөөлөлийн тухай МУ-ын хуулинд өмгөөлөлийн үйл ажиллагааг явуулахад хүний эрх эрх чөлөө , шударга ёсыг хангах , хууль дээдлэх , өмгөөлөгч нь хуулийн хүрээнд өмгөөлүүлэгчийнхээ эрх ашиг сонирхлыг бүрэн тууштай хамгаалах , өмгөөлөл эрхлэх эрхийг хасах , өмгөөлөлийн нууцийг хадгалах тухай заажээ.

МУ-ын Цагдаагйин байгууллагын тухай хуульд” Хууль дээдлэх , шударга ёс , тэгш байдлыг хангах , хүний эрх , эрх чөлөөг хүндэтгэх , сахилгын шийтгэл оногдуулах ,   цагдаагийн тангараг өргөх тухай заасан юм.

 Нотариатын тухай МУ-ын хуульд “ хууль дээдлэх , хараат бус байх, өөрийн буруутай үйл ажиллагаанаас учруулсан хохирлыг бүрэн хариуцах , нотариатчийн үйл ажиллагааны нууцийг хадгалах тухай заажээ.

 Эдгээр хуулиудад , хуульчийн ёс зүйн тухай асуудалд ерөнхий байдлаар тусгагдсан бөгөөд хуульчийн ёс зүйн дүрмүүдэд нарийвчлан тодорхойлогдсоныг тусгайлан авч үзэх нь зүйтэй юм.

 

Шүүгчийн ёс зүй

Шүүгч болон шүүгчийг орлон ажиллаж байгаа шүүгчийн ёс зүйг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 1997 .07.11-ны өдрийн хуралдааны 3-р тогтоолоор баталсан МУ-ын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмээр зохицуулна. Шүүгч дараахь ёс зүйн үндсэн зарчмыг удирдлага болгоно.

  1. Шүүгчийн эрхэлж буй шүүн таслах үйл ажиллагаанд түүний өөр бусад бүх ажлаас ямагт илүү чухал байх ёстой
  2. Шүүгч шүүх хуралдааныг хуульд заасан дэг журмаар явуулах үүрэгтэй
  3. Шүүгч шүүн таслах ажиллагаа явуулахдаа аливаа аж ахуй нэгж байгууллага улс төрийн нам , шашны байгууллага, албан тушаалтан , иргэд   , түүний дотор шүүгчид , гэрч, хохирогч , тэдгээрийн өмгөөлөгч , төлөөлөгч , гэр бүлийн гишүүд , төрөл садны хүмүүсийн хууль бус нөлөөлөлд өчүүхэн ч автах ёс байхгүй
  4. Шүүгч албан тушаалаа ашиглан бусдыг шан харамж өгөх байдалд хүргэх , шаардах , авах , хуулиар тогтоосноос өөр давуу эрх , хөнгөлөлт эдлэх , болзол тавих , албаны нэрээр түрүү барих , далайлган сүрдүүлэхийг цээрлэнэ.
  5. Шүүхээр шийдвэрлэгдээгүй байгаа хэрэг , маргааны тухай өөрийн санал бодлыг урьдчилан илэрхийлж , олон нийтэд мэдээлэх амлалт өгөх , шүүхэд хянагдаж буй асуудлаар бусад хууль зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлэх , хэрэг маргааныг хянан шийдвэрлэх эрх зүй өөрт нь илэрхий болсон төр , байгууллага , хувь хүний болон зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулахыг хориглоно.
  6. Алив хэрэг маргааныг шийдвэрлэхдээ бусдыг доромжлох , нэр төрийг нь гутаах , басамжлахыг хориглоно.
  7. Шүүх хуралдаанд оролцох явцдаа улсын яллагч , өмгөөлөгч , шүүгч , хохирогч , гэрч ,нэхэмжлэгч , хариуцагч зэрэг бусад оролцогчдын хэн нэгний нөлөөнд автахгүй , хэргийг шударгаар шийдвэрлэж чадна гэсэн итгэл үнэмшлийг өөрийн мэдлэг , чадвар , үйл ажиллагаагаараа бусдад төлүүлж байх ёстой.
  8. Шүүгч үүрэгт ажлаа гүйцэтгэхдээ ажил хэргийн шугамаар харилцаж буй бүх хүнтэй соёлч болорвсон харьцаж бусад хүмүүсээс ч ийнхүү харьцахыг шаардах эрхтэй
  9. Шүүгч эрх зүйн өндөр соёл эзэмшиж шүүгчийн албан тушаал, зэрэг дэвд нийцүүлэн шүүгчийн ёс зүйг чанд сахиж , хуулийг мэргэжлийн өндөр түвшинд ойлгож , хэрэглэж байхыг тулд өөрийн мэдлэг , мэргэжлийн ур чадварыг тасралттгүй дээшлүүлэх ёстой
  10. Шүүгч биеэ авч явах соёлыг эзэмшин, нэр хүнд бүхий шүүхийг бий болгох , бэхжүүлэхэд хувь нэмэрээ оруулж, шүүхийн өндөр нэр хүндийг дээдлэн биеэ авч явна.
  11. Үнэнч шударга , төлөв түвшин байдлаараа бусдын итгэл хүндэтгэлийг хүлээж , албан тушаалын болон ард түмний үүрэг ёс заншлыг хүндэтгэн сахиж биелүүлнэ.
  12. Шүүх , шүүгчийн нэр хүндэд харшлах байдлаар шүүхийн захиргаа удирдлага , хамт ажиллагсад Дээд Шүүхийн шүүхийн шүүгч ажилтантай харьцах ёсгүй.
  13. Шүүгч хууль шүүхийн ажилтай холбоо бүхий үйл ажиллагаанд тухайлбал : хуулийн тогтоол шүүхийн зохион байгуулалтыг шинэчлэхэд оролцож үг хэлэх , хэвлэн нийтлэх , хичээл заах , багшлах , орчуулга хийх , эрдэм шинжилгээний ажил хийх зэрэг үйл ажиллагаа явуулж болно.
  14. Гэр бүлийн талаар тогтвортой байж , ёс суртахууны цэвэр ариун байдлыг сахихыг өөрийн журамт үүрэг гэж үзнэ.
  15. Мансууруулах бодис хэрэглэх , ажлын цагаар албан өрөөндөө согтууруулах ундаа хэрэглэхийг цээрлэж , байгууллагын дотоод журмыг зөрчихгүй байх ёстой
  16. Албан тушаалын үүргээ хэрэгжүүлэхдээ , аливаа улс төрийн нам , байгууллагын нөлөөнд автахгүй байж төвийг сахих , нам , эвсэл , холбоо , хөндлөнгийн үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцож болохгүй.
  17. Үзэл бодлоо илэрхийлэх , үг хэлэх , хэвлэн нийтлэх , шашин шүтэх , эс шүтэх , эрх чөлөөг эдлэхдээ өөрийн албан тушаалд хүндэтгэлтэй хандана.
  18. Албан үүргээ гүйцэтгэхэд сөрөг нөлөө үзүүлж болох аж ахуйн үйл ажиллгагаа эрхлэхээс татгалзах , аж ахуйн байгууллага үйл ажиллагаанд өөрийнхөө албан тушаал , нэр хүндийг ашиглахгүй байх үүрэгтэй. Шүүгчийн гэр бүлийн гишүүн садан төрлийн хүн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг бол уг үйл ажиллагаанд биечлэн оролцохгүй байх ёстой.
  19. Хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд , бусад байгууллагаас ажил , албан тушаалтай нь холбогдуулан өгсөн цалин хөлс урамшуулал , бэлэг дурсгалын зүйлийг хүлээн авч болохгүй
  20.  МУ-ын Ерөнхйилөгч УИХ , ЗГ-аас шүүх эрх мэдлийн тогтолцоо , шүүн таслах ажил , шүүхийн зохион байгуулалтыг сайжруулахаас бусад асуудлаар байгуулсан ямар нэгэн хороо , компаны бүрэлдэхүүнд оролцож болохгүй. Харин шүүгч ёслол , хүндэтгэлийн арга хэмжээ боловсрол соёлын үйл ажиллагаанд оролцож болно.
  21. Шүүгч хууль тогтоомжид заасан журмын дагуу жил бүр орлогоо бүртгүүлж байна.
  22. Шүүхийн, шүүгчдийн ёс зүйн дүрмийг зөрчсөн тухйа асуудлыг МУ-ын Шүүхийн шүүгчийн сахилгын хорооны дүрэмд заасны дагуу шалгаж шийдвэрлэнэ.

Энэ бүхнээс үзэхэд , шүүгчийн ёс зүйн онцлог нь , шүүх засаглал нь хуулийн байгууллагын гол өндөрлөг болдгийн адил шүүх хуралдааны засаглал нь гол төлөв шүүгч болдог . Шүүх хуралдаанд оролцогчид үг хэлэх , санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгох , ямар нэгэн ялгаваргүйгээр адил тэгш хандах эрхийг нь хуулийн хүрээнд эдлүүлэхийг анхаарах ёстой. Шүүх хуралдаанд оролцогчдын аль нэг талын байр суурийг үндэслэлгүйгээр илэрхий хатуу баримтлах , аль нэг талыг зориуд буруутгахыг оролцох зэргээр нэг тийш хэлбийх өөртөө ашигтай талыг бодох зэрэг өрөөсгөл хандахаас зайлсхйих нь зүйтэй. Хэргийг салангид тусад нь бус бүхэлд нь авч үзэж цогц байдлаар дүгнэх , үнэн мөнөөр бодит байдлаар харуулахыг чухалчлах нь шүүгчийн баримтлах гол чиг шугам болох ёстой.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэдэв 8

Прокурорын ёс зүйн хэм хэмжээ

 

Монгол Улсын Үндсэн хууль , бусад хууль , Монгол Улсын олон улсын гэрээнд заасан хүний эрх , эрх чөлөөг хүндэтгэн дээдэлж хамгаалах зарчим, хэм хэмжээ , хуульд нийцүүлэн гаргасан Удсын ерөнхий прокурорын шийдвэрийг хэлбэрэлтгүй сахин биелүүлж , өргөсөн тангарагтаа үнэнч байх нь прокурорын нэр төрийг цэвэр ариун байлгаж чиг үүрэг чин шудрагаар хэрэгжүүлэх гол нөхцөл нь мөн.

            Прокурорын ёс зүйн зөрчил гаргах нь нийгмээс прокурорт итгэх итгэлийг алдагдуулах , прокурорын байгууллагын нэр хүндийг бууруулах сөрөг үр дагавартай тул прокурор бүр ёс зүйн хэм хэмжээг чанд сахин мөрдвөл зохино.

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Прокурорын ёс зүйн дүрмийн зорилт

1.1.Прокурорын ёс зүйн дүрмийн зорилт нь прокурорын үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүй, зан үйлийг тогтоон хэвшүүлэх , прокурорын нэр төрийг хамгаалахад оршино.

2.дугаар зүйл.Прокурорын ёс зүйн хэм хэмжээ.

2.1.Порокурор нь төрийн тусгай албан хаагч , өвөрмөц чиг үүрэг бүхий албан тушаалтан болохын хувьд хяналтын чиг үүрэг хэрэгжүүлэхдээ , түүнчлэн нийгэм , хамт олон гэр бүлийн харилцааны хүрээнд дагаж мөрдвөл зохих зан үйлийн нийлбэр цогцыг прокурорын ёс зүйн хэм хэмжээ гэнэ.

2.2.Прокурорын ёс зүйн хэм хэмжээг тогтоон мөрдүүлэхэд дараах зарчмийг баримтална.

2.2.1.Хүний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалах

2.2.2.Хуулийг хүндэтгэн дээдэлж , чанд сахин биелүүлэх

2.2.3.Прокурорын байгууллагын нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх

2.2.4.Прокурор гадны нөлөөнд үл автах

2.2.5.Хуулийг нэг мөр хэрэглэх

2.2.6.Прокурорын нэр төрийн цэвэр ариун байлгах

      Хоёр.Прокурорын ёс зүйг тусгайлсан хэм хэмжээ

3 дугаар зүйл.Прокурорын хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх явцад баримтлах ёс зүйн хэм хэмжээ

3.1 Прокурор нь хяналтын чиг үүргээ мэргэжлийн өндөр түвшинд , хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэх үүрэгтэй.

3.2 Прокурор нь хэргийн оролцогч , өмгөөлөгчидтэй харилцахдаа ямарваа ялгавартай байдал гаргахгүйгээр тэдэнд хүндэтгэлтэй хандаж , тухайн хэргийг шударга, зөв шийдвэрлүүлэх итгэл үнэмшлийг төрүүлж чадахуйц мэдлэг харилцааны соёлтой байна.

3.3 Прокурор нь хэргийн оролцогч болон бусад хүмүүсийн албан үүргийн хувьд харилцахдаа аашилж зандрах айлган сүрдүүлэх , догшин хэрцгий харьцах , үзэл бодлоо тулгах зэргээр зүй бус авир гаргахгүй байна.

3.4 Прокурор нь хувийн сонирхлын үүднээс хурьяаллын бус, бусдын хяналтад байгаа хэрг , материалтай танилцах , зөвөлгөө өгөх хэрэг бүртгэгч , мөрдөн байцаагч , прокурор шүүгч нарт өөртөө ашигтай болон үндэслэлгүйгээр шийдвэр гаргуулах хүсэлт тавихыг цээрлэж , хэрэг шийдвэрлэх ажиллагаанд нь хөндлөнгөөс оролцож дарамт шахалт үзүүлэхгүй байна.

3.5 Прокурор нь хуульд заасан үндэслэл , журмын дагуу эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа хэрэг , материалын талаар урьдчилан дүгнэлт гаргах , санлаа илэрхийлхээс зайлсхийж , хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд хэрэг материалын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлж , нэвтрүүлэхгүй байна.

3.6 Прокурорт хандаж гаргасан байгууллага , иргэдийн хүсэлт гомдол мэдээлэлд анхааралтай хандаж шуурхай шийдвэрлэж байна.

3.7 Ойр дотно харилцаатай хүмүүс , өмнө нь ажиллаж байсан , эрх ашгийг нь ямар нэг хэлбэрээр хамгаалж байсан байгууллагтай холбогдсон эрүү , иргэний хэрэг, материалыг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй.

4 дүгээр зүйл.Хяналтын чиг үүргээс гадуур нийгмийн бусад үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээ

4.1 Прокурор дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно.

4.1.1 Прокурорын хяналтын чиг үүрэгт холбогдолгүй асуудлаар байгуулсан аливаа хороо, комисс, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орох

4.1.2 Багшлах болон эрдэм шинжилгээний ажил эрхлэхдээ тэдгээр байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орох

4.1.3 Хэвлэл мэдээллийн хэрэгслээр прокурорын байгууллагын нэр хүндэд харш сурталчилгаа хийх

4.2 Прокурор нийгэм , соёлын арга хэмжээнд оролцохдоо уг үйл ажиллагаа , арга хэмжээ нь прокурорын байгууллагын нэр хүндэд харшлахаар бол түүнээс татгалзана.

4.3 Албан үүргээ хэрэгжүүлэхэд харшлах эсхүл сөргөөр нөлөөлөх , прокурорын албан тушаалыг ямар нэг байдлаар ашиглахыг санаархсан аливаа хэлцэл , үйл ажиллагаанаас зайлсхийнэ.

4.4 Прокурорын албан тушаалд харшлах үндэслэл бүхий хөрөнгө оруулалт, бизнесийн бусад ашиг сонирхолоос татгалзана.

4.5   албан үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан олж авсан аливаа мэдээллийг өөрийн санхүүгийн эх үүсвэр болгон ашиглахгүй

5-дугаар зүйл. Прокурорын улс төрийн үйл ажиллагаанд хийх хязгаарлалт

5.1 прокурор улс төрийн дараах үйл ажиллагаанд оролцохыг хориглоно.

5.1.1 бүх шатны улс төрийн сонгуулийг зохион байгуулах байгууллагын бүрэлдэхүүнд орох

5.1.2 улс төрийн аливаа байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаал эрхлэх

5.1.3 улс төрийн сонгуульд нэр дэвшигчид хөрөнгө мөнгө олж өгөхөөр амлах, зуучлах, хандив өргөх бусад туслалцаа үзүүлэх

6-дугаар зүйл. Прокурор биеэ авч явах ёс зүйн хэм хэмжээ.

6.1 прокурор нь өөрийн бүхий л үйл ажиллагаа, биеэ авч явах байдлаараа прокурорын байгууллагын нэр хүндийг хамгаалж, олон нийтийн итгэл, хүндэтгэлийг хүлээж байна.

6.2 албан үүргээ хэрэгжүүлэх болон эрх бүхий байгууллагаас шаардсанаас өөр тохиолдолд бусдын зан төлөв, ёс суртахуун, нэр төр, алдар хүндийн талаар тодорхойлохгүй

6.3 хувийн журмаар эрдэм шинжилгээний ажил эрхлэх, багшлах, зохиол бүтээл туурвих, хэвлэн нийтлэх, гэрээ хэлцэл байгуулахад прокурорын албан тушаал, прокурорын байгууллагын нэр хүндийг ашиглахаас зайлсхийнэ.

6.4 дүрэмт хувтастай яваа үедээ, түүнчлэн албан үүргээ гүйцэтгэж явах үедээ буюу ажлын байранд эсвэл байцаан шийтгэх ажиллагааны явцад хэргийн оролцогчид, тэдгээрийн өмгөөлөгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгчтэй ууж согтуурахыг хориглоно.

6.5 прокуоро ууж согтууран эрүүлжигдэх, захиргааны арга хэмжээ авагдах, бусадтай зүй бусаар харьцах, бусдыг доромжлохыг цээрлэнэ.

Прокурорын ёс зүйн зөрчил түүнийг хянан шийдвэрлэх    

            7-р зүйл . Прокурорын ёс зүйн зөрчил

7.1 прокурорын ёс зүйн зөрчил гэж энэ дүрмээр тогтоосон прокурорын ёс зүйн хэм хэмжээг санаатай буюу санамсаргүйгээр зөрчсөн үйлдэл эс үйлдэлийг хэлнэ.

8-р зүйл. Ёс зүйн зөрчил түүнийг хянан шийдвэрлэх

8.1 прокурор ёс зүйн зөрчил гаргасан тухай дараах хүсэл гомдлыг үндэслэн шалгалт явуулна.

8.1.1 хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, шүүгч хүсэлт гаргасан

8.1.2 иргэн албан тушаалтан байгууллага гомдол, мэдээлэл ирүүлсэн 

8.1.3 эрүүгийн болон иргэний хэргийн оролцогчид тэдгээрийн хууль ёсны төлөөлөгчийн тухай гомдол хүсэлт

8.2 прокурор ёс зүйн зөрчил гаргасан байж болзошгүй гэж үзэх үндэслэл байвал дээд шатны прокурор өөрийн санаачлагаар шалгалт явуулж болно.

9-р зүйл . Ёс зүйн дүрмийг биелүүлээгүйгээс гарах үр дагавар

9.1 энэ дүрмэнд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь прокурорт МУ-ын Прокурорын байгууллагын тухай хуульд заасан сахилгын шийтгэл оногдуудах үндэслэл болно.

9.2 Прокурорт сахилгын шийтгэл оногдуулахдаа энэ дүрмээр тогтоосон ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг урьдчилан шалгаж тогтоосон байна. 

10-р зүйл. Ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа.

10.1 ёс зүйн зөрчлийг “прокурорын сахилгын дүрэм”-д заасан журмаар хянан шийдвэрлэнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэдэв 9

Мөрдөн байцаагчийн болон Цагдаагийн албан

 хаагчийн ёс зүйн хэм хэмжээ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 энэхүү дүрмээр цагдаагийн албан хаагч гэмт хэрэгтэй тэмцэх нийгмийн хэв журам хамгаалах үүргээ гүйцэтгэх явцад дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ түүнтэй холбогдсон үйл ажиллагааны хүрээг тодорхойлно.

1.2 Цагдаагийн байгуулагын өмнө тавигдсан зорилтыг амжилттай хэрэгжүүлэх, иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, цагдаагийн албан хаагчаас хуульд заасан эрх үүргээ ёсчлон биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү дүрмийн зорилго оршино.

1.3 Цагдаагийн албан хаагчаас өргөсөн тангарагтаа үнэнч байж руульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад үйл ажиллагаандаа эрхэмлэвэл зохих зан үйлийн хэлбэр цогцыг цагдаагийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ гэнэ.

1.4 Иргэд болон татвар төлөлгчдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа асуудалд шударга, шуурхай хандан, хууль ёс дээдлэх явдлыг биеэр үлгэрлэн үзүүлэх нь цагдаагийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний үндэс мөн.

1.5 Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн албан үүргээ амжилттай гүйцэтгэх үндсэн нөхцөлийн нэг тул албан хаагч нараас ёс зүйн хэм хэмжээг заавал сахин биелүүлэхийг шаардана.

1.6 Цагдаагийн офицер, ахлагч , цагдаагийн академийн сонсогч, энгийн албан хаагчдад энэ дүрэм үйлчилнэ.

Хоёр. Ёс зүйн хэм хэмжээ.

            Цагдаагийн албан хаагч нь өдөр тутмын ажиллагаандаа ёс зүйн доорх хэм хэмжээг дагаж мөрднө.

2.1 Цагдаагийн албан хаагч эьхүний эрх эрх чөлөөг хүндэтгэн хуулийг дээдэлж , шудрагаар ажиллана.

2.2 цагдаагийн албан хаагч нь албаны нэр төрийн цэвэр ариун байлгаж, түүний хөгжил бэхжилтэнд бодитой хувь нэмэр оруулж ажиллана.

2.3 Цагдаагийн албан хаагч нь мэдлэг боловсрол , сахилга хариуцлага , зан байдлаараа иргд олон нийтийн итгэл хүндэтгэлийг хүлээж ажиллана.

2.4 Цагдаагийн албан хаагч нь үүргээн гүйцэтгэх явцдаа олж мэдсэн төх , байгууллага, хувь хүний болон албаны нууцийг чанд хадгалж хууль ёсны шийдвэр гараагүй байгаа хэрэг , маргааны тухай өөрийн санл бодлыг урьдчилан илэрхийлэх олон нийтэд мэдээлэх , амлалт өгхийг хориглоно.

2.5 Албан хаагч нь цагдаагийн байгууллагын нэгдмэл төвлөрсөн удирдлагын зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж дээд байгууллага албан тушаалтнаас хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрийг ёсчлон биелүүлхээс гадна нөхдийнхөө албаны ажилд хүндэтгэлтэй хандан тэдний үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байна.

2.6 Цагдаагийн албан хаагч нь албан тушаал , хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглах , албан үүргээ биелүүлсэнтэй холбогдон шан харамж , бэлэг сэлт бусдаас авах, шахаж шаардах , ятгах , зуучлах , хуульд харшлах болзол тавих албаны нэрээр түрүү барих , далайлган сүрдүүлэхийг цээрлэнэ.

2.7 Цагдаагийн албан хаагч нь хүнд суртал гаргах , иргэдийг чиргэдүүлэх , хүнлэг бус харьцах эрх чөлөэ, эд хөрөнгөнд нь хууль бусаар халдах , танил тал харах , бусдын нөлөөнд халдах хувийн сонирхолоор болон харьяаллын бус хэрэг маргаанд оролцохыг хориглоно.

2.8 Цагдаагийн албан хаагч нь боловсрол мэргэжил алжын ур чадвараа байнга дээшлүүлж зан төлвийн муу зуршил дутагдал гарагахгүй байх

2.9 Цагдаагийн албан хаагч нь гэр бүл үр хүүхэддээ халамж анхааралтай байж , ёс суртахууны нийтээр зөвшөөрөгдсөн хэм хэмжээг мөрдхийг өөрийн журамт үүргээн гэж үзнэ.

2.10 Цагдаагийн албан хаагч нь байгууллагын өмч хөрөнгө , техник хэрэгсэл , эд зүйлс, албан хэрэгцээний мэдээ , материал мэдээллийн санг албаны бус зориулалтаар ашиглахийг цээрлэнэ.

2.11 Цагдаагийн албан хаагчид :

Ю    Дүрэмт хувцастай

Ю    Ажлын цагаар

Ю    Ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглоно

 

Гурав.Ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх

ажиллагаа

3.1 Ёс зүйн хэм хэмжээ нь цагдаагийн албан хаагч байх , албан тушаал дэвших , шагнаж урамшуулахад , сахилгын шийтгэл оногдуулахад харгалзах үзүүлэлт болно.

3.2 Цагдаагийн албан хаагч эь өөрийн ёс зүйн төлөвшлийг хариуцхаас гадна бүх шатны дарга нар тэдний ёс зүйгээ сахин биеелүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх, өөрийн биеээр үлгэрлэх зэргээр албан хаагчийнхаа ёс зүйн төлөвшлийн төлөө хариуцлага хүлээнэ

3.3 цагдаагийн албан хаагчийн ёс зүйн төлөвшил нь ухамсар дээр тулгуурлахаас гадна албаны онцлогыг харгалзан байгууллагын даргын тушаал гаргаж дотоод журам тогтоож болно.

3.4 Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг тогтоох шалгах дүгнэхдээ , алдар цол , албан тушаал , ажилласан жил гэж ялгаварлахгүйгээр хандах зарчмыг баримтална.

Дөрөв.Ёс зүйн хэм хэмжээний зөрчил

 түүнийг хянан шийдвэрлэх

4.1 Энэ дүрмийн 2 дугаар бүлэгт заасан цагдаагийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл , эс үйлдлийг ёс зүйн зөрчил гэнэ.

4.2 Ёс зүйн хэм хэмжээий зөрчлийг дараах үндэслэлээр шалгана.

 А.Иргэд аж ахуй нэгж байгууллаас ирүүлсэн ,өргөдөл , гомдол мэдээллээр

 Б. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн шүүмжлэлээр

 В. Шаардалатай гэж үзвэл удирдлагын санаачлагаар

4.3 Ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн цагдаагийн албан хаагчийн асуудалд албаны шалгалт явуулж сахилгын шийтгэл оногдулах саналаа цагдаагийн алба , газар , хэлтсийн даргийн зөвлөлд оруулж Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 32 дугаар зүйлийг үндэслэн төрийн албаны тухай хуулийн 26 зүйлийн 3 дах хэсгийн заалтыг баримтлан шийдвэрлэнэ.

Мөрдөн байцаагчийн ёс зүйн хэм хэмжээ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

Мөрдөн байцаагчийн үндсэн зорилт нь гарсан хэгийг хуулийн дагуу мөрдөн шалгаж, нийгмийн шударга ёсыг хэрэгжүүлэн өргөсөн тангарагтаа ямагт үнэнч байхад оршино.

Мөрдөн байцаагч нь энэ зорилтыг хэрэгжүүлэхдээ дрокурорын зөвшөөрөл авахаас бусад тохиолдолдд мөрдлөн байцаах ажиллагааны бүх асуудлыг бие дааж, хуулийн дагуу шийдвэрлэнэ. 

Мөрдөн байцаагч нь Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрх үүргээ нэр төртэй биелүүлэхийн тулд дараах ёс зүйг хэм хэмжээ зарчмыг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллана.

 

Хоёр. Дүрмийн үйлчлэх хүрээ

1. Мөрдөн байцаагч нь хуульч шуурхай байдлыг хангаж, аль болох богино хугацаанд бага зардлаар хэргийг бодитой шийдвэрлэх замаар нийгмийн ашиг сонирхлыг тууштай хамгаална.

2. Мөрдөн байцаагч нь нийгмийн өмнө хариуцлага хүлээсний хувьд өндөр ёс суртахуун, сахилгатай байна. 

3. Мөрдөн байцаагч бүр Үндсэн хуульбусад хуулиар олгосон хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж үүргээ шударгаар биелүүлж бусдаас өндөр итгэл хүлээж ажиллана.

4. Мөрдөн байцаагч нь ажилдаа мэргэшсэн, нэр хүндтэй байхын тулд мэдлэг , болвсрол, соёлын түвшингээ байнга дээшлүүлж байна.

5. Мөрдөн байцаагч бүр хууль тогтоомж , хууль зүйн практикийг бүрэн сайн мэдэж байх үүрэгтэй.

6. Мөрдөн байцаагч бүр хэргийн бодит үнэнийг тогтооход зөвхөн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх арга зүйг хэрэгжүүлнэ.

7. Мөрдөн байцаагч бүр эрүүгийн гэмт хэрэгт холбогдуудан мөрдөн шалгаж байгаа хүнийхээ хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан хүндэтгэнэ.

8. Мөрдөн байцаагч бүр нийтэр хүлээн зөвшөөрсөн ёс суртахууны хэм хэмжээг үргэрлэн сахиж, зан харьцааны элдэв согог дутагдал гаргахгүй ажиллана.

9. Мөрдөн байцаагч нь албан тушаал, эрхийнхээ байдлыг ашиглан хувийн сонирхлоор мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах, хуурамч мэдүүлэг, нотлох баримт ашиглахыг хориглоно.

10. Мөрдөн байцаагч нь бусад мэргэжил нэг нөхдийнхөө нэр төрийг гутаах, доромжлох, үйлчлүүлэгчид нь буруу ташаа ойлголт төрүүлэх, шалгаж буй хэрэгт хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.

11. Мөрдөн байцагч нь ажил үүоэгтэйгээ холбогдуудан бусдаас бэлэг сэлт, шан харамж авах эрхгүй.

12. Мөрдөн байцаагч нь эрх албан тушаалаа урвуулж ашигласан болон ёс зүйн хэм хэмжээний шаарлагыг илтэд зөрчсөн тохиолдолд тухайн хэргийг цаашид мөрдөн шалгах эрхгүй.

13. Мөрдөн байцаагч нь эзэмшиж буй эд хогштл, техник хэрэгслийг ариг гамтай эдэлж хэрэглэх үүрэгтэй.

14. Мөрдөн байцаагч нь мөрдөн байцаалтын үйл ажиллагааг явуулахдаа мэдсэн, сонссон зүйлийнхээ нууцыг чанд хадгалах үүрэгтэй.

15. Мөрдөн байцаагч нь хуульд заасан журмаас гадуур мөрдөн байцаалтын арга хэрэглэх , хуулийг зориуд буруу хэрэглэх, сэжигтэн яллагдагчийн хууль ёсны ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулах эрхгүй.

16. Мөрдөн байцаагч нь өөрийн нэр төрд хохирол учруулах, хууль бус арга замаар гэмт хэргийг шийдүүлэх гэсэн холбргдогч, яллагдагч болон тэдний хамаатан садан, ойр төрлийн хүмүүсийн шаарлагыг хүлээн авах эрхгүй .

17. Мөрдөн байцаагч нь дүрэмт хувцастай болон ажлын цагаар, ажлын байранд архидан согтуурах, байгууллагын дотоод журмыг ямар нэг байдлаар зөрчих эрхгүй.

 

Гурав. Ёс зүйн зөрчил

Энэ дүрмийн 1-17-р зүйлд заасан мөрдөн байцаах , албан тушаалтанд тогтоосон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэнэ.

 

Дөрөв. Ёс зүй зөрчигчид ногдуулах шийтгэлийн төрөл

Ёс зүйн дүрэм зөрчсөн мөрдөн байцаагчид ёс зүйн сахилгын хороо урьдчилан хэлэлцэж дүгнэлт хийсний дараа даргын зөвлөлд оруулан Цагдаагийн ерөнхий газрын болон газрын даргын тушаалаар дараах шийтгэл ногдуулна. Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 32-р зүйлд заасны дагуу:

Ю    Сануулах

Ю    Цолны мөнгийг 3 сар хүртэл хугацаагаар хасах

Ю    Сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувь бууруулах

Ю    Цагдаагийн болыг бууруулах буюу мөрдөн байцаагчийн албан тушаалаас халах.

Ёс зүйн дүрэм зөрчсөн мөрдөн байцаагчийг гаргасан зөрчил нь мөрдөн байцаагч албан тушаалтны шаардлагад харшилж байгаа бол өөрөө уг албан тушаалаасаа татгалзаж болно.

            Ёс зүйн дүрэм зөрчсөн мөрдөн байцаагчид энэ дүрэмэнд заасан шийтгэлийг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс хойш 3 сарын дотор ногдуулна.

 

Тав. Ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа

            Ёс зүйн зөрчлийг дараах үндэслэлээр шалган тогтооно.

  1. иргэдээс ирүүлсэн гомдол, өргөдлөөр
  2. мөрдөн байцаагчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн болон мөрдөн байцаагч энэ тухай асуудлаа шалгуулахыг хүсэж өргөдөл гаргасан бол
  3. шаарлагатай гэж үзвэл сахилгын хороо, удирдлагын санаачлагаар.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                           

 

 

                                                                                            Сэдэв 10

 

Шүүхийн гийдвэр гүйцэтгэх байгууллагын алба

хаагчийн ёс зүйн хэм хэмжээ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.     Энэхүү ёс зүйн дүрмийн зорилго нь Монгол Улсын Үндсэн Хууль, Төрийн албаны тухай болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиуд, бусад хууль тогтоомжийг дээдлэн сахин биелүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хамгаалах, өргөсөн тангарагтаа үнэнч байж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр хүндийг өндөрт өргөж шударгаар хөдөлмерлөх, ёс зүйн хэм хэмжээ, уламжлалт зан үйлийн журмыг тогтоон хэвшүүлэхэд оршино.

1.2.     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан бүр энэхүү ёс зүйн дүрмийг хэлбэрэлтгүй сахин биелүүлэх үүрэгтэй.

Хоёр. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн эрх зүйн үндэс

2.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн эрх зүйн зохицуулалтын үндэс нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, бусал хуулиар тогтоосон тусгай шаардлага, ёс зүйн хэм хэмжээ, зарчим байна.

Гурав. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн зөрчил

3.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн зөрчил гэж холбогдох хууль болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн санаатай буюу санамсаргүй үйлдэл эс үйлдлийг хэлнэ.

Дөрөв. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн хэм хэмжээ

4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь өвөрмөц чиг үүрэг гүйцэтгэдэг төрийн тусгай албан тушаалтны хувьд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх бүх үйл ажиллагаандаа дагаж мөрдвөл зохих эрх зүйн хэм хэмжээ, зан үйлийн нийлбэр цогцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүй гэнэ.

4.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь албан үүргээ гүйцэтгэхдээ дараах зарчмыг баримтална:

4.2.1. хуулийг дээдлэн чанд сахин биелүүлзх;

4.2.2. хүний эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхолыг хүндэтгэж хамгаалах;

4.2.3. шуурхай, энэрэнгүй байх;

4.2.4. шударга байх;

Тав. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтанд чиг үүргээ хэрэгжүүлэхэд тавигдах ёс зүйн шаардлага

5.1.     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нийтээр хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөж байгаа ёс зүйн хэм хэмжээг үлгэрлэн чанд сахина.

5.2.     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь ерөнхий менежер болон нэгжийн менежертэй байгуулсан төрийн албан хаагчийн үйл ажиллагааны болон мэргэжлийн төвшингийн үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заагдсан шаардлагыг бүрэн хангаж ажиллана.

5.3.     Байгууллагын дотоод журманд хатуу захирагдаж чанд сахиж биелүүлнэ.

5.4.     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэр хүнд, ажилтны нэр төрийг цэвэр ариун байлгана.

5.5.     Албан тушаалаа хувийн сонирхолд ашиглах, албаны нэр барих, бусдыг доромжлох нэр төрийг нь гутаах, басамжлах, сүрдүүлэх, танил тал харах, хүнд суртал, бүдүүлэг зан авир гаргах, ялгаварлан хачдах, янз бүрийн арга хэлбэрээр чирэгдүүлэхийг хориглоно,

5.6.     Ажил мэргэжил нэгт нөхдийнхөө нэр төрийг гутаах, харилцагчдад нь худал ташаа ойлголт өгөх, ажилд нь хөндлөнгөөс зүй бусаар оролцож нөлөөлөхийг хориглоно.

5.7.     Албан байранд ажлын цагаар болон албан үүргээ гүйцэтгэж явах үедээ түүнчлэн дүрэмт хувцастай үедээ согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.

5.8.     Албан ажил үүрэгтэйгээ холбогдуулан бусдаас авилгал авахыг хориглоно.

5.9.     Албан ажил үүргээ гүйцэтгэх явцад өөрт илэрхий болсон төр, байгууллага, хувь хүний нууцыг задруулахыг хориглоно.

5.10.   Төрийн тусгай албан тушаал хашдаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх    байгууллагын    ажилтан    бүр    хөрөнгө,    орлогын мэдүүлгээ жил бүр хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй.

5.11.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж, мэргэшсэн байхын хамт үнэнч шудрага, сахилга дэг журмыг чанд сахиж чаддаг, хувийн зохион байгуулапт сайтай, зан харьцааны дутагдалгүй, төлөвшсөн байна.

5.12.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар:

5.12.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан хэн боловч дур мэдэн хууль бусаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэх талаар бусдын хүсэлт шаардлагыг хүлээн авах эрхгүй.

5.12.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч болон шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан эрх мэдлээ хэтрүүлжхувийн сонирхолоор буюу хуул ь ёсны шийдвэргүйгээр тогтоосон тойргоос өөр тойрогт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах, шийдвэр гүйцэтгэхээс зайлсхийх, шүүхийн шийдвэр захирамжгүйгээр хуульд заасан журмаас гадуур шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно.

5.13.   Тогтоол гүйцэтгэх ажиллагааны талаар:

5.13.1.Ялтныг хөлсгүй ажиллуулах эсвэл хувийн ажил хийлгэх, ялтан тэдгээрийн ар гэр, хууль ёсны төлөөлөгч болон тогтоол гүйцэтгэх ажиллагаанд оролцогчдын ашиг сонирхолд харш байдал гаргах, зүй бусаар харьцах, хууль бус эргэлт уулзалт зохион байгуулах, тэдэнтэй хувийн харьцаа тогтоох, зуучлах зэргээр хууль зөрчсөн үйлдэл хийхийг хориглоно.

5.13.2. Ялтныг ялаас хугацаанаас нь өмнө хууль бусаар чөлөөлөх, элдэв хэлбэрээр ял завшуулах талаар тавьсан бусдын хүсэлт, шаардлагыг хүлээн авах, ялтанд ялгавартай хандах, тэдэнд давуу эрх олгохыг хориглоно.

5.13.3. Баривчлах болон сэжигтэн, яллагдагчийг апбадан саатуулах, цагданхорихталаарх шүүхийн шийдвэрийгбиелүүлж байгаа хорих ангийн апба хаагчид нь энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө.

Зургаа. Ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаа

6.1. Ёс зүйн зөрчлийг дараах үндэслэлээр шалгана:

6.1.1. Иргэд, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэл;

6.1.2. Дотоодын хяналт шалгалтаар илэрсэн;

6.1.3. Шаардлагатай гэж үзвэл удирдлагын санаачлагаар:

6.1.4.Хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн;

6.1.5. Хуульд заасан бусад арга хэлбэрээр илэрсэн;

Долоо. Ёс зүйн дүрэм зөрчигчидөд хүлээлгэх хариуцлага

7.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар болон Шийдвэр гүйцэтгэх алба, Хорих ангийн дарга нар, ажилтны гаргасан зөрчил нь энэхүү ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг зөрчиж байгаа бол Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан болон цэргийн албан хаагчид "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль"-ийн 136 дугаар зүйл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрэм", энгийн ажилчин, албан хаагчид "Хөдөлмөрийн тухай хууль"-ийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                              

 

                                                                                                                                         

                                                                                                                                          Сэдэв 11

Өмгөөлөгчийг ёс зүйн хэм хэмжээ

 

МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, олон улсын   эрх   зүйн   нийтээр хүлээн   зөвшөөрсөн   зарчим,   хэм хэмжээнд заасан хүний эрх, эрх чөлөө хууль ёсны ашгийг хамгаалах мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад өмгөөлөгчийн зан үйлийг тодорхойлж, хууль дээдлэх, шударга энэрэнгүй байх зарчмыг бататгах зорилгоор хууль зүйн мэргэжлийн туслалцааг үзүүлэх үед энэхүү дүрмийг дагаж мөрдөнө.

Нэгдүгээр хэсэг

Нийтлэг үндэслэл

Нэгдүгээр зүйл. Өмгөөлөгч, түүний үйл ажиллагааны зорилт

1.1. Энэхүү дүрэмд заасан "Өмгөөлөгч" гэснийг хуульч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, өмгөөлөгчийн мэргэшлийн шаардлага хангасан, сонгон шалгаруулалтад орж, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, Монгол Улсын иргэн гэж ойлгоно.

1.2. Өмгөөлөгчдийн зорилт нь хувь хүн болон хуулийн этгээдэд хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх, тухайлбал тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг Үндсэн хуулийн, арбитрын, захиргааны, иргэний болон эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцож хамгаалах явдал мөн.

1.3. Энэ зүйлийн 1 дэххэсэгтзаасан өмгөөлөгчид энэ дүрмийг өмгөөллийн үйл ажиллагаандаа чанд баримтлан ажиллана.

Хоёрдугаар зүйл. "Өмгөөлөгчдийн зан үйл"-ийн тухай ойлголт

Энэхүү дүрэмд заасан "Өмгөөлөгчийн зан үйл" гэснийг зан суртахууны нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахууны ач холбогдол бүхий өмгөөлөгчийн үйлдэл ба эс үйлдхүйн нийлбэр гэж ойлгоно. Өмгөөлөгчийн зан үйл нь мэргэжлийн ёс зүй гэсэн ойлголтоор тодорхойлогдоно.

Гуравдугаар зүйл. Өмгөөлөгчийн ёс зүй, дүрмийн эрх зүйн үндэс

3. Монголын Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн эрх зүйн зохицуулалтын үндэс нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээ, Монгол Упсын Өмгөөллийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж болон энэхүү дүрмээс бүрдэнэ.

Дөрөвдүгэзр зүйл. Өмгөөлөгчөөс хувь хүн ба хуулийн этгээдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх зарчим

.1. Өмгөөлөгчөөс хувь хүн бопон хуулийн этгээдэд хууль зүйн туслалцаа үзүүлэхдээ дараахь зарчмыг баримтална.

4.1.1   тодорхой, ойлгомжтой байх;

4.1.2   хууль дээдлэх;

4.1.3   шударга ёсыг сахих;

4.1.4   чөлөөт гэрээ, тохиролцоонд үндэслэх;

4.1.5   хүнлэг энэрэнгүй байх;

4.1.6   соёлтой харилцааг эрхэмлэх;

4.1.7   нууцыг хадгалах;

4.1.8   хууль зүйн туслалцааг насанд хүрээгүй хүмүүс,жирэмсэн эмэгтэй, тахир дутуу болон амьдралын хүнд нөхцөл байдалд буй бусад хүмүүст үзүүлэхдээ хөнгөлөлттэй нөхцлийг бүрэлдүүлэх

Тавдугаар зүйл. Мэргэжлийн ёс зүйн дүрмийн үр дагавар

5. Мэргэжлийн ёс зүйн дүрмийг аливаа соёлт иргэншсэн нийгэмд   хүлээн    зөвшөөрдөг   бөгөөд   өмгөөлөгчид   үүргээ хэрэгжүүлэх явдлыг хангах зорилгоор нийт өмгөөлөгч дагаж мөрдөнө. Өмгөөлөгч эдгээр хэм хэмжээг сахин биелүүлээгүй нөхцөлд сахилгын хариуцлага хүлээнэ.

Хоёрдугаар хэсэг.

Өмгөөлөгчийн ёс зүйн үндсэн хэм хэмжээ

Зургаадугаар зүйл. Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтнуудтай өмгөөлөгч, үйлчлүүлэгч ба мэргэжил нэгтэнтэйгээ харилцах зан үйлийн зарчим

6. Өмгөөлөгч нь үйлчпүүпэгч шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтнуудтай харилцахдаа баримтлах зан үйл нь харилцан ойлголцох, итгэпцэх болон тавьсан зорилго, хүлээсэн үүргээ ягштал биелүүлэх зарчимд үндэспэнэ. Долоодугаар зүйл. Өмгөөлөгч мэргэжлийн үүргээ хэрэгжүүлэх, мэргэжлээ дээшлүүлэх, мэргэжил нэгтэнтэйгээ харилцах

7.1.     Өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхдээ ямар нэгэн нөлөөнд автахгүйгээр эрх зүйн ухамсар, мэргэжлийн үүргээ удирдлага болгоно. Ингэхдээ өөрийнхөө үйпдлийг хууль зөрчихгүйгээр үйлчлүүлэгчийнхээ ашиг сонирхолтой нийцүүлж хэрэгжүүлнэ.

7.2.     Өмгөөлөгч нь эрхэпсэн ажилдаа чин сэтгэлээсээ хандаж мэргэжлийн үндсэн үүргээ ёсчлон хэрэгжүүпж өөрийнхөө хөдөлмөрийг ашигтай зохион байгуулах ажлыг биечлэн хариуцна.

7.3.     Өмгөөлөгч нь мэргэжил мэдлэгээ байнга дээшлүүлж, хууль тогтоомж, эрдэм шинжилгээний болон практикийн ном зохиолыг судалж, шүүхийн практикт дүн шинжилгээ тогтмол хийж байна.

7.4.     Өмгөөлөгч нь хамтран ажиллагсадтайгаа хүндэтгэх, ойлголцох, итгэлцэх, хамтран ажиплах үзэл санаагаар харилцаж, өмгөөлөгчдийн хамт олны дотор зан суртахуун, сэтгэл санааны болон эдийн засгийн /гишүүний татвараа төлөх зэрэг/ нэн тааламжтай уур амьсгалыг бүрдүүлэхэд тус дөхөм үзүүлнэ.

7.5.     Өмгөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцдаа даруу төвшин, өөртөө шүүмжпэлтэй хандаж байх үүрэгтэй. Өмгөөлөгч нь өөрийнхөө ажил хэргийн нэр хүндийг дээшлүүлэхийн тулд бусад өмгөөлөгчийн алдар хүнд, нэр төрд сэв суулгах эрхгүй.

7.6.     Өмгөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцдаа хууль бус арга хэрэглүүр ашиглах ёсгүй.

Наймдугаар зүйл. Өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ харилцах

8.1.     Өмгөөлөгч нь хууль тогтоомжийн хэм хэмжээ болон энэхүү дүрмийг удирдлага болгон өөрийнхөө болон бусад өмгөөлөгчийн нэр хүндэд сэв суулгахгүйгээр үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг цаг ямагт хамгаалах үүрэгтэй.

8.2.     Өмгөөлөгч нь үйлчлүүлэгч өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох эрхэд хүндэтгэлтэй хандах ёстой. Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийг дарамт, шахалтад оруулах ёсгүй.

8.3.     Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийнхээ ашиг сонирхлыг зөрчилдөөнд хүргүүлэх ёсгүй учраас хэрэв нэг үйлчлүүлэгчийн ашиг сонирхолыг төлөөлөх явдал нөгөө үйлчлүүлэгчийн ашиг сонирхолтой зөрчилдвөл аль нэгийнх нь эрх ашгийг хамгаална.

Өөрөөр хэл бэл зөрчилдсөн хоёр ба түүнээс дээш ашиг сонирхлыг зэрэг хамгаалж болохгүй.

8.4. Өмгөөлөгч нь өөр нэгэн өмгөөлөгч урьд нь оролцож байсан хэрэгт өмгөөлөлтэй холбоотой тодорхой үйл ажиллагаа ':' явуулах   хүсэлт   хүлээж   авахдаа   гагцхүү энэ   тухай   түүнд мэдэгдсэний дараа гүйцэтгэх ёстой.

8.5. Үйлчлүүлэгч өөрийнхөө ашиг сонирхолыг өөр ямар нэгэн өмгөөлөгчтэй хамтран хамгаалуулах хүсэлт гаргасан тохиолдолд нөгөө өмгөөлөгчтэйгээ зөвшилцсөн байх ёстой.

8.6.     Өмгөөлөгч нь холбогдох хууль тогтоомжийг хэрэглэх, тайлбарлах асуудлаар өөрийнх нь мэдлэг мэргэжил, хүч бололцоо хүрэхгүй байгааг мэдэрсэн нөхцөлд, мөн биеийн эрүүл мэндийн байдал бусад хүндэтгэх бодит шалтгаан гарсан үед үйлчлүүлэгчээс өмгөөлүүлэхээр тавьсан хүсэлтийг авахаас татгалзах эрхтэй.

8.7. Өмгөөлөгч нь тухайн хэргийг бүрэн төгс шийдвэрлүүлж дуустал үйл ажиллагаагаа тууштай явуулна. Өмгөөлөгч нь хэргийн материалд үндэслэн өөрийнх нь ашиг сонирхолыг хамгаалах талаар гаргаж болзошгүй шийдвэрийн талаар үйлчлүүлэгчдээ урьдчилан мэдээлэх эрхтэй. Өмгөөлөгч нь үйл ажиллагаагаа явуулахдаа үүсэн гарч болохуйц бусад асуудлын талаар тайлбарлан таниулна. Өмгөөлөгчийн зөвлөгөө нь хуулийн хүрээнээс халих ёсгүй.

8.8. Өмгөөлөгч нь туйлын ажил хэрэгч байх бөгөөд үйлчлүүлэгчтэйгээ харилцахдаа ухаалаг, соёлтой, шуурхай байдлыг хангаж, хэргийн ажиллагааг өөрөөс шалтгаалах нөхцөл байдлаар удаашруулахаас аль болох зайлсхийж, хэргийн явц байдлын талаар үйлчлүүлэгчдээ тогтмол мэдээлэл өгөх ёстой.

8.9.     Өмгөөлөгч дараахь тохиолдолд иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцох саналыг хүлээж авахгүй байж болно.

8.9.1. Үйлчлүүлэгчийн шаардлага буюу татгалзлыг үндэслэгээтэй болгоход шаардлагатай үйл баримт байхгүй болох нь илэрсэн;

8.9.2. Шаардлага буюу татгалзлын үндэслэгээ нь тухайн эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийн дагуу нотлох баримтаар батлагдахгүй байгаа;

8.9.3. Өмгөөлөгчийн эрх зүйн байр суурь үйлчлүүлэгчийн байр суурьтай зөрчилдсөн;

8.9.4. Маргаантай асуудал үүссэний улмаас өмгөөлөгч нь нөгөө талтай хувийн үл ойлголцох харьцаатай бопсон.

8.10.   Өмгөөлөгч дараахь тохиолдолд өмгөөлөгчөөр оролцох ёсгүй.

8.10.1. хэрэв тухайн хэргийн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчтэй өмгөөлөгч ойрын төрөл садны холбоотой бол;

8.10.2. хэрэв өмгөөлөгч урьд нь тухайн хэрэгт шүүгч, мөрдөц байцаагч, хэрэг бүртгэгч, прокурор, иргэдийн төлөөлөгц шинжээч, орчуулагч, гэрч, хохирогч, иргэний хэргийн үндсэн нэхэмжлэгч, хариуцагч, түүнчлэн шүүх хурлын нарийн бичгийн даргаар оролцсон бол;

8.10.3. хэрэв өмгөөлөгч урьд нь нөгөө талд хуупь зүйн туслалцаа үзүүлж, энэ нь хүсэлт гаргагчийн ашиг сонирхолтой зөрчилдөж байгаа бол;

8.10.4. хэрэв тухайн хэрэгт ачаалал ихтэй учир өмгөөлөгчөөр ажиллаж чадахгүй болох нь өмгөөлөгчид тодорхой болсон бол;

8.11. Өмгөөлөгч нь өөрийнхөө гүйцэтгэсэн ажилдаа тохирсон хөлсийг үйлчлүүлэгчээс авах бөгөөд ингэхдээ дараахь нөхцөл байдлыг харгалзан үзнэ:

8.11.1. хэргийн ээдрээ төвөгтэй байдал;

8.11.2. зарцуулах зайлшгүй шаардлагатай хөдөлмөр, цаг хугацаа;

8.11.3. үйлчлүүлэгчийн эд хөрөнгийн байдал;

8.1 1 .4. өөрийн өмгөөллийн ажлын дадлага, туршлага, нэр хүнд;

8.11.5.- өмгөөллийн ажлын хөлсний хэмжээ уг үйл ажиллагааны үр дүн, үйлчлүүлэгчийн энэ талаархи үнэлгээнээс шууд хамаарна;

8.11.6. өмгөөллийн хөлс авахгүйгээр ажил, үйлчилгээ үзүүлж болно.

Хэрэв өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээс өмгөөллийн хөлсийг урьдчилан авсныхаа дараа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр харилцан тохиролцсон ажил үүргээ гүйцэтгээгүй тохиолдлыг өмгөөлөгчийнёсзүйгноцтойзөрчсөнүйлдэлгэжүзэжөмгөөллийн хөлсийг буцаан олгуулах төдийгүй өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааны нэр хүндэд ноцтой харшилсан үйлдэл учраас өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийгхүчингүй болгуулах хүртэл сахилгын арга хэмжээ ногдуулна.

Есдүгээр зуйл. Өмгөөлөгч хууль бус шаардлага тавьсан үйлчлүүлэгчийн хүсэлтээс татгалзах

9. Өмгөөлөгч нь хуульд харшилсан шаардлага тавьж байгаа буюу өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалуулахын тулд хууль бус арга хэрэглүүр ашиглахыг шаардаж байгаа үйлчлүүлэгчид туслалцаа үзүүлэхээс татгалзах эрхтэй. Түүнчлэн өмгөөлөгч нь

үйлчлүүлэгч өөрийнхөө ашиг сонирхлын төлөө зогсох суртахууны хувьд эргэлзээтэй арга хэрэглүүр ашиглуулах байр суурин дээр байгаа, түүнчлэн боломжгүй бусад арга хэрэглүүр хэрэглэхийг   шаардаж   байгаа   бол   хууль   зүйн   туслалцаа үзүүлэхээс татгалзаж болно.

Аравдугаар зүйл. Өмгөөлөгчийн цээрлзх зүйл

10.1.   Хэрэг, асуудлыг урьдчилан ашигтай шийдүүлнэ гэж амлалт өгөх;

10.2.   Тохиролцооноос гадна өмгөөллийн үйл ажиллагааны хэмжээ, үр дүнд тохирохгүй өндөр үнэ хөлс нэхэх;

10.3.   Үйлчлүүлэгчтэй ажлын цагаар болон ажпын байранд архидан согтуурах;

10.4.   Өмгөөлөгч байгаа байдлаа далимдуулж үйлчлүүлэгчээр өөрийн хувийн ажил төрлийг хөөцөлдүүүлэх, зүй бус харьцаа тогтоох;

10.5.   Өмгөөллийн хөлснөөс өөр шан, харамж авахаар шахалт дарамт үзүүлэх;

10.6.   Өмгөөлж буй асуудлынхаа хүрээнд хуулийн байгууллагын ажилтнуудтай хэлхээ холбоо тогтоох;

10.7.   Гэм буруу нь шүүхээр тогтоогдоогүй, хэрэг маргаан шийдэгдээгүй байхад урьдчилсан дүгнэлт хийж хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр тараах, бусад этгээдийг үндэслэлгүйгээр дайрч гутаах, өмгөөллийн мэргэжлийн нэр хүндэд харш үйлдэл, үйл ажиллагаа явуулах;

Арван нэгдүгээр зүйл. Өмгөөлөгч өмгөөлүүлэгчтэйгээ харилцах

11.1. Өмгөөлөгч нь үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн хангахад чиглэсэн баталгааг урьдчилан гаргах ёсгүй. Түүнчлэн өмгөөлөгч нь үйлчлүүлэгчтэйгээ тохиролцсон өмгөөллийн байр сууриа гэнэт өөрчлөх, тэрчлэн үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад түүний гэм буруу нотлогдсон мэтээр зөвшөөрөх эрхгүй.

11.2. Өмгөөлөгч нь урьдчилан хоригдсон үйлчлүүлэгчид онцгой анхаарал тавих ёстой бөгөөд түүний албадан саатуулагдсан байдал нь нийгмийн төдийгүй бие махбодийн хувьд тусгаарлаж, ингэснээр ердийн нөхцөл байдал, холбоо хэлхээ нь хасагдаж амьдралын хэв ёсонд өөрчлөлт орсон гэдгийг байнга санаж ажиллах ёстой. Үүнээс гадна хоригдсонтой холбогдон зан суртахууны болон бие махбодийн шаналгаа үүссэн гэдгийг мартаж хэрхэвч болохгүй. Өмгөөлөгч ньтодорхой хэргийг хянан шийдвэрлэхэд өөрийн мэдлэг, дадлага туршлага, мэргэжлийн боломжоо хэрэв өмгөөллийг зохих ёсоор явуулах боломжгүй болсноо мэдэрсэн тохиолдолд энэ тухай үйлчлуүлэгчид нэи даруй мэдэгдэх үүрэгтэй.

Арван хоёрдугаар зуйл. Өмгөөлөгч хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ба албадан саатуулах, урьдчилан хорих байгууллагатай харилцах

12.1.   Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцохдоо өмгөөлөгч нь өөрийнх нь бичсэн өргөдөл, гомдол, хүсэлт, тавьсан асуудал үндэслэлгүйгээр мэргэжил нэгтнээ эвгүй байдалд оруулаагүй, эрүугийн байцаан шийтгэх ажиллагаанд

оролцогчдын нэр хүндийг гутаахад чиглэгдээгүй байлгах нөхцлийг биечлэн бүрэн хангах үүрэгтэй.

12.2.   Хэрэв хэргийг хянан шийдвэрлэх явцад нэг талыг барьсан, туунчлэн сэжиггэн, яллагдагчийн эрхийг хөндсөн тохиолдол'үүсвэл хуулийн энэ зөрчлийг таслан зогсоохын тулд хуульд заасан бүхий л арга хэрэглүүрийг бүрэн ашиглах үүргийг өмгөөлөгч хүлээнэ.

12.3.   Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад өмгөөлөгч өмгөөлөл хийхдээ сэжигтэн, яллагдагчид албадлагын шинжтэй хууль бус аливаа арга хэрэглэх гэсэн оролдлогыг тэвчин өнгөрүүлж болохгүй бөгөөд мөрдөн байцаалтын явцад алдаа гаргахаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авах ёстой.

12.4.   Өмгөөлөгч нь албадан саатуулах болон урьдчилан хорих байранд байхдаа энэ талаарх хууль тогтоомжийн шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй. Өмгөөлөгч нь албадан саатуулагдаж байгаа болон урьдчилан хоригдож байгаа үйлчлүүлэгч болон бусад этгээдэд хориглосон зүйпийг дамжуулах эрхгүй.

Өмгөөлөгч нь аливаа нөхцөл байдалд өмгөөлүүлэгчтэйгээ цагийн хязгаарлалтгүйгээр ганцаарчлан уулзалт хийхийг шаардах эрхтэй.

Арван гуравдугаар зүйл. Өмгөөлөгч нь шүүх болон байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчидтой харилцах

13.1. Захиргааны, арбитрын болон иргэний, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шуүн таслах ажиллагаанд оролцож буй өмгөөлөгч нь шүүхээс хууль ёсны үндэслэлтэй, зүй зохистой тогтоол, шийдвэр, таслан шийдвэрлэх тогтоол гаргуулах талаар шүүхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх ёстой.   Энэ зорилгоор өмгөөлөгч нь шүүх хуралдааны ажиллагаа ба нотлох баримтыг шинжпэн судлахад идэвхтэй оролцож, шүүх хуралдааны явцад шалгагдсан үйл баримт, хэргийн материалд тулгуурлан шүүхэд өөрийн үндэслэлээ гаргана.

13.2.Шүүх хуралд оролцож буй өмгөөлөгч нь шүүх хуралдааны тогтоосон дэг журмыг сахин биелүүлэх ёстой. Шүүх хурал дээр өмгөөлөгчийн хийсэн үйлдэл, хэлсэн үг бүр нь урьдчилан сайтар бодож боловсруулсан, үндэслэгээтэй байх ёстой.

13.3. Өмгөөлөгчийн буруугаас шүүх хурлыг удаа дараа хойшлуулсан болон өмгөөлөгчийн бусад буруутай үйлдлийн талаар Өмгөөлөгчдийн холбоо, аймаг, нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд мэдэгдсэн бол уг асуудлыг Сахилгын хороо шалгаж хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

Гуравдугаар хэсэг. Өмгөөлөгчийн мэргзжлийн ёс зүйг хэрэгжүүлэх  

Арван дөрөвдүгээр зүйл. Монголын өмгөөлөгчдийн мэргэжпийн ёс зүйг сахиулах баталгаа

14. Ёс зүйн дүрмийг сахиулах явдлыг Монгол Улсын Өмгөөллийн тухай хууль, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны I дүрэм, Сахилгын хорооны дүрэм, энэхүү дүрмээр тогтоосон арга хэмжээгээр баталгаажуулна.

Арван тавдугаар зүйл. Өмгөөлөгчийн ажил, мэргэжлийн ёс зүйн зөрчил

15. Өмгөөлөгч мэргэжлийн ёс зүйн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй, ёс зүйн дүрмийн зарчим, шаардлагыг зөрчсөн үйлдэл хийсэн тохиолдолд сахилгын хариуцлага хүлээлгэнэ.

Сахилгын хариуцлага хүлээлгэх журмыг Сахилгын Хорооны дүрмээр тодорхойлно. Арван зургаадугаар зүйл. Энэхүү дүрмийн шаардлагыг өмгөөлөгч биелүүлэх үүрэг

16.      Монголын Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн энэхүү дүрмийн заалтыг биелүүлэх нь өмгөөлөгчийн ариун үүрэг, нэр төрийн хэрэг мөн. Монголын өмгөөлөх байгууллага түүний гишүүдийн нэр хүндийг дээшлүүлэх чухал нөхцөлийг бүрдүүлнэ.

Арван долдугаар зүйл. Төгсгөлийн хэсэг

 Энэ дүрэм батлагдсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөнө.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэдэв 12

Нотариатчийн ёс зүйн хэм хэмжээ

 

  1. нотариатчийн үйл ажиллагааны үндсэн зорилт нь иргэн , аж ахуйн нэгж , байгууллагууд нотиариатын үйлчилгээ үзүүлж , гарч болох аливаа маргааныг урьдчилан сэргийлэх , тэдний эрх , ашиг сонирхлыг хамгаалахад оршино.
  2. хуулийг чанд баримтлан аливаа асуудалд нянбай хандаж , хүнлэг соёлч боловсон харьцааг эрхэмлэх нь нотариатчийн ёс зүйн хэм хэмжээний үндэс мөн.
  3. нотариатч нь үүргээ нэр төртэй биелүүлэхийн тулд дараах ёс зүйн хэм эхмжээ зарчмыг удирдлага болгоно:

1.    нотариатич бүр иргэн , аж ахуйн нэгж , байгууллагын эрх ашиг сонирхолыг хамгаалах зорилтоо хэрэгжүүлэхдээ шударга ёсыг баримтлан , өндөр сахилга, ёс суртахууны байж үйлчлүүлэгчдийн итгэл хүндэтгэлийг хүлээж , мэргэжлийн өндөр түвшинд албан үүргээ гүйцэтгэнэ.

2.    нотариатч бүр үйлчлүүлэгчдийнхээ нэр хүндийг хүндэлж , тэдний нэр төрийг гутаах , доромжлох , үйлчлүүлэгчийг загинах эрхгүй.

3.    албан үүрэгтэйгээтэйгээ холбогдсон төр байгууллага, хувь хүний нууцийг чанд хадгална. 

4.    нотариатч нь ашиг олох зорилгоор өөр ажил албан тушаал хавсран эрхэлж болохгүй.

5.    нотариатч албан үүргээ гүйцэтгэхдээ бусдаас шан харамж авах, ашиг олох зорилгоор өөрийн үүрэгт ажлаа ашиглаж болохгүй.

6.    өөрийн танил тал хувийн харилцаа холбоогоо ашиглан аливаа үйлдлийг хуурамчар гэрчлэх замаар хууль бус үйл ажиллагаа явуулах тийм оролдлого хийхийг хориглоно.

7.    нотариатч нь үйлчилгээ үзүүлсний орлогоо тогтоосон хугацаанд үнэн зөв тооцож байна.

8.    нотариатч нь нотариатын үйлчилгээ үзүүлснээс гарах үр дагаврыг биечлэн хариуцна.

9.    нотариатч бүр тогтоосон цагийг хувиараар ажиллана

10. нотариатч ажил дээрээ согтууруулах ундаа уух буюу согтуу үедээ үйлчилж болохгүй

11. нотариатч бүр үнэнч шударга байж өндөр итгэл хүлээнэ.

12. нотариатч үйлчлүлж байгаа хүнийхээ хууль ёсны ашиг сонирхлыг дээд зэргээр хамгаална.

13. нотариатч бүр бусад нотариатчдын нэр хүндийг хүндэлж тэдний нэр төрийг гутаах доромжлох үйлчлүүлэгчид буруу ойлголт өгөх эрхгүй.

14. нотариатчийн үйлчилгээний хөлснөөс гадна ямар нэг урамшуулал бэлэг сэлт авах бусад хөнгөлөлт олж авахыг оролдох эрхгүй

15. нотариатч үйлчлүүлэгчдийнхээ шаардалагыг хангахын тулд хуульд заасан бүх арга хэрэгслийг шударга , ухамсартайгаар үр ашигтай ашиглаж үйлчлүүлэгчийнхээ төлөө сэтгэл гарган ажиллаж эрх ашгийг нь хамгаалах үүрэгтэй

16. нотариатч нь мэдсээр байж хуурамч мэдүүлэг нолтох баримт ашиглаж үйлчилгээ явуулж болохгүй

17. нотариатч хуулиас гадуур туслалцаа үзүүлэх хуулийг зориуд буруу хэрэглэхийг хориглоно.

18. өөрийн нэр төд хохирол учруулах хууль бус зорилго буюу арга замаар маргааныг шийдвэрлэх гэсэн үйлчлүүлэгчийн шаардлагыг хүлээж авахгүй байх эрхтэй.

19. нотариатч нь Монголын нотариатчдийн танхим , харъяалагдах танхимийн салбараас өөрт нь итгэмжлэн даалгасан томилолт ажил үүргийг шударгаар өндөр итгэлтэйгээр биелүүлэх үүрэгтэй

20. нотариатч нь нотариатчдын танхимийн гишүүний элсэтийн татвар , гишүүний татвар , нотариатчдийн хариуцлагын даатгалын хураамжийг цаг хугацаанд нь төлөх үүрэгтэй.

21. нотариатчийн ёс зүйн хэм хэмжээний хэрэгжилтэд нотариатчдын танхимийн сахилгын зөвлөл хяналт тавина

22. нотариатчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн тухай гомдол мэдээллийг нотариатчдийн танхимын ерөнхийлөгчид гаргах бөгөөд уг гомдол мэдээллийг сахилгын зөвлөл шалгаж нотариатын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

thank's....... surguuldaa hezee irh yum be bagcha
бичсэн Зочин цаг: 07:52, 2012-12-06 | Холбоос | |
таны бичсэн зүйл их таалагдлаа хам
трах уу
бичсэн х.пүрэвдорж 91919482 (зочин) цаг: 18:24, 2012-05-09 | Холбоос | |
omgoologchiin shvvgch prokurartai hariltsah hariltsaa
бичсэн болор (зочин) цаг: 12:11, 2012-03-14 | Холбоос | |
goy yma bas ahiad sn delgervvlj bicheerei
бичсэн Зочин цаг: 13:18, 2012-02-07 | Холбоос | |
тэврэлт
бичсэн Зочин цаг: 00:28, 2012-01-24 | Холбоос | |
bayarlalaa
бичсэн soyoloo (зочин) цаг: 08:30, 2011-12-11 | Холбоос | |
goy yum bna
алга ташилт
бичсэн Зочин цаг: 08:29, 2011-12-11 | Холбоос | |
хуульчийн ёс зүй
энэхүү сэдвийг ерөнхийдөн товчхон боловч бүрэн дүүрэн сэдвийн агуулгын хүрээг хамар ч чадсан байна.Танд маш их баярлалаа.
Мөн таниас гуйх зүүл байн аа
та надаа хууль ч албан тушаалтантай харилцах соёлын талаар тодорхой хэмжээний мэдлэгэ өгөөч гуйж байн аа.
бичсэн оогий (зочин) цаг: 16:13, 2011-11-29 | Холбоос | |



:-)
 
xaax