Бодлого
Бодлого 1
Буурхүү орон шоронд олон удаа орж танхай дээрмийн хэргээр ял эдэлж байсан. Нутгийн хүмүүс түүний үгнээс аль болох зөрөхгүй байхыг хүчээх бөгөөд хүн бүхний эмээсэн энэ байдал нь түүнийг бүр ихээр эрэмшин биеэ тооход хүргэжээ. Буурхүү Итгэлтээс “Өвлийн идэш болгож 1 үхэр өг. Өгөхгүй бол нэг л өдөр хотыг чинь харлуулна” гэж сүрдүүлсэнд түүний авирыг мэдэх Итгэлт зөвшөөрсөнд түүний хүү дургүйцэн хэсгийн төлөөлөгчид сэм хэл дуулгаж Буурхүүг баривчлуулжээ.
Буурхүүгийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байна уу?
Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргээс материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг ямар шинжээрээ ялгагдах вэ?
Хувилбар: Итгэлтийн хүү Буурхүүг үхэр авсны дараа хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн бол
Бодлого 2
Намдаг энэ жил 15 настай . Сүүлийн үед үерхэх болсон хэдэн хүүхдүүд нь түүнд энд тэндээс хулгай хийгээд баригдаагүй тухайгаа ид хав болгон ярьж, хамт хулгай хийхийг ятгах боловч тэр айгаад зөвшөөрөөгүй байлаа. Нэг удаа Намдагт ээж нь мөнгө өгч захаас гурил авчруулахаар явуулсанд замдаа автобусанд явахдаа мөнгөө хулгайд алджээ. Нөгөө “найз” нартаа Намдагийг учир байдлаа хэдэхэд тэд “алдсан аргаараа ол” гэж зөвлөснөөр автобусад нэгэн эмэгтэйн халааснаас 2500 төгрөг хулгайлаад буухдаа баригдсан байна.
Намдаг хулгайлах гэмт хэргийг ямар бүрэлдэхүүнээр үйлдсэн бэ?
Эмэгтэйн халааснаас Намдаг 200 мянган төгрөг хулгайлсан бол.
Бодлого 3
Ширнэн хялбар аргаар мөнгө олж сурчээ. Тэрээр гудамжид 11 настай охиныг гар утсаа өгөхгүй бол ална шүү хэмээн сүрдүүлж байв. Утсыг авч байхад холоос эргүүлийн цагдаа ирж байхыг хараад охинд эд зүйлийг буцаан өгч “Ах нь тоглосон юм” гээд зугатаажээ.
Ширнэн гэмт хэрэг үйлдсэн үү?
Хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүний үүднээс үнэлэлт өг.
Бодлого 4
Архи ууж согтсон үедээ Бадараа найздаа, түүнийг ажлаас үндэслэлгүйгээр халж, орон байргүй болгон гудамжинд гаргасан дарга Гөлөгөөтэй тооцоо бодно, цусанд гараа дүрнэ, голомтыг нь хийсгэнэ хэмээн баахан сүржигнэж, гомдолсон байна. Энэ тухай найз нь хуулийн байгууллагад мэдэгдсэнээр Бадарааг хүнийг санаатай алахаар бэлтгэсэн шинж тогтоогдоогүй байна. Бадараа огт санахгүй байсан бөгөөд хүн алахаар бэлтгэсэн шинж тогтоогдоогүй байна. Бадараа согтохоороо хэлэх хэлэхгүй үг хэлдэг
Бадараагийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын үүднээс үнэлэлт өг.
Бодлого 5
Баянхонгор аймгийн ихэнх сумдын нутагт сүүлийн 3 жил дараалаад зундаа бороо хур багатай, өвөлдөө их цас унаж зуд болж хүндхэн байлаа. Малчин Цэнд тэр их зудтай нэгэн өвөл шуурганд уруудаж ирсэн адуунаас таван адуу алж, махалж зарсан гэмт хэрэг үйлджээ.
Цэндийн үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байна уу?
Хэлбэрийн болон материаллаг бүрэлдэхүүний үүднээс үнэлэлт өг.