БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЖУРМЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

2011-03-04,

БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЖУРМЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

  1. Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн ойлголт, тогтолцоо, төрөл, нийтлэг бүрэлдэхүүн
  2. Байгаль орчны үндсэн объект болох, газар, ус, агаар хамгаалах журамд халдсан гэмт хэрэг
  3. Амьтан, ургамлын аймгийг хамгаалах журамд халдсан гэмт хэрэг

 

 

1. Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн ойлголт, тогтолцоо, төрөл, нийтлэг бүрэлдэхүүн

 

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”, “Байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн үүрэг” гэж 17 дугаар зүйлд заасан нь байгаль хамгаалах нь ЭХ-ийн нэг зорилт болсны гол нөхцөл юм.

1986 оны Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтөөр Байгаль орчныг хамгаалах бие даасан бүлэг орсон нь энэ асуудал зөвхөн үндэсний бус олон улсын хэмжээний асуудал болсонтой холбоотой. Нийгмийн амьдралд үйлдвэрлэл, технологи өргөн нэвтрэх болсноор байгаль орчинд аюул учруулах явдал улам өссөн. Иймд амьд биесийн амьдрах орчин болсон байгаль дэлхийн бохирдлоос хамгаалах явдал чухал болов.

Монголын төр хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс а/ хүний амьдрах, хөдөлмөрлөх, амрах байгаль орчны тааламжтай нөхцлийг бүрдүүлэх, б/ экологийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлж байгаль орчны тэнцлийг хангах, в/ байгалийн баялгийг шинжлэх ухааны үндэслэлтэй ашиглах нөхцөлийг хангах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм-эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, байгаль хамгаалах, түүнийг зүй зохистой ашиглах, элдэв халдлагаас хамгаалах зорилгоор төрөөс газар, түүний хөрс, газрын хэвлий, түүний баялаг, ус, ургамал, амьтан, агаарт халдаж, хор хөнөөл учруулдаг, учруулах боломжтой, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуулчилсаныг хэлнэ.

Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг зөрчигдөж буй шууд объектынх нь шинж чанараас хамааруулан:

1.            Байгаль орчны үндсэн объект болох, газар, ус, агаар хамгаалах журамд халдсан гэмт хэрэг

  • Агаарын тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг /ЭХ-ийн 202-р зүйл /
  • Газрын хэвийг ашиглах, хамгаалах журам зөрчих гэмт хэрэг /ЭХ-ийн 204-р зүйл
  • Байгаль орчныг бохирдуулах гэмт хэрэг /ЭХ-ийн 205-р зүйл /
  • Газар эвдэх, гэмтээх, бохирдуулах гэмт хэрэг /ЭХ-ийн 207-р зүйл/
  • Усны тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг /ЭХ-ийн 208-р зүйл/
  • Байгалийн объектыг санаатай эвдэх, гэмтээх, устгах гэмт хэрэг /ЭХ-ийн 210-р зүйл/
  • Ашигт малтмалын хайгуул хийх олборлох журам зөрчих гэмт хэрэг /ЭХ-ийн 214-р зүйл/

 

2.              Амьтан, ургамлын аймгийг хамгаалах журамд халдсан гэмт хэрэг

 

  • /ЭХ-ийн Ан агнуурын хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг /ЭХ-ийн 203-р зүйл /
  • Химийн гаралтай хорт бодис, үйлдвэрлэлийн хог хаягдал цэвэрлэх, тээвэрлэх, булшлах журам зөрчих гэмт хэрэг /ЭХ-ийн 209-р зүйл /
  • Ургамлын өвчин, хортон амьтантай тэмцэх талаар тогтоосон журам зөрчих гэмт хэрэг /ЭХ-ийн 209-р зүйл /
  • Ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг /ЭХ-ийн 211-р зүйл /
  • Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг /ЭХ-ийн 212-р зүйл /
  • Ой хээрийн түймэр тавих гэмт хэрэг /ЭХ-ийн 213-р зүйл / гэж ангилна.

 

Нийтлэг бүрэлдэхүүн:

 

Объект: Хүн нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, байгалийн баялгийг ашиглах явцад амьд амьтан, байгаль орчинд хохирол учруулахгүй байх ашиг сонирхол . 

Халдлагын зүйл: Агаар, газар, ус, зэрлэг ан амьтан, байгалийн баялаг, ус ургамал

г.м зүйл байна. 

Объектив тал: Энэ бүлэгт заасан гэмт хэргүүдийн объектив тал нь гол төлөв идэвхтэй үйлдлээр /ЭХ-ийн 202, 203, 204, 205, 210, 211, 214-р зүйлд заасан гэмт хэргүүд/ илэрнэ.

Харин ЭХ-ийн 204, 206, 207, 208, 209, 212, 213-р зүйлд заасан тусгай журам зөрчсөн гэмт хэргүүд үйлдэл, эс үйлдэхүйгээр аль алинаар нь илэрнэ.

ЭХ-ийн 202-213-р зүйлд заасан гэмт хэргүүд зөвхөн материаллаг бүрэлдэхүүнтэй, өөрөөр хэлбэл хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг. ЭХ-ийн 214-р зүйлд заасан гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй

Субъектив тал: Энэ бүлэгт заасан ихэнх гэмт хэргүүд гол төлөв санаатай үйлдэгддэг.

/ЭХ-ийн 202-214-р зүйл/

Эдгээр хэргүүдийн олонхи нь гэм буруугийн давхардсан хэлбэртэй байж болно.

Сэдэлт, зорилго гол төлөв ашиг олох, шунахайрах байна.

Энэ бүлэгт заасан бүх гэмт хэргүүдийн объектив болон субъектив шинжүүдийг бусад хууль тогтоомжийн актуудаас ишлэл авах замаар тодорхойлсон байна.

 Субъект: Олонхи гэмт хэргийн субъект 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүн байна.

ЭХ-ийн 206, 207, 214 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект нь тусгай субъектын шинжийг агуулсан байна.

 

2. Байгаль орчны үндсэн объект болох, газар, ус, агаар хамгаалах журамд халдсан гэмт хэрэг

 

Агаар бохирдуулах /ЭХ-ийн 202-р зүйл/

 

1.Үйлдвэрийн үйл ажиллагааны улмаас ялгарсан хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой бодисыг цэвэршүүлэлгүй хаясан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

 

            202.2.Агаарыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой бодисоор бохирдуулсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

            202.3.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

2002 оны Эрүүгийн хуулиар “Агаарын хууль тогтоомж зөрчих” гэж байсныг “Агаар бохирдуулах” болгон өөрчлөөд Эрүүгий хуулийн 202-р зүйлийн 1 дэх хэсэгт үйлдвэрийн үйл ажиллгааны улмаас ялгарсан хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой бодисыг цэвэршүүлэлгүй хаясан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон бөгөөд хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болгон өөрчлөн найруулсан. Энэ зүйлийн 2 дах хэсэгт үлэмж хэмжээний хохирол, 3 дахь хэсэгт хүний амь нас хохирсон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчлав.

Энэ гэмт хэргийн объект: Эрүүл, аюулгүй орчинд амьдрах хүний эрх.

Халдлагын зүйл болох Агаар гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрийн хийн бүрхэвч хамаарна.

Объектив тал: Үйлдвэрийн үйл ажиллагааны улмаас ялгарсан хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой бодисыг цэвэршүүлээгүй хаясан үйлдэл /эс үйлдэхүй / хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

“Үйлдвэрийн үйл ажиллагаа” гэдэгт химийн хорт бодисыг түүхий эд болгон ашигладаг малын гаралтай арьс шир, ноос ноолуур боловсруулах, алт бусад ашигт малтмал олборлох, барилгын материал боловсруулах зэрэг үйлдвэрүүдийн ажиллагаа хамаарна. Эдгээр үйлдвэр өөрсдийн үйл ажиллагаанаас ялгарсан хортой бодисыг заавал цэвэршүүлэх үүрэгтэй.

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь

 а/ агаарыг хамгаалах хөтөлбөр боловсруулан Засгийн газраар батлуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

б/ агаарын чанарын хяналт, шинжилгээний ажлыг зохион байгуулах

в/ агаарыг хамгаалахтай холбоотой дүрэм, журам батлах, стандартын төсөл боловсруулах, эрх бүхий байгууллагаар батлуулах үүрэг хүлээнэ.

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь

а/ агаарын бохирдлын бодисын хүлцэх агууламж, агаарт үзүүлэх физикийн хортой нөлөөллийн түвшний стандартын төслийг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулах

б/ агаарын бохирдол физикийн хортой нөлөөлөл, хүний эрүүл мэндэд нөлөөлөх байдалд хяналт тавих үүрэгтэй_

 Агаарын чанарыг тодорхойлох, хяналт шинжилгээ хийх, холбогдох мэдээ гаргах үүрэг бүхий агаарын чанарын асуудал эрхэлсэн мэргэжлийн албыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулан ажиллуулна.

 Агаар бохирдуулах бодисын хүлцэх агууламж, агаарт үзүүлэх физикийн хортой нөлөөллийн түвшин хэм хэмжээ, түүнчлэн хөдөлгөөний эх үүсвэрийг төрөл бүрийн агаарт гаргах, бохирдуулах бодисын хүлцэх агууламж, физикийн хортой нөлөөллийн түвшний хэм хэмжээ, тэдгээрийг тодорхойлох аргыг стандартаар тогтооно.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага агаарт бохирдуулах бодис гаргадаг физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэн, суурин эх үүсвэр ашиглахдаа мэргэжлийн албаар дүгнэлт гаргуулан сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авна.

         Гэнэтийн аюул болон үйлдвэрлэлийн осол болон бусад шалтгаанаар агаар дахь бохирдуулах бодисын агууламж, физикийн хортой нөлөөллийн түвшин ноцтой нэмэгдэж, стандартын хэм хэмжээнээс хэтэрч хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд аюул учруулахаар болсон бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, мэргэжлийн алба, аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга хүн амд шуурхай мэдэгдэх бөгөөд аагрын бохирдол, физикийн хортой нөлөөлөл, ноцтой нэмэгдсэн шалтгааныг тогтоох, хохирлыг арилгах арга хэмжээг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, мэргэжлийн албаны дарга, Засаг дарга, холбогдох байгууллага хамтран хэрэгжүүлнэ.

Субъектив тал: гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэнэ.

Субъект: Үйлдвэрийн үйл ажиллагааны улмаас ялгарсан хортой бодисыг цэвэршүүлээгүй хаясан үйлдвэрийн удирдах албан тушаалтан, ажил үүргийн хувьд хариуцсан ажилтан байна.

         Энэ зүйлийн 2 дахь хэсэгт агаарыг хүний эрүүл мэнд, байгаль орчиндоо хортой бодисоор бохирдуулсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол бие даасан гэмт хэрэг болгохоор хуульчилжээ.

Объект: Эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах хүний эрх.

Халдлагын зүйл нь агаарыг бохирдуулах агууламж, шинж чанартай хортой ямар ч бодис байж болно. Заавал үйлдвэрийн үйл ажиллагаанаас ялгарсан байх албагүй.

Объектив тал:

а/ агаарыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой бодисоор бохирдуулсан, идэвхитэй үйлдэл, эс үйлдэхүй байна.

б/ энэ үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учирсан байна.

в/ бохирдуулсан үйлдэл, эс үйлдэхүй, үлэмж хэмжээ хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

         Агаарын чанарт нөлөөлж буй өөрийн үйл ажиллагааны тухай болон азоны давхаргын төлөв байдалд хортой нөлөөлөх бодисын импорт, үйлдвэрлэл, агаарын чанарын тухай мэдээг хугацаанд нь гаргаж мэдээлээгүй, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлж хорт бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг тээврийн хэрэгсэл, хөдөлгөөнт бусад эх үүсвэр ашиглах, агаарыг хамгаалах шаардлага хангаагүй аж ахуйн нэгж, байгууллага байгуулж ажиллуулах, тоног төхөөрмж нэвтрүүлэх, агаарт бохирдуулах бодис гаргах, физикийн хортой нөлөөлө үзүүлэх талаар зөвшөөрөлд заасан хэмжээ нөхцөл, шаардлагыг зөрчих, агаарт гаргах бохирдуулах бодис, физикийн хортой нөлөөллийг багасгах, цэвэрлэх, хянах төхөөрөмж, багаж хэрэгсэл ашиглах журам зөрчих зэргээр агаарыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой бодисоор бохирдуулсан бол энэ зүйлээр хариуцлага хүлээнэ.

Субъектив тал:Санаатай болон болгоомжгүй гэм буруутай. Өөрөөр хэлбэл бохирдуулсан үйлдэл, эс үйлдэхүйдээ санаатай, хор уршигт болгоомжгүй хандсан байна. Хортой бодис гэдгийг заавал мэдсэн байх ёстой.

Субъект: Агаарыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой бодисоор бохирдуулсан хэрэг хариуцах чадвартай 16 насанд хүрсэн хэн ч байж болно.

 

 

Газрын хэвлийг ашиглах, хамгаалах журам зөрчих /ЭХ-ийн 204-р зүйл/

 

1. Газрын хэвлийг ашиглах, хамгаалах журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд, мал амьтан, байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

 

2.Уулын үйлдвэр болон газар доорх байгууламж ашиглалтад оруулах, түүнийг ашиглах явцад, түүнчлэн газрын хэвлийг ашиглах, хамгаалах журам зөрчсөний улмаас их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

3.Энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ЭХ-ийн 204-р зүйл 1 дэх хэсэг:

Объект: Газрын хэвлийг ашиглах, хамгаалах журам.

Халдлагын зүйл: Газрын хэвлий

Газрын хэвлий гэж хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс, тухайлбал бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламжийг хэлнэ. 

Объектив тал: 

·                        газрын хэвлий ашиглах, хамгаалах журам зөрчсөн идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй байна.

·                        энэ үйлдэл, эс үйлдэхүйн улмаас их хэмжээний хохирол учирсан,

·                        үйлдэл, эс үйлдэхүй, хор уршиг шалтгаант холбоотой байна.

Субъектив тал: Санаатай ба болгоомжгүй

Субъект: 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 ЭХ-ийн 204-р зүйл 2 дахь хэсэг:

Объект: Уулын үйлдвэр болон газар доорх байгууламж ашиглалтад оруулах, түүнийг ашиглах явцад, түүнчлэн газрын хэвлий ашиглах хамгаалах журам

Объектив тал: а/уулын үйлдвэр болон газар доорх байгууламж ашиглалтанд оруулах, түүнийг ашиглах явцад түүнчлэн газрын хэвлий ашиглах, хамгаалах журам зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байна. б/үйлдэл, эс үйлдэхүй, их хэмжээний хохирол шалтгаант холбоотой байна Субъектив тал: Санаатай ба болгоомжгүй

Субъект: Нийтлэг байна.

Зүйлчлэлийн асуудал:

·                        Ашигт малтмал олборлох аж ахуйн нэгж байгууллага нь байгаль орчныг бохирдуулсан, түүний баялгийг зүй бусаар ашигласан, гэмтээж сүйтгэсний улмаас хуульд заасан хохирол учирсан бол энэ зүйлд заасан гэмт хэрэг болно.

·                        Геологи, уул уурхайн болон байгаль хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллага газрын хэвлийн ашиглалт, хамгаалалт, геологийн судалгаанд тус тус хяналт тавина.

·                        Газрын хэвлийг ашиглах, аюулгүй ажиллагааны дүрэм, хэм хэмжээг зөрчсөн, газрын хэвлийг хамгаалах журам, түүнийг ашиглахад үүсч болзошгүй аюул осол, хортой нөлөөнөөс ажиллагчид, хүн ам болон мал, ан амьтан, байгаль орчин, барилга байгууламжийг хамгаалах шаардлагыг хангаагүй байснаас их хэмжээний хохирол учирвал гэмт хэрэг болно.

·                        Ашигт малтмал олборлох, эрдэс түүхий эдийг боловсруулах, түүнчлэн ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доорхи барилга байгууламжийн зураг төсөл зохиох, тэдгээрийг барих, ашиглалтад оруулах талаар газрын хэвлийн хуульд заасан шаардлагыг зөрчин хуульд заасан их хэмжээний хохирол учруулсан бол энэ зүйлд заасан гэмт хэрэг болно.  

·                        Газар дор нефть, хий, бусад бодис, материал хадгалах, хортой бодис, үйлдвэрлэлийн хаягдлыг хамгаалан булах, бохир ус зайлуулах зориулалттай барилга байгууламж барих, ашиглахад зориулан газрын хэвлийг ашиглахдаа эрх бүхий захиргааны төв байгууллагаас тогтоосон нөхцөл, шаардлагыг зөрчсөнөөс хуульд заасан их хэмжээний хохирол учирсан бол энэ зүйлээр зүйчилнэ.

·                        Газар доорх усны горимыг ашиглах цооног, геодези, маркшейдерийн тэмдгийг устгасан, гэмтээснээс хуульд заасан их хэмжээний хохирол учирсан бол энэ зүйлээр зүйлчилнэ.

·                        Газрын хэвлийд геологийн судалгаа хийх журам, шаардлагыг зөрчсөн нь хайгуул хийсэн ашигт малтмалын нөөцийг буруу үнэлэх, ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар дээр барилга байгууламжийг барих нөхцөлийг буруу тодорхойлоход хүргэснээс их хэмжээний хохирол учирсан.  

·                        Газрын хэвлийг дур мэдэн ашигласан, ашигт малтмал бүхий талбайд барилга байгууламж дур мэдэн барьсанаас хуульд заасан их хэмжээний хохирол учирсан бол энэ зүйлд заасан гэмт хэрэг болно.

·                        Газрын хэвлийг ашиглах явцад эвдэрсэн газрыг аюул осолгүй болгож, цаашид ашиглаж болохуйцаар засан тохижуулаагүй эс үйлдэхүйн улмаас их хэмжээний хохирол учирсан бол энэ гэмт хэрэг болно.

·                        Ашигт малтмалын ордыг гэмтээж сүйтгэсэн, баялаг хэсгийг нь өөрчлөн олборлосон, ашигт малтмалын балансын нөөцийг зохистой ашиглах шаардлагыг бусад хэлбэрээр зөрчин их хэмжээний хохирол учруулбал энэ зүйлээр зүйлчилнэ.  

 

 

Байгаль орчныг бохирдуулах /ЭХ-ийн 205-р зүйл/

 

1.Аюултай болон бусад хог хаягдлаар байгаль орчныг бохирдуулсны улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

2.Аюултай хог хаягдлыг улсын хилээр нэвтрүүлсэн бол хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ЭХ-ийн 205-р зүйл 1 дэх хэсэг:

Объект: Байгаль орчны цэвэр ариун байдал, хүн амын эрүүл мэнд давхар объект болно.

Объектив тал: 

а/. аюултай болон бусад хог хаягдлаар байгаль орчныг бохирдуулсан үйлдэл, эс үйлдэхүй байна.

б/. энэ үйлдэл, эс үйлдэхүйн улмаас их болон онц их хэмжээний хохирол учирсан байна.

в/. үйлдэл, эс үйлдэхүй, хохирол хоёр шалтгаант холбоотой байна.

Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенцид тодорхойлсноор -Хүн, амьтны эрүүл мэнд, үр удамд сөргөөр нөлөөлж, тэдгээрт өвчин эммгэг үүсгэдэг буюу байгаль орчны тэнцлийг алдагдуулдаг шинж чанар бүхий хог хаягдлыг аюултай гэж үзнэ.

Тэсрэмтгий, шатамхай шингэн буюу хатуу, өөрөө шатдаг, цацраг идэвхт, хөрс, агаар, устай харилцан үйлчилж хортой, эсхүл галын аюултай хий ялгаруулдаг, исэлдүүлэгч, идэмхий, органик, хэт ислийн хаягдал нь аюултай хог хаягдал юм. 

Субъектив тал: Санаатай ба болгоомжгүй

Субъект: 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

ЭХ-ийн 205-р зүйл 2 дахь хэсэг:

Объект: Аюултай хог хаягдлыг улсын хилээр нэвтрүүлэх журам

Халдлагын зүйл: Аюултай хог, хаягдал байна

Объектив тал: Аюултай хог хаягдлыг улсын хилээр нэвтрүүлснээр бүрдэл төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Субъектив тал: Санаатай

Субъект: Нийтлэг байна.

 

Зүйлчлэлийн асуудал:

·                        Газрыг ашиглахдаа үйлдвэрийн хаягдал, бохир ус, хортой болон бусад бодисыг газрын дор хадгалах, булах, хөрсийг ихээр гэмтээснээс их хэмжээний хохирол учирсан бол энэ зүйлээр зүйлчилнэ.   

 

Газрын хөрс, усыг бохирдуулах /ЭХ-ын 207 дугаар зүйл/

 

            1.Химийн бодис, бордоог экспортлох, импортлох, улсын хилээр дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, устгах, ашиглах, тээвэрлэх журам зөрчсөн, үйлдвэрийн болон ахуйн хог хаягдлаар газрын хөрс, усыг бохирдуулж хүний эрүүл мэнд, байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийн объект нь газрын хөрс, усыг зохистой ашиглах талаар тогтоосон журам.  Халдлагын зүйл нь газар гэдэг нь газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхарга юм.

“Усны сан бүхий газар ” гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, мөнх ус, мөсөн голын эзэлж байгаа газрыг хэлнэ. “Химийн бодис” гэдэг нь химийн элемент агуулсан газрын хөрс, усыг бохирдуулах агууламжтай бүх төрлийн нийтлэг бодис юм.

         УИХ-с 2000 оны 11-р сарын 3-ны өдөр Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хуулийг батлан гаргасан. Энэ хуулийн зорилт нь Монгол улсын нутаг дэвсгэрийг аюултай хог хаягдлаас хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Энэ хуулийн 3-р зүйлд зааснаар “аюултай хог хаягдал” гэж хүн, амьтны эрүүл мэнд, үр удамд сөргөөр нөлөөлж, тэдгээрт өвчин эмгэг үүсгэдэг буюу байгаль орчны тэнцлийг алдагдуулдаг шинж чанар бүхий хог хаягдал юм. Химйин бодисыг түүхий эд болгон ашигладаг арьс, шир, ноос зэрэг малын түүхий эд боловсруулдаг үйлдвэрүүдээс газрын хөрс, ус, байгаль орчныг бохирдуулах боломжтой.

Объектив тал: Химийн бодис бордоог

а/ экспортлох б/ импортлох в/ улсын хилээр дамжуулан тээвэрлэх

 г/ үйлдэрлэх д/ хадгалах е/ худалдах ё/ устгах

з/ ашиглах, тээвэрлэх журам зөрчсөн

ж/ үйлдвэрийн болон ахуйн хог хаягдлаар газрын хөрс, усыг бохирдуулсан

и/ дээр дурдсан үйл ажиллагааны журам зөрчсөн, бохирдуулсан үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учруулсан байна.

к/ үйлдэл, эс үйлдэхүй, үлэмж хохирол нь шалтгаант холбоотой байна.

Субъектив тал:Санаатай болон гэм буруугаар үйлдэгдэнэ. Гол төлөв үйлдэлдээ эс үйлдэхүй, санаатай , хор уршигт болгоомжгүй хандана.

Субъект: Хэрэг хариуцах чадвартай, 16 насанд хүрсэн этгээд байна.

 

Зүйлчлэлийн асуудал:

·                        Химийн бодис, бордоог хадгалах, ашиглах, тээвэрлэх талаар хууль, бусад дүрэм, журмаар тогтоосон шаардлагыг зөрчиж хуульд заасан хохирол учирснаар гэмт хэрэг төгсөнө.

·                        Газар эзэмшигч, ашиглагч нь газрын төлөв, чанарыг хадгалах, байгалийн аясаар болон хүний үйл ажиллагааны улмаас үр шим буурах, газрын ургамлын бүрхэвч талхлагдах, хөрс элэгдэх, эвдрэх, хуурайших, намагжих, давсжих, бохирдох, хордохоос сэргийлэх талаар үүргээ биелүүлээгүйн улмаас их хэмжээний хохирол учирсан байна.

·                        Газрыг ашиглахдаа үйлдвэрийн хаягдал, бохир ус, хортой болон бусад бодисыг газрын дор хадгалах, булах, хөрсийг ихээр гэмтээснээс их хэмжээний хохирол учирсан бол энэ зүйлээр зүйлчилнэ.

 

Усны тухай хууль тогтоомж зөрчих /ЭХ-ийн 208-р зүйл/

 

1.Усны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас ан амьтан, шувуу, загас олноор үхсэн болон бусад их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

.2. Энэ хэргийг давтан, эсхүл улсын тусгай хамгаалалттай газар нутагт үйлдсэн, их буюу онц их хэмжээний хохирол учирсан, хүний эрүүл мэнд, амь нас хохирсон бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ

Объект: Усыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон нийгмийн харилцаа.

Халдлагын зүйл: Ус байна.

Объектив тал: 

·                        а/. Усны хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байна.

·                        б/. Ингэж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн үр дүнд ан амьтан, загас, шувуу олноор үхсэн болон бусад их хэмжээний хохирол учирсан байна.

·                        в/. Үйлдэл, эс үйлдэхүй, хуульд заасан хохирол хоёр шалтгаант холбоотой байна.

Усны тухай хууль тогтоомж зөрчих нь:

·                        Ус ашиглалтын болон хаягдал усны бүртгэл, мэдээг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаж өгөөгүй,

·                        Усыг бохирдлоос хамгаалах шаардлагыг биелүүлэхгүй байх,

·                        Ус татах болон бохир ус цэвэршүүлэх барилга байгууламжийн хэвийн ажиллагааг хангах шаардлагыг биелүүлээгүй, тэдгээрт засвар үйлчилгээ хийгээгүй,

·                        Иргэн аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээний дагуу чанарын баталгаатай усаар хангах үүргээ биелүүлээгүй,

·                        Усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ашигласан,

·                        Усны тухай хуулиар хориглосон ажиллагаа явуулсан зэрэг үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хуульд заасан хохирол учирсан бол гэмт хэрэг болно.

Усыг ашиглахдаа:

·                        Усны тухайн эх үүсвэрийн нөөцийг ашиглахдаа байгаль орчны тэнцлийг хангахад шаардагдах хэмжээний усыг байгальд заавал үлдээнэ,

·                        Ус ашиглах технологи нь олон улсын жишиг болон стандартад тохирохгүй үйлдвэр, үйлчилгээний газар, аж ахуйн нэгжийг байгуулах, ажиллуулахыг хориглоно.

·                        Усны эх үүсвэр, гольдрол, гуу, жалга, сайр болон хамгаалалтын бүсэд хог хаягдал, бохир бодис хаяхыг хориглоно,

·                        Усыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглана, ус ашиглагч нь усны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан үүрэг биелүүлнэ.

Субъектив тал: Санаатай ба болгоомжгүй

Субъект: 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай этгээд.

 

Зүйлчлэлийн асуудал:

 

Байгалийн объектыг санаатай эвдэх, гэмтээх, устгах /ЭХ-ийн 210-р зүйл/

 

            1.Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад орсон байгалийн объектыг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Объект: Тусгай хамгаалалтад авагдсан түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хамгаалахад үүссэн харилцаа.

Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад орсон, хүний хөдөлмөр шингээгүй, байгалийн өөрийн бүтээгдэхүүн болох байгалийн цогцолбор болон дурсгалт газруудыг байгалийн объект гэж ойлгох нь зүйтэй. /Төрийн мэдээлэл. 1999 он, ¹ 2/

Байгалийн дурсгалт газарт өвөрмөц тогтоц, илэрч бүхий газар, хүрхрээ, хясаа, хавцал, агуй, хад цохио, явар, цонж, төгөл мод, рашаан булаг, баянбүрд, элсэн манхан, солир, солирын цар, өрх, галт уулын тогоо зэргийг хамааруулан ойлгож болно. /Төрийн мэдээлэл, 1999 он, ¹ 2/

Түүх, соёлын дурсгалт газарт эртний хүний оромж, өтөг бууц, агуй, сүг зураг, хадны бичээс, буган ба хүн чулуун хөшөө, булш бунхан, эртний хот суурины үлдэгдэл, балгас, хэрэм цайз, суваг шуудуу, далан, эртний зэр зэвсэг хийж байсан орд, уламжлалт зан үйлтэй холбоотой уул овоо, тахилга бүхий түүхийн чухал үйл явдал болсон газар зэргийг хамааруулж болно.

Халдлагын зүйл: Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад орсон байгалийн объект

Объектив тал: Түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалтад орсон байгалийн объектыг:

·                        Санаатай эвдсэн,

·                        Гэмтээсэн,

·                        Устгасан идэвхтэй үйлдэл байна. Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. 

Эвдсэн гэж засварлаж, сэлбээд анхны зориулалт байдлаар нь сэргээж болох тийм байдлыг хэлнэ.

Устгасан гэж сэргээн засварлах ямар ч боломжгүй байдлаар хөнөөсөн байх явдал юм.

Субъектив тал: Шууд санаатай сэдэлт нь янз бүр байж болно.

Субъект: 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай этгээд

 

Зүйлчлэлийн асуудал:

 

Хууль бусаар ашигт малтмал хайх,ашиглах, 

олборлох /ЭХ-н 214 дүгээр зүйл/

 

            1.Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулж  үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

 

            2.Энэ хуулийн 214.1-д заасан гэмт хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, эсхүл уг үйл ажиллагааг  тусгай хамгаалалттай газар нутагт явуулсан бол эд хөрөнгийг нь хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

 3.Тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй, эсхүл химийн хорт болон аюултай бодис хэрэглэх журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд, мал, амьтан, байгаль орчинд их хэмжээний хохирол бусад хүнд хор уршиг учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөн зуун тавиас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

         2002 оны ЭХ-р энэ хэргийн обьектив талыг тусгай зөвшөөрөлгүй этгээд а/ ашигт малтмаlын хайгуул хийсэн олборлосон гэж тодорхойлж байсныг 2008 оны эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулиар энэ зүйлийн нэг дэх хэсэгт “хууль бусаар ашигт малтмал хайх ашиглах,олборлох үйл ажиллагаа явулж үлэмж хэмжээний хохирол учруулсан”гэж өөрчлөн найруулсан.

         Обьект нь:ашигт малтмалын хайгуул хийх,ашиглах,олборлох талаар тогтоосон журам

         Халдлагын зүйл: Ашигт малтмал юм. Ашигт малтмал гэж геологийн хувьсгал өөрчлөлтийн дүнд газрын дагуу түүний хавиар үүсч бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал юм.

          Обьектив тал:хууль бусаар ашигт малтмал 

а/ хайх б/ ашиглах в/ олборлох үйлдэл эс үйлдэхүй

г/ эдгээр үйлдэл эс үйлдэхүйн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан

д/ үйлдэл,эс үйлдэхүй үлэмж хэмжээний хохиролын хооронл шалтгаант хобоотой байна. Хуульд заасан хохирол учирч байж төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтнй гэмт хэрэг юм.

         “хуульд нэрлэж заасан үйлдлүүдийг хууль бусаар хийх”гэдэг ашигт малтмалын тухай хуулийн 7,17,18,19,20,21,22,24,25,26,27,28-р зүйлд заасан үндэслэл журмын дагуу ллагаас тусгай зөвшөөрөлгүй дээр дурдсан үйл ажиллагааг эрхэлсэн байхыг ойлгоно.

“тусгай зөвшөөрөл”нь /лиценз/ хайгуулын болон ашиглалтын гэсэн 2 төрөлтэй байна.

“Хайгуулын тусгай зөвшөөрөл”гэж ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмал эрэх хайхэрх олгосон баримт бичиг.

“Ашиглалтын тусгай зөвшөөрөл”гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичиг юм. “Ашигт малтмал эрэх” гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох замаар хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг хэлнэ. “ашигт малтмал хайх”гэж эрдсийн хуримтлалын байдал тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу,түүний хэвлий,хүдрийн овоолго хаягдал,байгалын уснаас ашигт малтмао ялган авах олборлох түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хэлнэ. “Ашигт малтмал олборлох” гэж газрын гадаргуу,түүний хэвлийгээс эрдсийн хуримтлалыг гарган авч байгаа үйл ажиллагаа юм.

         Ашигт малтмал эрэх,хайх,олборлох ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй болон дээрх үйл ажиллагааны журмыг зөрчиж явуулсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол бүрдэл төгссөн гэмт хэрэг болно.

         Субьектив тал:ёанаатай буюу болгоомжгүй гэм буруугаар үйлдэнэ.

         Субьект:Хууль бусаар ашигт малтмал хайсан ашигласан олборлосон 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай хэнч байж болно.

         Энэ зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийн улмаас а/ их буюу ону их хэмжээний хохирол учирсан б/ уг үйл ажиллагааг тусгай хамгаалалттай газар нутагт,явуулсан бол хүндрүүлэх нөхцөл байдал болно.

         Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар тусгай хамгаалалттай шазар нутаг гэдэгт дархан цаазат газар,байгалын цогцолбор газар,байгалын нөөц газар,дурсгаот газар тус тус хамаарна.Дээр дурдсан хуулийн 12-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дархан цаазат газарт газар хагалах,ухах,тэсэлгээ хйих,ашигт малтмал хайх олборлохыг 18-р зүйлд зааснаар ашигт малтмал хайх,олборлохыг 21-р зүйлд зааснаар байгалын нөөц газарт ашигт малтмал хайх олборлохыг 24-р зүйд зааснаар дурсгалт газар тэсэлгээ хийх,ашигт малтмал хайх,олборлохыг тус тус хориглосон байдаг.

         Энэ хуулийн 3 дахь хэсэгт бие даасан гэмт хэргийг хуульчилсан байна.

         Обьект: Тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын хайгуул,ашиглалт,олборлолтын үйл ажиллагаа явуулсан талбайд нөхөн сэргээлт хийх, химийн хорт болон аюултай бодис хэрэглэх журам юм.

         “Химийн хорт бодис”гэж хүний эрүүл мэнд,багал орчин мал амьтанд хортой нөлөө үзүүлэх улмаар үхэл мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис тэдгээрийн нэгдлийг хэлнэ.

 “Химийн аюултай бодис” гэж тэсрэмтгий,шатамхай,идэмхий исэлдүүлэгч,цочромтгой шинж чанартай химийн бодис тэдгээрийн нэгдлийг хэлнэ.

      Обьектив тал:тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын хайгуул ашиглалт олборлолтын үйл ажиллагаа явуулсан талбайд

а/ нөхөн сэргээлт хийгээгүйэс үйлдэхүй

б/ химийн хорт болон аюултай бодис хэрэглэх журамзөрчсөн үйлдэл эс үйлдэхүй,

в/ эдгээр үйлдэл эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэнд мал амьтан байгал орчинд их хэмжээний хохирол хүнд хор уршиг учруулсан байна.

г/ үйлдэл эс үйлдэхүй их хэмжээний хохиролын хооронд шалтгаант холбоотой байна.

         Ашигт малтмалын тухай хуулийн 38-р зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгал орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж түүнд орчны бохирдолтыг зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх,эвдэгдсэн газрыг булах,тэгшлэх,ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгаж хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.

Байгал хамгаалах төлөвлөгөөг сум дүүргийн засаг дарга баталж зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төлөвлөгөөнд тусгагдсан байгал хамгаалах арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сум,дүүргийн засаг дарга дээр дурдсан хуулийн 38-р зүйлийн 1 дэх хэсгийн 8-д заасан арга хэмжээг авна.

         Энэ хуулийн 39-р зүйлд зааснаар байгал орчныг хамгаалах талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрөл авсны дараа байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж байгал орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж,түүндээ байгал орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тухайн уурхайн ажиллагааны явцад хүн малын эрүүл мэнд байгал орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлж түүнийг багасгах арилгах арга хэмжээ болон уурхайн ажиллагааг байгал орчинд хохирол багатай явуулах агаар мандал,усны бохирдолт хүн, амьтан,ургамалд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх цогц арга хэмжээг тусгаж хэрэгжүүлэх үүрэгтэй.Энэ хуулийн 39-р зүйлийн 1-дэх хэсгийн 9-д байгал орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож байгал орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас энэ хуулийн 39.1.9-д заасан хөрөнгөөр байгал орчныг нөхөн сэргээх ажлыг мэргэшсэн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна.

         Тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын хайгуул ашиглалт олборлолтын үйл ажиллагаа явуулахдаа химийн хорт болон аюултай бодис хэрэглэх журам зөрчих гэдэг нь эдгээр бодистой холбогдох тухайлбал,тэдгээрийг экспортлох,импортлох,үйлдвэрлэх худалдах ашиглах /хэрэглэх/ үйл ажиллагааг хэлнэ.Энэ гэмт хэргийн тухайд бас ашигт малтмалын хайгуул хйих олборлолтын ажиллагаанд дээр дурдсан бодисуудыг хэрэглэсэн байхыг ойлгоно.Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулсны улмаас бусдын эрүүл мэнд байгал орчинд болон мал,амьтан,эд хөрөнгөд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх ба эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

         Субьектив тал:Сангаатай ба болгоомжгүй гэм буруугаар үйлдэгдэнэ.Үйлдэлдээ санаатай,учрах хор уршигт болгоомжгүй хандана.

        Субьект:Тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын хайгуул ашиглалт олөорлолтын үйл ажиллагаа эрхэлж хуульд үаасан хохирол учруулсан этгээд байна.

 

Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж зөрчих/Эрүүгийн хуулийн 2141-р зүйл/

1.Химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, хадгалах, худалдах, худалдан авах, тээвэрлэх, ашиглах болон бусдад дамжуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

2.Химийн хорт болон аюултай бодисыг зориулалт бусаар ашигласан,   бусдын эрүүл мэнд, байгаль орчинд хүнд хор уршиг, их хэмжээний хохирол учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Обьект нь:Нийгмийн аюулгүй байдал,хүн амын эрүүл мэнд байна.Халдлагын зүйл нь хиймийн хортой болон аюултай бодис байна.

“Химийн хорт бодис”гэж хүний эрүүл мэнд,байгал орчин,мал амьтанд хортой нөлөө үзүүлэх,улмаар үхэл,мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис,тэдгээрийн нэгдлийг, “химийн аюултай бодис” гэдэг нь тэсрэмтгий,шатамхай,исэлдүүлэгч,зочромтгой шинж чанартай химийн бодис тэдгээрийн нэгдлийг хэлнэ.

         Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1800 гаруй аж ахуй нэгж 640 нэр төрлийн химийн хорт бодис хэрэглэж байгаа бөгөөд тэдний 30 гаруй хувь нь химийн бодсын нөөцийн 50 гаруй хувь нь нийслэлд байдаг.Химийн хорт бодсын ашиглалт,хадгалалт,хамгаалалттай холбоотой зөрчил даамжирч ямар хор уршигт хүргэж болохыг алт олборлох ажиллагаанд хууль бусаар химийн хүчтэй хорт бодис болох цианит натри,мөнгөн ус хэрэглэсний үр дагавар,үр дүн болох Дархан-Уул аймгийн Хонгор суманд болсон явдал харууллаа.

Обьектив тал:Химийн хорт болон аюултай бодисыг а/ зөвшөөрөлгүйгээр экспортлох,б/ импортлох в/ хил дамнуулан тээвэрлэх г/ үйлдвэрлэх д/ хадгалах е/ худалдах ё/ худалдан авах з/ тээвэрлэх ж/ ашиглах и/ бусдад дамжуулсан зэрэг үйлдлийн аль нэгийг хийснээр бүрдэл төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

         Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох,импортлх,үйлдвэрлэх,худалдах,ашиглах зөвшөөрлийг аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу олгоно.Зөвшөөрөлгүйгээр дээр дурдсан үйл ажиллагаа явуулбал гэмт хэрэг болно.

         Иргэн,аж ахуйн нэгж,байгууллага хиймийн хорт болон авултай бодис экспортлох,импортлохоор улсын хилээр нэвтрүүлэх,нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан тээвэрлүүлэх болон үйлдвэрлэх,хадгалах,ашиглах,худалдах,устгах явцад хүний эрүүл мэнд,байгал орчин,мал амьтанд үзүүлэх сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлэх гарсан хор уршгийг арилгах арга хэмжээг өөрийн зардлаар авч хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.

         Химийн хорт болон аюултай бодис экспортлох,импортлох,хилээр дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэхдээ а/ бодисын нэр томъёо б/ худалдааны болон техниоийн нэр в /олон улсын бүртгэлийн дугаар г/ ашиглах газар зориулалт,хугацаа,тоо,хэмжээ д/ физик химийн болон хор авулийн шинж чанар е/ болзошгүй осол эрсдлийн үед авах арга хэмжээ ё/ үйл ажиллагаа явуулах ажлын байрны дүгнэлт,з/ тухайн бодис түүний хольц,хаягдлыг устгах аргачлал,тээвэрлэх арга зэрэгийн талаар мэдээллийн санг бүрдүүлсэн байх зайлшгүй шаардлагай.

         Химийн хорт болон аюултай бодисыг хадгалахад дараах шаардлага тавигдана.Үүнд:а/ хадгалах агуулахын байршиллыг холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтйг үндэслэж зохих шатны засаг дарга тогтооно.б/ тэдгээрийг зориулалтын тусгай агуулахад онцгой журмыг баримтлан хадгална.в/ хадгалж байгаа химийн хорт болон авултай сав баглаа боодол нь тухайн бодисын нэр,анхааруулах тэмдэг,аюулын шинж чанарыг тод,томоор бичсэн шошготой байна.

         Химийн хорт болон аюултай бодис худалдахдаа:тусгай зөвшөөрөл бүхий иргэн аж ахуйн нэгж,байгууллага,худалдан авсан этгээдийн хаяг,бодисын нэр,төрөл хэмжээ,ашиглах зориулалтыг заасан баримтыг 2 хувь үйлдэн баталгаажуулан,нэг хувийг худалдан авагчид,үлдсэн хувийг өөртөө хадгална.Дурдсан бодисыг тусгай цэгээр дамжуулан хүнсний болон бусад төрлийн бараа бүтээгдэхүүнээс дусад нь худалдана.

         Химийн хорт болон аюултай бодисыг тээвэрлэхдээ:техникийн болон аюулгүй байдал хангасан тээврийн хэрэгсэл ашиглах бөгөөд түүнд анхааруулах аюулын шинж чанарын тухай санамж байрлуулна.Уг бодисыг хүн мал амьтан болон бараа бүтээгдэхүүнтэй хамт тээвэрлэхийг хориглоно.Химийн хорт болон аюултай бодисыг шуудангаар илгээх,нийтийн тээврийн хэрэгслээр болон ердийн хөсгөөр тээвэрлэхийг хориглонон

         Химийн хорт болон аюултай бодис ашиглахад дараах шаардалага тавигдана.Үүнд:а/ хөдөлмөр хамгаалалт,аюулгүй ажиллагааны нөхцөл шаардлагыг бүрэн хангасан зориулалтын байр,талбайд дээрх бодисыг ашиглана.б/ тухайн бодис ашиглах явцад ажлын байр болон байгал орчинд эрх бүхий байгууллагаас тогтоосон химийн хорт болон аюултай бодисын хүрэлцэх хэмжээг хэтрүүлэхийг ойлгоно.в/ эдгээр бодистой ажиллах ажилд мэргэжлийн зохих мэдлэг,дадлага туршлагатай 18-с дээш настай хүнийг ажиллуулна.г/ жирэмсэн,хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг ажиллуулахыг хориглоно.д/ иргэн,ААН,Б-нь үйлдвэрийн зориулалтаар ашиглах химийн хорт болон аюултай бодисын ашиглалт зарцуулалтын бүртгэл хөтөлж,тайлан мэдээг сум,дүүргийн засаг дарга жил бүрийн 11 сарын 15-ний дотор төрийн захиргааны төв байгууллагад дараа оны 1-р сард багтээн хүргүүлнэ.

         Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд:Хилийн мэргэжлийн хяналтын алба хяналт тавьна.Уг бодисыг улсын хилээр нэвтрүүлэх боомтыг засгийн газар тогтооно.Зөвшөөрөлгүйгээр уг бодисуудыг хилээр нэвтрүүлэхийг хориглоно.

Субьектив тал:гэм буруугийн санаатай болон болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг.

Субьект нь:16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай химийн хорт болон аюултай бодисыг зөвшөөрөлгүйгээр экспортолсон импортолсон хил дамнуулан тээвэрлэсэн үйлдвэрлэсэн хадгаласан худалдан авсан,тээвэрлэсэн,ашигласан,бусдад дамжуулсан этгээд байна.

         Эрүүгийн хуулийн 2141-р зүйлийн 2-дахь хэсэгт химийн хорт болон аюултай бодисыг а/ зориулалтын бусаар ашигласан б/ бусдын эрүүл мэнд,байгал орчинд хүнд хор уршиг,их хэмжээний хохирол учруулсан бол хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

  1. Амьтан, ургамлын аймгийг хамгаалах журамд халдсан гэмт хэрэг

 

Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих /ЭХ-ийн 203-р зүйл/

 

1.              Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед, хориглосон арга, зэвсэг, хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан,тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

         .2.Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Эрүүгийн хуулийн 203-р зүйлийн 1 дэх хэсгийн диспоцизид “хориглосон газарт” гэж байсныг “улсын тусгай хамгаалалттай газар нутагт” гэж өөрчилсөн, “их буюу онц их хэмжээний хохирол” гэж байсныг хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулан “үлэмж хэмжээг” оронд оруулж, “агнахыг хориглосон ан амьтан ” гэсэн байсныг “ховор амьтан” гэж өөрчлөн хуульчлав.

Объект: Агнуурын амьтныг ахуй, үйлдвэрлэл, тусгай зориулалтаар агнах, барих, зохистой ашиглах журам. Халдлагын зүйл: Ан амьтан, ховор амьтан. Агнуурын ан амьтан гэж арьс, үс, мах болон бусад түүхий эдийг нь ашиглахаар агнаж ирсэн уламжлалтай, агнуурын нөөцтэй амьтан юм6 “ховор амьтан” гэдэг нь тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтан юм.

Объектив тал: Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед, хориглосон арга, зэвсэг, хэрэгслээр

  • ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан,
  • ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан,тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн

Улсын тусгай хамгаалалттай газар нутаг, тэдний ангилал, төрлийг тусгай хамгаалалттай газар нутгийн тухай /1994/-аар тогтооно. Тусгай хамгаалалттай газар нутгийг дараах байдлаар ангилна.

а/ Дархан цаазтай газар

б/ байгалийн цогцолбор газар

в/ байгалийн нөөц газар

г/ дурсгалт газрыг аймаг, нийслэл, сум, дүүрэг өөрийн нутаг дэвсгэрт байгаа тодорхой газар нутгийн, орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно. Улсын хил орчмын нутаг дэвсгэрийг хил залгаа улстай тохиролцсоны үндсэн дээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангилалд оруулж болно.

Дархан цаазат газар гэдэг нь байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчин тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг хэлнэ. Дархан цаазат газрыг а/ онгон бүс б/ хамгаалалтын бүс в/ хязгаарлалтын бүсэд хуваана. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, 11-р зүйлийн 4-т заасан ан амьтны тооллого, тэдгээрийн тоо, нас хүйс, сүргийн бүтцийг зохицуулах үйл ажиллагааг батлагдсан хөтөлбөр, аргачлалын дагуу явуулахаас өөр зориулалтаар ан амьтан агнах, барих, үргээх, тэдгээрийн үүр ичээ, нүх ноохойг хөндөх, эвдэж сүйтгэхийг хориглосон байна.

Байгалийн цогцолборт газар гэж байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг хэлнэ. Байгалийн цогцолборт газар нь а/ онцгой бүс б/ аялал, жуулчлалын бүс в/ хязгаарлалтын бүс гэсэн 3 бүсэд хуваагдана. Аялал жуулчлалын бүсэд зөвшөөрөгдсөн газар загас барихыг зөвшөөрдөг. Байгалийн цогцолборт газарт ан агнахыг хориглодог.

Байгалийн нөөц газар гэж байгалийн тодорхой хэв шинж, аль нэгэн нөөц баялагийг хамгаалах, хадгалах, нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг юм. Энэ газар нутагт ан агнахыг хуулиар хориглодог. Дурсгалт газар гэдэг нь байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын ул мөрийг уламжлагдан хадгалагдсан байгалийн байдлаар өвлөн үлдээх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 24-р зүйлд зааснаар болон ан агнахыг шууд хориглоогүй байна.

         “Ховор ан амьтанг зөвшөөрөлгүй агнасан барьсан ”гэж ангийн үнэмлэх, бичиг баримтгүй, холбогдох байгууллага, албан тушаалтнаас заавал зөвшөөрөл аваагүй нууц далд аргаар агнасан, барьсныг ойлгоно.

“Ховор амьтанг тэжээж гаршуулах” гэдэг нь тэжээж гаршуулахыг хориглосон ховор амьтан гэдгийг мэдсээр байж барьж, гэрийн тэжээмэл болгосон байхыг хэлнэ.

“Ховор ан амьтны түүхий эдийг хадгалах” гэдэг нь худалдан борлуулж ашиг олох, бусад зорилгоор тодорхой газар, саванд байлгахыг хэлнэ. “Тээвэрлэсэн” гэдэг нь нэг газраас нөгөө газарт бүх төрлийн тээврийн хэрэгслээр зөөвөрлөсөн байхыг хэлнэ.

Хориотой үе гэдэгт ан амьтан бүрийн хувьд өөр өөр байдаг хээл авах, үс ноос нь гүйцэж боловсроогүй, ороо нь орж үржлийн үйл ажиллагаа ид явагдах хугацаанд тэдгээрийг агнахыг хориглож ан агнуурын хуулийн 13 дугаар зүйлд заасан тодорхой хугацаа хамааруулан ойлгоно. Тухайлбал, бор гөрөөс, цагаан зээрийг 9-р сарын 1-ний өдрөөс 12-р сарын1-н хүртэл агнахыг зөвшөөрч байна. Заарт хархыг хавар, зуны цагт үс нь гүйцээгүй үед буюу 10-16-наас 1-1 хүртэл хугацаанаас бусад хугацаанд агнавал хориотой үед агнасан болж энэ зүйлээр зүйлчлэгдэнэ.

Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон дараах ажиллагааг /арга/ хуулиар хориглоно. Үүнд:

·                        Шуурга, ган зуд, үер, мөндөр, түймэр зэрэг байгалийн гамшигт нэрвэгдсэн болон гол мөрөн, намаг, шаварт унасан зэрэг биеэ хамгаалах чадваргүй болсон агнуурын амьтныг агнах, барих.  

·                        Булаг шанд, хужир мараанд ирж буй амьтныг отож агнах,

·                        Агнуурын амьтны үүр, ичээ ухах, гэмтээх,

·                        Агнуурын амьтныг сайн танилгүй буюу анир чимээнээр таамаглаж буудах,

·                        Агнуурын амьтны үр төлийг агнах, шувууны өндгийг түүх, гэмтээх, устгах,

·                        Ангийн буу, агнуурын амьтан агнах, барих гэрээ, тусгай зөвшөөрөөл, эрхийн бичгийг бусдад шилжүүлэх, 

·                        Тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах гэх мэт үйл ажиллагаа хамаарна.

Агнуурын амьтан агнах барихад хориглосон арга, зэвсэг хэрэгсэл гэдэгт:

·                        Химийн бодис, тэсэрч дэлбэрэх зүйл, хэрэгсэл ашиглах,

·                        Агнуурын амьтны жим, /зам/ дээр нүх ухах, буу сойх, занга, сааль тавих,

·                        Туурайтан амьтныг агнахад цасанд умбуулах, мөсөнд хальтиргах, хясаа, эрэг, ганга руу нисгэх, хавх тавих,

·                        Тарвагыг нүхэнд нь утах, ус цутгах, урхи тавих, нохойгоор бариулах,

·                        Агнуурын амьтныг агаарын болон авто тээврийн хэрэгслээр хөөх,

·                        Загас барихад буу, бамбар, цахилгаан гүйдэл, хаалт, хашлага, гувчуур хэрэглэх,

·                        Ахуйн хэрэгцээнд загас барихад тор хэрэглэх,

·                        Ан агнах, зориулалтын бус буу, сумаар агнахыг ойлгоно.

Субъектив тал: Санаатай, шунахай сэдэлттэй

Субъект: 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Энэ зүйлийн 2 дах хэсэгт энэ хэргийн улмаас а/ их буюу их хэмжээний хохирол учирсан б/ нэн ховор амьтан агнасан, барьсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болгон заажээ. Амьтны аймгийн тухай хуулийн 3-р зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар “Нэн ховор амьтан” гэж тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устгах аюулд орсон амьтан юм. Нэн ховор амьтанд цөөвөр чоно, цоохор ирвэс, голын халиу, мазаалай, тахь, хавтгай, хүдэр, цаа буга, шивэр хандгай, мөрний хандгай, соргог бөхөн, төв азийн минж, гангар хун, гургуул, хар тогруу, цэн тогоруу, цагаан тогоруу, жороо тоодог, боцгор хотон, реликт цахлхй, шивэр хилим, хар мөрний хилим, үхэрдэй, зантайхай загас, бага тосон өдөт эрвээхэй багтана.

Зүйлчлэлийн асуудал:

·                        Нэн ховор амьтны үр төл, түүхий эдийг улсын хилээр хууль бусаар гаргасан бол ЭХ-ийн 175 дугаар зүйлээр бус энэ зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэгдэнэ.

 

Химийн гаралтай хорт бодис, үйлдвэрлэлийн хог хаягдал цэвэрлэх, тээвэрлэх, булшлах журам зөрчих /ЭХ-ийн 206-р зүйл/

 

1.Үйлдвэрлэлийн хортой хог хаягдал, цацраг идэвхт, биологийн болон химийн бодисыг цэвэрлэх, тээвэрлэх, булшлах талаар тогтоосон журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд их хэмжээний хохирол учирсан буюу учирч болох байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Объект: Байгаль орчны аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд давхар объект болно.  Халдлагын зүйл: Химийн гаралтай хорт бодис, үйлдвэрлэлийн хог хаягдал

Үйлдвэрлэлийн хортой хаягдал гэж байгаль орчин, ургамал, амьд биес, хүн, амьтан, малыг хордуулах нөлөөлөл үзүүлэх чадвартай үйлдвэрлэлийн хог хаягдал юм.

Химийн гаралтай хорт бодис гэдэгт хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд аюултай нөлөөлөл үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, бэлдмэл /цацраг идэвхт, мансууруулах болон сэтгэц заслын бодис, ахуйн зориулалтаар ашиглаж байгаа химийн бодис, эмийн бэлдмэл, хүнсний нэмэлтээс бусад / зэрэг хамаарна. Химийн хорт бодисыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, хордуулах шинж чанараар нь онцгой тэсрэмтгий, тэсрэмтгий, онцгой исэлдүүлэгч, онцгой шатамхай, шатамхай, онцгой идэмхий, идэмхий, онцгой цочромтой, цочромтгой гэж ангилна.

Объектив тал:

·                        Үйлдвэрлэлийн хортой хог хаягдал, цацраг идэвхт, биологийн болон химийн бодисыг цэвэрлэх, тээвэрлэх, булшлах талаар тогтоосон журам зөрчсөн идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүй байна.

·                        Энэ үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд их хэмжээний хохирол учирсан байна,

·                        Үйлдэл, эс үйлдэхүй нь их хэмжээний хохиролтой шалтгаант холбоотой бол гэмт хэрэг бүрдэл төгсөнө.

Химийн хорт бодисоос хамгаалах тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасан, тэдгээрийг тээвэрлэх, устгах, булшлахад тавигдах шаардлагыг зөрчиж их хэмжээний хохирол учруулсан бол ЭХ-ийн 206 дугаар зүйлд заасан гэмт хэрэг болно.                             

Субъектив тал: Санаатай ба болгоомжгүй гэм буруутай байна.

Субъект: Дээр дурдсан журам сахиулах үүрэгтэй этгээд болон хэн ч байж болно.

 

Зүйлчлэлийн асуудал:

 

Ургамлын өвчин, хортон амьтантай тэмцэх талаар тогтоосон журам зөрчих /ЭХ-ийн 209-р зүйл/

1.Ургамлын өвчин, хортон амьтантай тэмцэх талаар тогтоосон журам зөрчсөний улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Объект: Ургамлын өвчин, хортон амьтантай тэмцэх талаар тогтоосон журам, хүн амын эрүүл мэнд нэмэгдэл объект болно.

Ургамлын өвчин, хортон амьтантай тэмцэх талаар тогтоосон журам гэдэг нь ургамлын хөнөөлт өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог, ургамлыг улсын хил нэвтрүүлэхгүй байх, тэдгээрийг тархсан, олширсон нутгаас бусад нутагт тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хорио цээрийн дэглэм юм.

Объектив тал:

·                        Ургамлын өвчин, хортон амьтантай тэмцэх талаар тогтоосон журам зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байна.

·                        Энэ үйлдэл, эс үйлдэхүйн улмаас их буюу онц их хэмжээний /ЭХ-ийн 29-р зүйл/ хохирол учирсан,

·                        Үйлдэл, эс үйлдэхүй, хохирол хоёр шалтгаант холбоотой байна. 

Субъектив тал: Санаатай ба болгоомжгүй давхардсан гэм буруутай

Субъект: 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Зүйлчлэлийн асуудал:

Ойн тухай хууль тогтоомж зөрчих /ЭХ-ийн 211-р зүйл/

1.Зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, боловсруулсан, хамгаалалтын болон ашиглалтын бүсийн ойд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулснаас бага бус буюу үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

2.Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд үйлдсэн бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2002 оны эрүүгийн хуульд “Зохих зөвшөөрөлгүйгээр ойд үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэсэн,онцгой бүсийн ой, ногоон бүсийн болон хориотой зурвасын ойд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж бага бус буюу үлэмж хэмжээний хохирол учирсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бол 2008 оны 2-р сарын 1-ний өдрийн ЭХ-н нэмэлт өөрчлөлтөөр “үйлдвэрлэийн зориулалтаар” гэснийг хасч диспозицид “хадгалсан боловсруулсан” гэсэн шинжүүдийг нэмж онцгой бүсийн болон ногоон бүсийн ой,хориотой зурвасын ой гэдгийн оронд хамгаалалтын болон ашиглалтын бүсийн ойд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулснаас..” гэж өөрчлөн найруулсан.

         Обьект ойг хамгаалах,зохистой ашиглах,нөхөн сэргээх явцад үүссэн нийгмийн харилцаа,ойг ашиглах журам.

         Халдлагын зүйл: Монгол орны ойн санг бүрдүүлэгч амьтан ургамлын олон янз байдал биологийн бусад бичил биетэн байгалийн нөөц баялаг шүтэлцэн орших экологийн онцлог нөхцөл орчинг үүсгэж зохицож ургасан байгалийн болон таримал байдлаар байгаа мод, бут сөөгний хам бүрдлийг хэлнэ.

“Ойн сан” гэж МУ-н нутаг дэвсгэр дээр ургадаг бүх төрлийн мод заг бут ,ёөөг таримал ойн нөөцийг хэлнэ.

Обьектив тал: зохих зөвшөөрөлгүйгээр ой мод

а/ бэлтгэсэн б/ тээвэрлэсэн в/ худалдсан г/ худалдан авсан д/ хадгалсан е/ боловсруулсан ё/ хамгаалалтын болон ашиглалтын бүсийн ойд хуулиар хориглосон ажиллагаа явуулсан з/

Дээр дурдсан үйлдлүүдийн эс үйлдэхүй улмаас бага бус болон үлэмж хэмжээний хохирол учирсан байна.

ж/ үйлдэл эс үйлдэхүй,хуульд заасан хохирол 2-н хооронд шалтгаант холбоотой байна.

Ойн тухай хуулийн 31-р зүйлд заасны дагуу ИТХ-стогтоосон хэмжээнд багтаан сум,дүүргийн засаг дарга,эсхүл эрх бүхий албан тушаалтан иргэн,ААН.Б-д мод бэлтгэх эрхийн бичиг,гарал үүслийн гэрчилгээ олгоно.Эрхийн бичигт иргэн ААН,Б-н нэр хаяг бэлтэгх,модны гарал хэмжээ,бэлтгэж тээвэрлэж дуусах хугацаа,газрын нэрийг заана. Ойгоос бэлтгэсэн гуалин,шургааг,дүнз,зүсмэд материйлыг өөр аймаг су,хот суурингийн хооронд тээвэрлэх,худалддахад мод,модон материалын гарал үүслийн гэрчилгээ олгогдоно.

         Мод бэлтгэх эрхийн бичиг,гарал үүслийн гэрчилгээгүйгээр бэлтгэсэн тээвэрлэсэн,худалдсан,худалдан авсан, хадгалсан боловсруулсан үйл ажиллагааны улмаас хуульд заасан хэмжээний хохирол учирсан бол ЭХ-н 211-р зүйлийн 1-дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрдэл төгсөнө.

         Хамгаалатын бүсийн ойд цармын бүслүүрийн ой,тусгай хамгаалалттай газрын болон сургалт, судалгааны зориулалттай ой, ногоон бүс, хориотой зурвасын ой, заган ой, Баянбүрдийн ой,100 га хүртэлх хэмжээний төгөл ой, бут, сөөг, 30 хэмээс дээш налуу газрын ой хамаарна.

Хориотой бүсийн ойд нуур,рашаан,булаг шандын ундрагын эргэн иойрон болон голын эргээс 2 тийш 1000м доторх ой,улсын чанартай авто болон төмөр замын дагуу 2 талын 100м-н доторх ой хамаарна.

Ашиглалтын бүсиййн ойд хамгаалалтын бүсийн ойгоос бусад ой бүхэлдээ хамаарана. Иргэн, ААНБ ашиглалтын бүсийн ойгоос,ойн дагалт,нөөцийг зохих төлбөр хураамж төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй. Ойн дагалт нөөц гэж ойн сангийн газарт ургадаг жимс жимсгэнэ,мөөг самар эмийн болон хүнс тэжээл,техникийн ургамал,модны хотос,үйс,хусны шүүс,давирхай,ойн хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялагийг хэлнэ.

         ЭХ-н 211-р зүйлийн 1-дэх хэсгийн диспозицид заасан хуулиар хориглосон ажиллагаа гэдэгт:

·         Хамгаалалтын бүсийн ойд зам гүүр барих, ус,эрчим хүч иолбооны шугам татах,түймрээс хамгаалах,шороон зурвас гаргах,ойн хэвийн өсөлт,нөхөн сэргээлтйиг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа,цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх ,ойн дагалт нөөцийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

·         Насны 5-р анги хүртэл ой бүх төрлийн өсвөр мод,жодоо,яшил,тоорой,жигэд,яргуй,сухай,гандигар,тэс болон чацаргана,мойл зэрэг бүх төрлийн жимсний мод бутыг огтлох,хугалж гэмтээх.

·         Төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр ойгоос хуш,гацуур,хайлаасыг бэлтгэх ашиглах.

·         Ойг хавтгайруулан огтлох

·         Ойн сан бүхий газарт зөвшөөрөлгүй өвс хадах

·         Тарьц,суулгац ургуулсан талбайд мод бэлтгэх,мао бэлчээх

·         Ойн тухай хуулийн 13.1,13.2-т заасан эрх бүхий байгууллагатай зөвшилцөхгүйгээр эзэмшлийн ой мод бэлтгэх,ойн дагалт нөөц ашиглах зэрэг үйл ажиллагаа явуулах

·         Иргэн,нөхөрлөл,ААНБ зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх,ойн дагалт нөөц ашиглах,ан агнах

·         Байгалийн ойгоос зулзган модыг энэ хуулийн 13.1,13.2-т заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн суулгах

·         Зохих эрхийн бичиггүйгээр ойгоос мод түлээ бэлтгэсэн,ойн дагалт нөөц ашигласан,түүнчлэн гарал үүслийн гэрчилгээгүйгээр гуалин,шургааг,дүнз,зүсмэл материалыг тээвэрлэсэн,худалдсан,худалдан авсан,эсхүл эрхийн бичигт заасан нөхцөл,болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан.

·         Гэрээ байгуулахгүйгээр ойгоос мод бэлтгэсэн,эсвэл гэрээний нөхцөл,болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан.

·         Мод,ойн дагалт нөөцийн менежментийн төлөвлөгөөнд туссан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан,гэрээний заалт,зөрсөн зэргийг хамааруулан ойлгоно.

Субьектив тал: Гэм буруугийн санаатай /шууд ба шууд бус/ хэлбэрээр үйлдэгэдэнэ, шунахайн сэдэлттэй.

Субьект: хэрэг хариуцах чадвартай 16 насанд хүрсэн этгээд

 

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 211.2/

Энэ хэргийг:

·                        Давтан үйлдсэн,

·                        Их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Зүйлчлэлийн асуудал:

 

Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж зөрчих /ЭХ-ийн 212-р зүйл/

 

1. Нэн ховор, ховор, ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, улсын хилээр гаргасны улмаас бага бус буюу үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2008 оны ЭХ-н нэмэлт өөчлөлтийн тухай хуулиар ЭХ-н 212-р зүйлийн 1-дэх хэсгийг “нэн ховор, ховор ургамал,тэдгээрийн үр эрхтнийг зохих зөвшөөрөлгүй а/ бэлтгэсэн б/ худалдсан,худалдан авсан в/ хадгалсан г/ тээвэрлэсэн д/ улсын хилээр гаргасны улмаас бага буюу үлэмж хэмжээний хохтрол учирсан бол” гэсэн халдлагын зүйл обьектив талд хамаарах үйлдлийг өргөжүүлэн өөрчлөн найруулав.

Байгалийн ургамлын турай хууль түгтоомж нь Монгол Улсын Үндсэн Хууль байгал орчныг хамгаалах тухай хууль болон тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Обьект: нэн ховор,ховор ургамал тэдгээрийн үр,эрхтнийг бэлтгэх,худалдах,худалдан авах,хадгалах,тээвэрлэх,улсын хилээр гаргахтай холбоотой хуулиар тогтоосон журам.

         Халдлагын зүйл: Нэн ховор,ховор ургамал,тэдгээрийн үр,эрхтэн монгол улсын нутаг дэвсгэрийн хуурай газар усны бүх зүйлийн гуурст ургамал хөвд,замаг, наг,мөөг,болон бичил биетнээс ургамлын сан бүрдэнэ. Ургамлыг түүний хөөц, нөхөн сэргээх чадварыг нь харгалзан а/ нэн ховор б/ ховор в/ элбэг гэж ангилна.

         “Нэн ховор ургамалд ” Байгалын жамаар нөхөн сэргэх чадваргүй тархац нэн хязгаарлагдмал ашиглах нөөцгүй устгах аюулд орсон тухайлбал Ильиний аарниг,Сибирь агдаргана.анхилуун агранз, Бавгар үр тагчаахай,Час улаан алтан дусал,Ганцэцэгт алтанзул,цөлийн ргамжин цэцэг,хонин арц,навчгүй багалуур,носон шилбэт багалуур Сайхны бамбай,Вансэмбэрүү банздоо,төвд баягзаваа,цагаан боролзгоно,монгол буурцгана,алтан бэрмэг,шар бэрээмэг,эгэл годил өвс,урт навчит далан товч,соёоны жамъянмядаг,морин зээргэнэ.Алтаргана, илаархай, цайвардуу могоын идээ, Алтан гагнуур мүгэз, Намгийн наангил, Шивүүр ортууз, Ганганхонгор зул, Монгол хундгана, Жанз шарилж, Тагийн ширвэс зэрэг нийт 133 төрлийн ургамал хамаарна.

Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал юм. Засгийн газраас ховор ургамлын жагсаалтыг батална. Нэн ховор ургамал бүхий газрыг тухайн ургамал хамгаалах, нөхөн сэргээхээс бусад зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхийг хориглоно.

Объектив тал: Нэн ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнг зохих зөвшөөрөлгүй а/ бэлтгэсэн б/ худалдсан в/ худалдан авсан г/ хадгалсан д/ тээвэрлэсэн е/ улсын хилээр гаргасан идэвхитэй үйлдэл, эс үйлдэхүй байна ё/ дээр дулдсан үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бага бус буюу үлэмж хэмжээний хохирол учирсан байна.

         Үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал ашиглах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг өөрийн зардлаар хийлгэж, тухайн ургамлын нөөцийн хэмжээг тогтоолгож, ашиглахыг хүсч буй ургамлын зүйлийн нэр, эрхтэн, ашиглах зориулалт хэмжээ, хугацаа, нөхөн сэргээх арга хэмжээг тулгасан төсөл боловсруулан холбогдох мэргэжлийн байгууллагаар хянуулж, ургамлыг ашиглах зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ургамал ашиглах хүсэлтийг тухайн этгээдийн боловсруулсан төсөл, түүний талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэж хүсэлт хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор ургамлыг ашиглах зөвшөөрлийг эрхийн бичгээр олгоно. Эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно.

         Эрхийн бичигт ургамлыг түүж бэлтгэх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр хаяг, ургамлын зүйлийн нэр, эрхтэн, түүж бэлтгэх хэмжээ, хугацаа, газрыг тодорхой заана. “Зохих зөвшөөрөлгүйгээр дээр дурдсан үйл ажиллагаа явуулсан” гэдэг нь эрхийн бичиггүй байхыг хэлнэ.

         Байгалийн ургамлын тухай хууль тогтоомжийн зөрчилд:

·         Ургамлыг өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавьжнаас хамгаалахад байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрснөөс бусад химийн бодис хэрэглэсэн.

·         Нэн ховор ургамал бүхий газрыг тухайн ургамал хамгаалах, нөхөн сэргээхээс бусад зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгуулагад эзэмшүүлсэн

·         Хот, тосгон, бусад суурин ногоон бүс, гол, горхины эх болон нуур, цөөрмийн эргээс 2 км доторхи газар, нэн ховор амьтны байршил газар, баянбүрд, ургамлын бүрхэвч нь талхлагдсан газар, элсний нүүлтээс хамгаалах ач холбогдол бүхий газар, хөрсний элэгдлээс хамгаалах зурвас газар зэрэг байгаль орчны тэнцлийг хангах ач холбогдол бүхий газар нутагт ургамлын нөөцийнх нь хэмжээг үл харгалзан үйлдвэрлэлтийн зориулалтаар ашигласан.

·         Гадаад улсын иргэн нэн ховор, ховор ургамлыг түүж бэлтгэсэн

·         Эрүүл мэндийн асуудалд эрхэлсэн төвийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр мансууруулах бодис бүхий ургамал, түүссэн, ашиглсан, тарьсан

·         Ургамлыг түүж бэлтгэх журам зөрчсөн, зөвшөөрөлд заасан хугацааг зөрчсөн, хэмжээг хэтрүүлж түүж бэлтгэсэн зэрэг хууль бус ажиллагаа хамаарна.

Субекктив тал: гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Шунахай сэдэлттэй.

Субъект: Хэрэг хариуцах чадвартай 16 насанд хүрсэн хэн чбайж болно.

 

Зүйлчлэлийн асуудал:

·                        Нэн ховор ургамлыг улсын хилээр нэвтрүүлсэн нь ЭХ-ийн 175 дугаар зүйлд заасан гэмт хэрэг болохгүй зөвхөн энэ зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилнэ.

 

Ой хээрийн түймэр тавих /ЭХ-ийн 213-р зүйл/

 

1.Гал болон түргэн шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг, их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2. Ой, хээрийн түймэр санаатай тавьсны улмаас бага бус буюу үлэмж хэмжээний хохирол учирсан нь энэ хуулийн 84, 153 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Ойн түймэр санаатай тавьсны улмаас ой, бэлчээрийг устгасан, хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг, их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ЭХ-ийн 213-р зүйлийн 1 дэх хэсэг:

Объект: Ой, хээрийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхэд үүссэн нийгмийн харилцаа

Халдлагын зүйл: Ой

Объектив тал: Ой, хээрийн түймэр санаатай тавьсан нь ЭХ-ийн 84, 153 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй байна. Материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм .

Субъектив тал: Санаатай боловч улсын эдийн засгийн хүчин чадлыг сулруулан дарангуйлах, бусдын өмчийг устгах, гэмтээх гэсэн зорилгогүй байна.

Субъект: 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай субъект байна.

 ЭХ-ийн 213-р зүйлийн 2 дахь хэсэг:

Объект: Ой, хээрийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхэд үүссэн нийгмийн харилцаа

Халдлагын зүйл: Ой

Объектив тал: 

·                        Гал болон түргэн шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсан үйлдэл, эс үйлдэхүй,

·                        Эдгээрийн улмаас түймэр гарч хүний амь хохирсон, бусад хүнд хор уршиг, их хэмжээний хохирол учирсан байна.

Субъектив тал:   Болгоомжгүй

Субъект: 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай хэн ч байж болно.

Хүндрүүлэх бүрэлдэхүүн: /ЭХ-ийн 213.3/

Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн улмаас:

·                        Ой бэлчээрийг устгасан,

·                        Хүний амь нас хохирсон,

·                        Бусад хүнд хор уршиг учирсан,

·                        Их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болно

Бусад хүнд хор уршиг гэдэгт эд материалын хохирол, байгууллага аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа саатсантай холбоотой хохирол хамаарна. 

 

Зүйлчлэлийн асуудал:

Ойг хамгаалах нэг арга хэмжээ бол гал түймрээс хамгааалах явдал юм. Ойг гал түймрээс хамгаалахын тулд:

·                        Бүх шатны засаг дарга гал түймэртэй тэмцэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх хөрөнгийг төсөвт тусгах

·                        Иргэн аж ахуйн нэгж, байгууллага ойг ашиглахдаа гал түймрээс хамгаалах арга хэмжээг авч байх

·                        Иргэн, аж ахуйн нэгж байгууллага 3 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 2-ноос 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд ил задгай гал түлэхгүй байх, түлсэн тохиолдолд гал, цог, нурмыг дор нь унтрааж байх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

санал
байгаль хамгаалах журамын эсрэг гэмт хэргийн талаар судалгаа гаралтыг хүснэгтээр оруулж өгүүл сайн байна.





бичсэн оюунбат (зочин) цаг: 09:30, 2013-03-28 | Холбоос | |
газрын гадргын талаар хэлэ өгч тус болох уу
бичсэн хайрат (зочин) цаг: 14:17, 2012-05-21 | Холбоос | |
миний бие байгаль хамгаалал экологийн 3-р ангийн оюутан алга ташилт
бичсэн хайрат (зочин) цаг: 14:15, 2012-05-21 | Холбоос | |
эд баялагаа зохистой ашиглья
бичсэн хайрат (зочин) цаг: 14:13, 2012-05-21 | Холбоос | |
байгаль орчиноо хамгаалья гоё шүү
бичсэн хайрат (зочин) цаг: 14:11, 2012-05-21 | Холбоос | |
ene blogt yaj gishuuneer elseh ve? haij vzsen chn nevtreh heseg dr n gishuudiinh n nuuts vgee martsan ved yah talaar l bn, shineer bvrtguuleh gd ireed olsongui
бичсэн chimegee (зочин) цаг: 00:06, 2012-03-15 | Холбоос | |
сайн уу.байгаль хамгаалах ардын өв уламжлалын талаар хэлж өгч тус болооч
бичсэн Зочин цаг: 17:26, 2011-10-25 | Холбоос | |



:-)
 
xaax