Шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн ойлголт, тогтолцоо, төрөл, нийтлэг бүрэлдэхүүн
үүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэргийн ойлголт:
Монгол Улсын Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг засаглах эрх мэдлийг хуваах онолын дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван эрх мэдэлд тэнцвэржүүлэн хуульчилжээ.
Ардчилсан Үндсэн хуульт төрийн засаглалын хэм тэгш гурван салаа мөчрийн нэг шүүх эрх мэдэл, шүүхийн үйл ажиллагаа нь Монгол улсад төрийн тогтолцоог боловсронгуй болгох, ардчилал, хүний эрхийг хамгаалан хөгжүүлэх, нийгэмд хууль ёсыг төлөвшүүлэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэх учиртай.Иймд шүүх эрх мэдлийг Үндсэн хуулийн үзэл санааны дагуу зохион байгуулж улмаар бэхжүүлэх нь төрийн ...