Бодлого

2011-03-23,

Бодлого 1
Буурхүү орон шоронд олон удаа орж танхай дээрмийн хэргээр ял эдэлж байсан.  Нутгийн хүмүүс түүний үгнээс аль болох зөрөхгүй байхыг хүчээх бөгөөд хүн бүхний эмээсэн энэ байдал нь түүнийг бүр ихээр эрэмшин биеэ тооход хүргэжээ. Буурхүү Итгэлтээс “Өвлийн идэш болгож 1 үхэр өг. Өгөхгүй бол нэг л өдөр хотыг чинь харлуулна” гэж сүрдүүлсэнд түүний авирыг мэдэх Итгэлт зөвшөөрсөнд түүний хүү дургүйцэн хэсгийн төлөөлөгчид сэм хэл дуулгаж Буурхүүг баривчлуулжээ.
Буурхүүгийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байна уу?
Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргээс материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг ям...

Эрүүгийн эрх зүйн тест

2011-03-06,

Эрүүгийн эрх зүй хичээлээр авах тестийн шалгалт

 

 

Хуулийн ............ курсын оюутан .....................................

 

 

Таньд амжилт хүсье

 

1.     Дор дурьдсан зүйлүүдийн аль нь гэмт хэргийн объект болох вэ?

а.мөнгө, үнэт цаас      б.эд зүйл                            в.орон сууц

г.эд хөрөнгө шударгаар олж авах, захиран зарцуулах эрх   

2.     Дор дурьдсан зүйлүүдийн аль нь гэмт хэргийн халдлагын зүйл

болохгүй вэ?

а.     нийгмийн хэв журам          б.эд зүйлс в. өмч

г. Хүн, түүний бие махбодь

3.     Дор дурьдсан зүйлүүдийн аль нь гэмт хэргийн бүрэлдэхүүний

объект вэ?

а. үнэт чулуу               б.н...

Хүн төрөлхтний аюулгүй байдал, энхтайвны эсрэг гэмт хэргийн ойлголт, тогтолцоо, төрөл, нийтлэг бүрэлдэхүүн

2011-03-04,

Монгол улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Монгол Улс Олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримтлан энхийг эрхэмлэсэн гадаад бодлоно явуулна” гэж заасан

Хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуульт байгууламжийг хүчээр өөрчлөх, яс үндэс, шашин, ангийн үзэлд харш байдлаар ашиглах, хүч хэрэглэх болон дайн өдөөхийг сурталчлахад ашиглахыг хориглоно. /НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал. 28 дугаар зүйл /

Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгаль орчноо хамгаалах эрх, үүрэгтэй гэж заасан. /Үндсэн хуулийн 16.13, 17.4/

Монгол Улс...

Цэргийн албаны эсрэг гэмт хэргийн ойлголт, тогтолцоо, төрөл, нийтлэг бүрэлдэхүүн

2011-03-04,

Цэргийн албаны эсрэг гэмт хэрэг гэдэг нь Монгол Улсын иргэн зэвсэгт хүчин, бусад цэрэгт, цэргийн үүрэгтэн дайчилгаа, сургууль, цугларалтын үед цэргийн алба хаах талаар Цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Зэвсэгт хүчний тухай, Батлан хамгаалах тухай, Хилийн тухай, Дотоодын цэргийн тухай, Цагдаагийн тухай, Цэргийн албан хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай хуулиуд болон цэргийн дүрмүүдээр тогтоосон журмыг зөрчсөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйнүүдийн цогц бүрдлийг хэлнэ.

Цэргийн албан хаагч гэдэгт зэвсэгт...

Албан тушаалын гэмт хэргийн ойлголт, тогтолцоо, төрөл, нийтлэг бүрэлдэхүүн

2011-03-04,

Албан тушаалын гэмт хэрэг гэдэг нь төрийн улс төрийн, тусгай, захиргааны болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх, албан тушаалтны нэр барих, хээл хахууль авах, өгөх, зуучлах, хуурамч бичиг баримт үйлдэх, үүрэгт ажилдаа хайнга хандах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах зэргээр иргэн, төр, байгууллага, аж ахуйн нэгжийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхолд халдаж хуульд заасан хохирол учруулсан, эрүүгийн хуульд заасан нийг...