Хуульчийн ёс зүй

2011-03-04,

Сэдэв 1.

Ёс зүйн судлах зүйл

 

1. Ёс зүй бол ёс суртахууны хэм хэмжээний бүрдэл цогц мөн.

Ёс зүй нь Ethika, ethes гэсэн грекийн зан заншил , зан суртахуун гэсэн үгнээс гаралтай . Судалгааны тусгай салбарыг анх агуу их Аристотель этик гэдэг үгээр тэмдэглэжээ.

Этик буюу ёс зүй нь тухайн орчинд хүмүүст тавих ёс суртахуун, зан суртахууны шаардлагыг илэрхийлсэн ойлголт юм. Өөрөөр хэлбэл, ёс зүй гэж сайн, муу шударга, шударга бус зөв буруугийн тухай төсөөлөлд үндэслэгдсэн зан төлөвийн журмыг хэлнэ.

Ёс суртахуун, зан суртахуун, ёс зүй гэсэн ойлголтууд хоорондоо нягт холбоотой , ижил утгыг илэрхийлэн давхца...